"Цацраг идэвхт эр" - Амьдын тамыг биеэрээ мэдэрсэн Хисаши Оүчигийн түүх

Хүмүүсийн дунд цацраг туяа гэдэг нийт хүн төрөлхтөнд хор хөнөөл авчрах аюултай зүйл гэх ойлголт түгээмэл тархсан байдаг боловч хүнд тустай хэлбэрээр ашиглагдах тохиолдол байдаг аж. Магадгүй тиймдээ ч цацраг туяа нь үе үеийн эрдэмтдийн хамгийн их анхаардаг сэдвүүдийн нэг байсаар өнөөг хүрсэн байна. Энэхүү эрчим хүчний эх үүсвэрийг нээсэн цагаас хойш хүмүүс үүнийг амьд биет, ялангуяа хүнд үзүүлэх нөлөөллийг бүх талаас нь судалж буй. Харамсалтай нь, үр дүнд нь олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон юм.

"Цацраг идэвхт эр" - Амьдын тамыг биеэрээ мэдэрсэн Хисаши Оүчигийн түүх

20-р зуунд Хирошима, Нагасаки хотын дээрээс цөмийн бөмбөг хаясан, атомын цахилгаан станц дэлбэрсэн зэрэг томоохон үйл явдлуудаас бусад үед цацраг туяанд өртсөн хүмүүс дээр туршилт хийх боломжгүй байсан юм. Тиймээс 1999 оны Токаймура дахь цөмийн ослын дараа их хэмжээний цацраг туяанд өртсөн хүмүүсийг судлах боломж гарч ирсэн тул эрдэмтэд тэдгээр хохирогчдыг жинхэнэ туршилтын туулай болгожээ. Тэдгээр гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүсийн дотроос Хисаши Оүчигийн түүх хамгийн онцгой нь юм. 

Хисаши Оүчи нь 1999 оны 9-р сарын 30-нд осолд орсон Токаймурагийн цөмийн үйлдвэрийн гурван ажилтны нэг юм. Тэр өдөр Токаймура цөмийн цахилгаан станцын ажилтнууд баяжуулсан ураны оксидыг азотын хүчилтэй хольж, ураны нитратыг гаргаж авах ажлыг хариуцаж байсан гэнэ. 

Тус бүтээгдэхүүнийг 28-нд гаргаж авах ёстой байсан тул ажилчид ажлаа шахаж хийсэн байна. Харамсалтай нь яарсандаа болоод тэд ураны нитратыг зохих ёсоор бэлтгээгүй аж. Ажилчид цаг хэмнэх үүднээс цацраг идэвхт бүтээгдэхүүнийг гар аргаар боловсруулсан байна. Ингэхдээ гурван ажилтан маш том алдаа гаргажээ.

Ураны оксидыг азотын хүчилтэй хольж байхдаа нэг тусгай найрлагыг дээр нь нэмж хийх ёстой байсан бөгөөд тэд сандарсандаа шаардлагатайгаас 7 дахин их хэмжээний хольц нэмчихсэн аж. Үүний нөлөөгөөр уусмалд гинжин урвал үүссэн бөгөөд цацрагийн дохиолол дуугармагц гурван техникч алдаа гаргаснаа мэдсэн байна. Улмаар гурвуулаа үхлийн аюултай цацраг идэвхт туяанд өртжээ. Тодруулбал, Оүчи хольцтой ойр байсан тул 17 Св, Шинохара 10 Св ба Ёококава 3 Св цацраг идэвхт бодисыг биедээ шингээж авчээ. 10 Св-ээс дээш хэмжээтэй цацрагийн хордлого нь үхэлд хүргэх аюултай юм. 

Шинохара 2000 оны 4-р сарын 27 хүртэл эмнэлэгт 7 сар хэвтсэн байна. Техникч эр цацрагийн нөлөөнөөс болж элэгний цочмог дутагдлаар нас баржээ. Токиогийн Их Сургуулийн эмнэлэгт хэвтэх хугацаанд нь түүнд хэд хэдэн удаа арьс шилжүүлэн суулгах, цус сэлбэх эмчилгээ хийсэн байна. Гэхдээ тэрээр Шинохара Оүчигээс хамаагүй бага зовсон байна. 

Оүчи Токиогийн Их Сургуулийн эмнэлэгт ирэхдээ бие нь бүхэлдээ цацрагт түлэгдсэн байсан бөгөөд цус нь цагаан эсийн дутагдалд орж, дотоод эрхтнүүд нь бүгд хүнд гэмтэл авсан байв. Түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн эхний долоо хоногт эрчимт эмчилгээнд хамруулан цагаан эсийн тоог нэмэгдүүлэх, мөн хэд хэдэн удаагийн арьс шилжүүлэн суулгах, цус сэлбэх эмчилгээ хийсэн байна. Долоо хоногийн турш эмчилгээ хийлгэсний дараа тэрээр эмч нарт “Би цаашид тэвчиж чадахгүй нь. Би туршилтын туулай биш шүү дээ” гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч түүний эмчилгээ үргэлжилсээр байв. Эмнэлэгт хэвтсэний 59 дэх өдөр бараг амьтай голтой цогцос болсон Оүчи нэг цагийн дотор гурван удаа зүрхний шигдээс болжээ. Эмч нар түүний зүрх зогсох бүрийд сэхээн амьдруулж, өвдөлт мэдрэх хугацааг нь уртасгаж байв. Эмнэлэгт ирснээс хойш 83 дахь өдрөө хөөрхий эр олон эрхтний дутагдалд орж нас барсан юм.

Токиогийн Их Сургуулийн эмнэлгийн эмч нар Оүчиг 83 хоног "тарчлаан" амьд байлгаснаар хүнийг өвчин зовлонгоос нь гэтэлгэнэ гэсэн тангаргаа зөрчсөн үйлдэл хийсэн юм. Үүний үр дүнд Оүчигийн түүх шинжлэх ухааны судалгааны төлөө эрдэмтэд ямар харгис үйлдэл хийж чадахыг харуулсан жишээ болж үлдсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()