Ямар ч хувцаслалтыг эрхэмсэг харагдуулж чадах өнгөний хослолууд

Аливаа хүний гадаад төрх, хувцаслалт, биеэ авч яваа байдал тухайн хүнийг бүрэн биш ч тодорхой хэмжээгээр ямар хүн бэ гэдгийг илэрхийлдэг гэдэгтэй бараг бүх хүн санал нийлэх байх. Тэгвэл сайхан харагдахын тулд заавал үнэтэй хувцас авах шаардлага байдаггүй аж. Харин өнгөний зохицлыг сайн гаргаж чадах юм бол ямар ч тансаг брэндээс илүү төрхийг бий болгож болно. Энэ үүднээс та бүхэнд эрхэмсэг харагдуулдаг өнгөний хослолуудаас хүргэж байна. 

Ямар ч хувцаслалтыг эрхэмсэг харагдуулж чадах өнгөний хослолууд

1 Бор, Оюу

Өнгөрсөн жил загварын ертөнц бор өнгөн дээр хэт төвлөрч байсан бөгөөд бараг хүн бүр ийм өнгийн гадуур хувцас, даашинз, өмд, гуталтай болсон билээ. Тэгвэл энэ тренд 2021 онд ч үргэлжилсээр байна. Ердийн шоколадны өнгөтэй хувцсаа тансаг болгон хувиргахын тулд оюу өнгийн цүнхээр чимээрэй.

Бор, Оюу

2 Хөх ягаан, улаан

Жилийн өмнө хөх ягаан, цайвар ягаан бас эрэлт ихтэй байсан юм. Энэ удаад та ийм өнгийн хувцас дээрээ улаан өнгөтэй гар цүнх, ээмэг зүүлт эсвэл гутал "нэмж" өгөөрэй. Хөх ягаан, улаан өнгийн хослол нь төгс зохицлыг бүрдүүлж, гадаад төрхийг тансаг харагдуулдаг.

Хөх ягаан, улаан

3 Бор шаргал болон жийнс

Бор шаргал өнгийг яг наранд шарсан арьсны өнгө гэж тодорхойлж болох юм. Тэгвэл цэнхэр жийнс үүнтэй хамгийн төгс тохирно. Хүссэн бор шаргал өнгийн цамцан дээр жийнс өмсөх юм бол та жинхэнэ кино од шиг харагдана. 

Бор шаргал болон жийнс

4 Цагаан ба ногоон

Цагаан ба ногоон өнгө ямар ч үед гайхалтай зохицдог. Ялангуяа ногоон цамц болон цагаан өмд маш сайхан харагддаг гэдгийг та мэдсэн үү? 

Цагаан ба ногоон

5 Улбар шар ба хар хөх

Улбар шар өнгө маш цөөн тохиолдолд сайхан харагддаг гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ хувцасныхаа өнгийг сайн тохируулж чадахгүй бол ийм өнгийн хувцас өмссөн хүн бараг таарсан болгоноо цочоодог. Ерөнхийдөө хар хөх өнгө л үүнтэй төгс зохицдог аж. Учир нь улбар шар шиг хэт тод өнгийг хар хөх л "дарж" тэнцвэртэй харагдуулж чаддаг. Ийм өнгийн хослол нь хамгийн энгийн хувцаслалтыг ч тансаг болгоно.

Улбар шар ба хар хөх

6 Бүдэг ягаан ба шаргал

Бүдэг ягаан ба шаргал өнгийн хувцаслалтыг романтик, эмэгтэйлэг, дэгжин гээд олон үгээр магтаж болно. Ягаан өнгийн хүрэм, шаргал маалинган загварын юбка, ягаан цамц, шаргал өмд зэрэг хослол нь үргэлж тансаг, сэтгэл татам харагддаг. 

Бүдэг ягаан ба шаргал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()