Өөрсдийнхөө амийг эрсдэлд оруулж, зорчигдыг аварсан онгоцны үйлчлэгчид

Онгоцны үйлчлэгч гэхээр бараг зорчигчдод хоол, цай зөөхөөс өөр үүрэггүй, гоё сайхан хүмүүс байдаг гэж боддог олон хүн бий. Гэвч үнэн хэрэгтээ тэднийг маш нарийн шалгаж авдаг учраас шаардлагатай үед онгоцны үйлчлэгчид хэнээс ч илүү санаачилга, зориг гаргахад бүрэн бэлтгэгдсэн хүмүүс юм. Энэ үүднээс та бүхэнд хүний амийг аварсан онгоцны үйлчлэгчдийн талаар бахархам мэдээллийг хүргэж байна. 

Өөрсдийнхөө амийг эрсдэлд оруулж, зорчигдыг аварсан онгоцны үйлчлэгчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ниря Бганот (Nirya Bganot)

Энэтхэгийн онгоцны үйлчлэгч, 23 настай Ниря Бганот 360 зорчигчийг аврахын тулд өөрийн амиа золиосолжээ. Энэ явдал Пакистаны Карачи хотод болсон байна. Түүний сууж явсан PANAM 73 онгоцыг алан хядагчид олзолсон аж. Нирья Бганот сандарч тэвдэлгүйгээр тэр даруй нисгэгчдэд энэ талаар сэрэмжлүүлж чаджээ. Улмаар онгоцыг агаарт хөөргөхөөс өмнө зорчигдыг аврах гарцаар нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэ үед Ниря өөрөө онгоцонд үлдсэн байв. Террористууд зорчигчид дунд байгаа америкчуудыг олж устгахын тулд бүгдийнх нь паспортыг авчрахыг шаардсан байна. Онгоцны үйлчлэгч бүсгүй АНУ-ын иргэншилтэй хүмүүсийн бичиг баримтыг хогийн сав, суудлын доор нуусан байжээ. Үүний ачаар тэд амьд үлдсэн аж. 

Пакистаны цагдаа нар ирж террористуудтай буудалцаж эхлэхэд Ниря онгоцноос зорчигчдыг ганцаараа шилжүүлж чаджээ. Тэрээр сүүлд нь өөрөө гарахаар төлөвлөж байсан боловч эцсийн мөчид бүхээгийн суудал доор нуугдаж байсан гурван хүүхдийг олж харсан байна. Харамсалтай нь, онгоцны үйлчлэгч хүүхдүүдийг гаргаж байх үед терористууд түүнийг анзаарч гал нээжээ. Бүсгүй хүүхдүүдийг өөрийн биеэр хаасны улмаас үхлийн шарх авсан байна. Ниря эцсийн хүчээрээ хүүхдүүдийг онгоцноос гаргаж, өөрөө нас барсан юм. 

Ниря Бганот (Nirya Bganot)

2 Надежда Курченко

1970 оны 10-р сарын 15-нд 19 настай онгоцны үйлчлэгч Надежда Курченко алан хядагчидтай тэмцэж чадсан юм. Надеждагийн сууж байсан Ан-24 онгоц Батуми - Сухуми чиглэлд нислэг үйлдэж байжээ. Нислэг хагас цаг л үргэлжлэх ёстой байв. Хөөрснөөс хойш 5 дахь минутад зорчигчдын нэг нь үйлчлэгч бүсгүйг дуудаад дугтуй өгч, түүнийгээ нисгэгчид хүргэж өгөхийг шаарджээ. Ямар нэг зүйл болохгүй болсон бололтой, тэрхүү этгээд гэнэт нисгэгчийн бүхээг рүү гүйсэн аж. Бүсгүй хэрэг буруудсаныг ойлгоод даруй нисгэгчдийн бүхээгийн хаалгыг хүчтэй дарж, замыг нь хааж орхив.

Алан хядагч түүнийг замаасаа түлхэж холдуулахыг оролдсон боловч бүсгүй хамаг хүчээ гарган эсэргүүцэж эхлэв. Үүний зэрэгцээ нисгэгч хаалганы гадна тэмцэл болж байгааг мэдээд, гэмт этгээдийг тэнцвэр алдуулан унагаахын тулд онгоцыг зүүн, баруун, дээш огцом эргүүлж эхлэв (зорчигчид хамгаалалтын бүсээ зүүсэн байв). Алан хядагч эсэргүүцэл үзүүлж Надеждагийн гуя руу буудсан боловч бүсгүй шүд зуун эсэргүүцсээр байсан аж. Тиймээс гэмт этгээд түүний цээж рүү буудсан байна. 

Надежда Курченко

Буун дуу гарахад дахин хоёр алан хядагч суудлаасаа үсрэн босов. Тэд хөөрхий амиа алдсан онгоцны үйлчлэгчийн цогцос дээгүүр алхаж, нисэх онгоцны бүхээгт нэвтрэн Турк рүү нисэхийг шаардаж, онгоцыг дэлбэлнэ гэж заналхийлсэн байна. Онгоцны багийн гишүүд үргэжлүүлэн тэмцсэн тул ихэнх нь шархаджээ. Нисгэгч SOS дохио дамжуулж Туркийн Трабзон буудал дээр онгоцоо газардуулж чаджээ. Эцэст нь алан хядагч бууж өгөхөөс өөр аргагүй болсон гэнэ.

Итгэмээргүй эр зориг гаргаж, амиа алдсан Надежда Курченкод Улаан тугийн одонг нэхэн олгосон аж.

3 Викториа Зильберштейн

Викториа Зилберштейн олон охидын адил бага байхаасаа онгоцны үйлчлэгчээр ажиллахыг мөрөөддөг байв. Алс холын орнууд, үзэсгэлэнтэй дүрэмт хувцас сонирхдог охины хүсэл эцэст нь биелсэн байна. Викториа нэг өдөр Эрхүү хүрэх нисэх онгоцонд үйлчлэхээр болсон байна. Онгоц буух хүртэл бүх зүйл хэвийн байжээ. 

Гэнэт Викториа онгоц газардсан хэдий ч нислэгийн шугам дээр зогсолгүй үргэлжлүүлэн явсаар байгааг анзаарав. Гэтэл гэнэт онгоц доргиж, нисгэгчийн бүхээгний гэрэл унтран утаа гарч эхэлсэн байна. Тэр үед үйлчлэгч бүсгүйд зорчигчдыг аврах гэсэн ганцхан бодол төрсөн аж. Тиймээс тэрээр яаралтай тусламжийн хөшүүргийг дарж, онгоцны хойд хэсгийг нээжээ. Үүний ачаар зорчигчид бууж чадсан бөгөөд Викториа өөрөө буух үед тархиа доргиосон байна. 

Викториа Зильберштейн

4 Шейла Фредерик (Sheila Frederick)

Нислэгийн үеэр Шейла Фредерикийн анхаарлыг нэг хос дахин дахин татсаар байв. Эрэгтэй нь эмэгтэйгээсээ илүү хөгшин байсан учраас тэрээр эхлээд аав охин хоёр байна гэж бодсон аж. Гэвч эрэгтэй хээнцэр дэгжин хувцасласан байсан бол охины хувцас ноорхой байжээ. 

Шейла эхлээд охиныг угаалгын өрөөнд хүргэж өгөхийг санал болгосон бөгөөд тэнд очсон хойноо цаасан дээр тусламж хэрэгтэй юу гэж бичиж өгсөн байна. Охин зөвшөөрснөөр аюултай нөхцөлд байсан нь илэрсэн учраас онгоц газардмагц цагдаа нар орж иржээ. Тэгтэл хөөрхий охин бэлгийн мөлжлөгийн хохирогч болох нь батлагдсан аж. 

Шейла Фредерик (Sheila Frederick)

5 Мор Леви болон Ницан Рабинович (Mor Levy and Nitzan Rabinovich)

Онгоцны үйлчлэгчид агаарт биш газар дээр байсан ч гэсэн хүний амь аврах боломжтой гэдгийг эдгээр бүсгүйчүүд харуулсан юм. Израилийн онгоцны үйлчлэгчид Ницан Рабинович, Мор Леви нар 80 настай хөгшнийг үхлээс аварчээ. Тэд Бээжингийн нисэх онгоцны буудал дээр байсан онгоц руугаа явж байсан бөгөөд гэнэт Низан утсаа алдсан болохоо анзаарсан аж. Тэр найзаасаа метроны буудал руу  (онгоцны буудал болоод метроны буудал залгаа байдаг) эргэж очоод эрж хайхыг хүссэн байна. 

Онгоцны үйлчлэгчид метроны буудал дээр иртэл нэг хөгшин эр ухаан алдсан байв. Ницан, Мор нар түүний судасны цохилтыг шалгасан боловч юу ч мэдрэгдсэнгүй. Тиймээс тэд сурсан ёсоороо хиймэл амьсгал хийж эхэлсэн байна. Мор хүмүүсээс нисэх онгоцны буудал руу очоод дефибриллятор (зүрхийг тогонд цохиулж сэргээдэг аппарат) авчрахыг хүссэн бөгөөд өөрөө тэр зуур түргэн тусламж дуудав. Тэд бүх зүйлийг яг цагаа олж хийсэн бөгөөд түргэн тусламж ирэх үед хөгшин эр нүдээ нээжээ. 

Хөгшин эрийг аврахад онгоцны үйлчлэгчид 30 минут зарцуулсан байна. Тэд дараа нь гүйхээрээ онгоцондоо суусан бөгөөд юу ч болоогүй юм шиг инээмсэглэн зорчигчдыг суудалд нь суулгаж, ажлаа үргэлжлүүлэн хийсэн аж. Онгоц хөөрсний дараа л тэд нэг юм тайвширч чадсан бөгөөд дашрамд хэлэхэд утас нь ч бас олдсон гэнэ.

Мор Леви болон Ницан Рабинович (Mor Levy and Nitzan Rabinovich)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()