1
Уухай - Монгол
Монголчууд “Уухай!” хэмээн хашгирч тулаанд ордог билээ. Энэ нь ерөнхийдөө "Мөнх хөх тэнгэр ивээх болтугай" гэсэн итгэл үнэмшлийн утгатай аж. Мөн дайн тулаан биш чухал үйл явдал баяр ёслолын үед ч муу муухайг зайлуулах, сайн сайхныг авчрах үүднээс уухай буюу хурай хэмээх нь бий.
2
Montjoie Saint Denis (Монжуа сан дени) - Франц
Montjoie Saint Denis! Энэ бол Францын Вант улсын байлдааны уриа байв. Энэ нь домогт Карл хааны сүлд болох "Montjoie"-ийг магтан дуулж буй утгатай аж. Тус сүлдийг Гэгээн Денисийн сүм хийдэд хадгалагдаж байгаа гэж үздэг учраас нэрийг нь цуг хэлдэг байна.
3
Алала - Грек
Эрт цагт грекчүүд ἀλαλάζω буюу "Алала" хэмээн тулаанд ордог байв. Энэ нь дайны охин тэнгэр Афиныг өөр нэг нэр аж. Грекийн дайчид Алала буюу Афин нэрийг хэлж байгаа цэргүүдийг ивээн ялалт авч ирнэ гэж итгэдэг байжээ.
4
Semper Fidelis - АНУ-ын тэнгисийн явган цэрэг
"Semper Fidelis" гэдэг нь латинаар "Үүрд үнэнч" гэсэн утгатай юм. Барууны олон орны цэргүүд үүнийг уриа болгон ашиглаж байсан боловч тэдэн дундаас хамгийн алдартай нь АНУ-ын тэнгисийн явган цэрэг байв. Тэд тулаанд орохоос эхлээд нэгэнтэйгээ мэндлэх зэрэг энгийн үед ч үүнийг хэлдэг. Сүүлийн жилүүдэд "Semper Fidelis"-ийг товчлон "Semper Fi" гэх болсон аж.
5
Аллах Акбар - Исламын шашинт орнууд
Аллах Акбар буюу "Allāhu akbar" нь "Бурхан бол агуу" гэсэн утгатай араб үг юм. Ерөнхийдөө Исламын шашинтай бүх орнуудад ашигладаг. Энэ үгийг уулга алдах, баяр хүргэх, залбирах гэх мэт олон хэлбэрээр ашигладаг ч дайчдын уриа гэдгээрээ хамгийн алдартай болсон байна.
6
Tulta munille - Финланд
Финландчууд оросуудтай дайтах үедээ "Tulta munille" буюу “Төмсөг рүү нь бууд” гэж орилдог байжээ.
1940 онд Герман улс ЗХУ-руу дайрахаас өмнө оросууд Финланд руу цэргээ оруулаад байсан юм. Финландчууд үүнээс болоод нацист Германы талд орсон билээ.
7
Currahee - АНУ-ын 506-р шүхэрт цэргийн дивизийн 101-р салаа
Куррахи уул нь Жоржиа мужийн Токкоа хотын зэргэлдээ оршдог. 530 м энэхүү уулын нэр нь нутгийн индиан овог Черокигийн хэлээр "Ганц босоо" гэсэн утгатай. 101-р салааны цэргүүд бэлтгэл хийх үедээ тус уул өөд гүйдэг байсан аж. Тиймээс Бусад салааны цэргүүд онгоцноос үсрэхдээ “Geronimo” гэж орилдог байсан бол 101-р салааныхан "Currahee" гэх болсон гэнэ.
8
Ура - ЗХУ, ОХУ
"Ура" нь Оросын цэргүүд хаант засгийн үеэс хэрэглэгддэг байсан үг юм. Үнэхээр ч тэд “Ура” үгийнхээ ачаар мөн ч олон гавъяа байгуулсныг түүхийн баримт батална. Ялангуяа Дэлхийн 2-р дайныг үед "Ура" хэмээн хашгирах Зөвлөлтийн цэргүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Энэ үгийн утга гарлын тухай маргаантай байдаг боловч Оттоманы цэргүүдийн хэрэглэдэг байсан “Vur Ha!” (Цохиод!) хэмээх урианаас улбаатай гэдэгтэй ихэнх судлаачид санаа нийлдэг.
9
Deseperta Ferro - Испани
Иберийн хойг буюу өнөөгийн Испани, Португалийн газар нутгаас Исламын шашинтнуудыг хөөсөн Испанийн католик цэргүүд каталон аялгаар "Deseperta Ferro" гэж хашгирдаг байжээ. Энэ нь "Төмөр сэрээд!" гэсэн утгатай. Нэг үгээр илдээ хуйгаас нь гаргасны дараа "сэрээрэй тулаан болох гэж байна" гэж дуудаж байгаа хэрэг аж.
10
Лхаржялоо! (Хоржийлоо) - Төвд
Төвд, тангад ард түмэн эртнээс аливаа эр зориг шаардсан үйлийг хийх, дайн байлдаанд орохдоо "Лхаржялоо!" хэмээн хашхирдаг байжээ. "Тэнгэр дийллээ" гэх утгатай энэ урианд мэдээж Бурхны шашны нөлөө орсон тул зөвхөн дайн байлдаан биш, овоо шүтээнийг тайх, гороо хийхдээ хэлж болдог.
Монгол хэлэнд энэ үг "Хоржийлоо!" болон орж ирсэн бөгөөд наадмын үеэр морьд эргэхэд голчлон хэлдэг болсон билээ.
11
Tenno Heika Banzai - Япон
“Эзэн хаан урт наслаг” гэж орчуулагддаг энэ үгийг Японы цэргүүд (мөн энгийн иргэд баяр ёслолын үеэр) хашгирдаг юм. Дэлхийн 2-р дайны Номхон далайн тулалдааны үеэр Япон цэргүүд амиа золиослосон дайралт хийхдээ "Банзай" гэж орилдог байсан нь мөн түүхэнд бичигдсэн билээ.
12
Deus Vult - Загалмайтнууд
Загалмайтны аян дайны үеэр ариун нутаг болох Израйлыг эзлэхээр мордсон европын христын дайчид латинаар "Deus Vult" буюу "Бурхны тааллаар" хэмээн орилж тулаанд ордог байв. Анх 1096 онд ашиглагдсан энэхүү үг нь загалмайтнуудын бэлэг тэмдэг болсон гэхэд болно.
13
Dieu et Mon Droit - Англи
Англи Францын хооронд өрнөсөн Зуун жилийн дайны шийдвэрлэх гурван тулалдааны нэг болох 1346 оны Кресийн тулалдаанд Английн Хаан III Эдвард орохдоо францаар "Dieu et Mon Droit" буюу "Бурхан ба эрх чөлөө" гэж хашгирсан байдаг. Энэ тулалдаанд явган цэргүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тул язгуурт хүлэг баатрууд бус энгийн цэргүүдийг хөгжүүлэх тал дээр европын орнууд анхаарч эхэлсэн юм. “Dieu et Mon Droit” нь өдгөө Английн хааны гэр бүлийн уриа болж, Хааны сүлд дээр бичигдсэн байна.