Британи уран бүтээлчийн айдас хүргэмээр бодит мэт баримлууд

Пластик-Артын нэгэн төрөлд багтах уран баримал нь бидний оршин буй гурав хэмжээст ертөнцөд биетээр орших хэдий ч хэн нэгэн уран бүтээлчийн хийсвэр төсөөллөөс эхтэй гэдэг нь сонирхолтой. Магадгүй тиймдээ ч барьж, хүрэхэд "бие"-тэй хэрнээ бодит бус, хуурмаг зүйл шиг харагддаг байж болох юм. Бид энэ удаад та бүхэндээ харсан даруйд гайхшрал төрүүлэм аварга баримлуудыг онцолж байна.

Британи уран бүтээлчийн айдас хүргэмээр бодит мэт баримлууд

Австрали гаралтай Британийн уран барималч Рон Мьюек нь хүний дүр төрхийг харуулах онцгой баримлуудаараа олон улсын урлагийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч юм. 

Түүний баримлууд амьдралын эхлэлээс авхуулаад төгсгөл хүртэлх бүхий л он цагийг хамрах төдийгүй ганцаардал, айдас, эмзэглэл зэрэг сэтгэл хөдлөлд төвлөрсөн далайцтай цар хүрээтэй. 

Тэрээр 1958 онд Австралид төрсөн бөгөөд 1986 онд Лондон руу нүүснээр кино, телевизийн нэвтрүүлэг, зар сурталчилгаанд ашиглах модель хийж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн байна. 

Рон анх 1997 онд Британийн залуу уран бүтээлчдийн зохион байгуулсан "Sensation" үзэсгэлэнд "Dead Dad." бүтээлээрээ оролцож олны анхаарлыг татсан аж. Улмаар дараа жил нь буюу 1998 онд тэрээр анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.

"Dead Dad.", Рон Мьюек.

Тэр цагаас хойш түүний бүтээлүүд дэлхийн олон алдартай музей, үзэсгэлэнд тавигдсан байна. Рон Мьюекийн аварга том баримлууд дан ганц Их Британи төдийгүй Итали, Франц, АНУ, Япон зэрэг улсуудад ихээхэн алдартай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()