Бороонд норсон хүмүүсийн сэтгэл хөдлөлийг буулгадаг Сингапур зурагчны бүтээлүүд

Өнөөдрийг хүртэл туулсан амьдралдаа нэг ч удаа бороонд норж үзээгүй хүн гэж бараг л байхгүй байх. Хүйтэн бороонд цохиулж, шалба норох мэдрэмж таатай биш нь үнэн ч бороонд норох дуртай хүмүүс бий. Сингапурын оршин суугч Дэнни (Danny) хэмээх гэрэл зурагчин бороонд явж буй хүмүүсийн зургийг камерынхаа дуранд буулгадаг байна. Түүний зургуудад өртсөн хүмүүс зарим нь инээж баясаж харагдах бол зарим нь цаанаа л нэг гунигтай үзэгдэнэ. Харин та бороонд норж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

Бороонд норсон хүмүүсийн сэтгэл хөдлөлийг буулгадаг Сингапур зурагчны бүтээлүүд

Дэнни ихэвчлэн хөрөг зураг авдаг бөгөөд энэ цомгоороо хүмүүсийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирлыг онцлон харуулахыг гол зорилгоо болгодог байна. Тэрээр борооны тухай "Бороонд ямар нэгэн ид шид байх шиг санагддаг. Бороотой үед улирч өнгөрсөн дурсамжууд санаанд орж, гэгэлзэж, сэтгэл хөнгөрөөд явчихдаг..."  гэж тайлбарласан байв.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()