Хүний дараа орох ухаантай амьтан орангутан бичний тухай сонирхолтой 10 баримт

Эрдэмтэд хэд хэдэн томоохон туршилт явуулсны үндсэн дээр шинпанзе горилл зэрэг бичнүүд хүнтэй оюун ухааны чадамжаараа хамгийн ойр гэдгийг тогтоосон байдаг. Гэхдээ зарим судлаачид орангутан бичийг тэднээс дутахааргүй ухаантай гэж үздэг. Үнэхээр ч тэднийг удаан хугацаанд ажигласан хүмүүс орангутаны оюуны чадамжийг биширдэг байна. Ингээд та бүхэнд орангутан бич хүн төрөлхтөнтэй хамгийн ойр гэдгийг батлах арван шинжийг хүргэе!

Хүний дараа орох ухаантай амьтан орангутан бичний тухай сонирхолтой 10 баримт

1 Өөрийгөө хөгжүүлэх дуртай

Орангутаны анхаарлыг татаж туршилтанд оруулахын тулд бусад бич шиг гадил жимсээр хуурах шаардлага байхгүй. Зүгээр л хийх ёстой зүйлийг нь заагаад өгөхөд л хангалттай. Тэд ямар ч хамаагүй оюун ухаан шаардсан дасгалыг сайн дураараа хийдэг. Учир нь орангутанууд үргэлж өөрсдийн оюуныг хөгжүүлэх шинэ, содон зүйлсийг сонирхдог байна.

Өөрийгөө хөгжүүлэх дуртай

2 Шүхэр

Орангутан бүр өөрсдийн гэсэн борооноос хамгаалах "шүхэртэй". Гайхалтай нь орангутанаас бусад амьтад ийм аргаар өөрсдийгөө борооны уснаас хамгаалж мэддэггүй гэнэ. Заримдаа тэд бүр борооноос хамгаалах олон давхар оромж хүртэл барьдаг. 

Шүхэр

3 Хоол тэжээл

Орангутанууд нь голчлон жимс, ургамлаар хооллодог боловч зарим үед зөгийн бал, томхон шавьж, самар иддэг аж. Хэрэв гэнэт хоолны нөөц нь дуусвал орангутанууд ургамал модны үндсийг сорж шаардлагатай хэмжээний илчлэгээ авч чаддаг. 

Хоол тэжээл

4 Орголтын мастерууд

Хэрвээ та ширэнгийн голд цоожтой авдар тавьбал орангутанууд яаж ийгээд аргыг нь олж, түүнийг онгойлгох болно. Тэдний цоож мэтийн нарийн механизмын учрыг олох чадвар нь бараг хүнийхээс илүү юм. Тиймээс амьтны хүрээлэнд орангутан оргосон хэрэг маш олон гардаг байна. 

Орголтын мастерууд

5 Зорилгодоо хүрэх чадвар

Орангутан ямар нэг асуудалтай тулгарвал түүнийг шийдэх аргыг олох хүртлээ үздэг. Тэд хамгийн энгийнээс хамгийн хүнд, хамгийн хурдан үр дүнд хүрэх шийдлүүдийг оролдож үзнэ. Ухаалаг орангутанууд багаасаа томчуудыг ажиглаж тэднээс суралцахыг хичээдэг. 

Зорилгодоо хүрэх чадвар

6 Ээжүүд

Эмэгчин орангутанууд хоорондоо маш эвтэй. Тэд үе үе нэгдэн цуглардаг бөгөөд ингэхдээ нэгнийхээ үр зулзагыг харах, шийтгэх, зэргээр асуудлуудыг хамтдаа шийднэ. Мөн эм орангутан өөрөө эх болчхоод үр зулзагаа өсгөхөд ээжээсээ тусламж авдаг байна. 

Ээжүүд

7 Модон дээрх амьдрал

Эрт цагт орангутанууд газар дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг байв. Тэгтэл цаг хугацааны эрхээр асар олон хүчирхэг амьтад эх газар дээр гарч иржээ. Үүний нөлөөгөөр тэд модон дээр гарах болсон бөгөөд шаардлагатай л биш бол тэндээсээ бууж ирдэггүй гэнэ. 

Модон дээрх амьдрал

8 Газар нутаг

Ихэнх бичнүүд Удирдагч, харьяат, хамгаалагчид, хүнс олдог гээд олон бүлэг, зэрэг зиндаа үүсгэн амьдардаг. Гэхдээ орангутанчууд сүрэг болсон ч тусдаа амьдрах сонирхолтой арга олжээ. Тэд тус бүр өөрийн гэсэн газар нутагтай боловч бие биендээ харагдахуйц зайд байрлан суурьшдаг. Орангутанууд хөрштэйгөө сайн харилцаатай байдаг бөгөөд шаардлагатай үед нэгддэг. Хүмүүстэй их төстэй байгаа биз? 

Газар нутаг

9 Чанарын шалгалт

Орангутанууд идэх гэж буй зүйлээ маш сайн шалгадаг. Тэд жимсний аль хэсгийг идэж болох, болохгүйг сайн мэднэ. Хэрвээ ширэнгэд төөрсөн хүн эдний идэж байгааг хараад дагаж идээд байвал лав л өлсөж, хордож үхэхгүй. 

Чанарын шалгалт

10 Бүх зүйл баталгаатай байх ёстой

Орангутанууд бүх зүйлийг хяналтандаа байлгах дуртай. Нэг орангутан уяатай байсан завийг суллаад түүгээр гол гаталж байсан тохиолдол хүртэл бий. Тэрхүү орунгутан хангалттай хэмжээний хүнс базааж авсны дээр завинаас буутлаа олсыг чанга гэгч нь атгаж байсан гэнэ. Тэр завь нь хол урсвал өлсөхгүйн дээр, усанд унасан ч өөрийгөө татаж гаргахад бэлэн байх зэргийг тооцож үзсэн учраас дээрх арга хэмжээнүүдийг авчээ. 

Бүх зүйл баталгаатай байх ёстой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()