Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бид бүгд инстаграм дээрээс хичээл зүтгэлийнхээ хүчээр галбирлаг биеийг бүтээж чадсан хүмүүсийн зургийг хараад дасгал хөдөлгөөн хийж, нарийхан гуалиг биетэй болохыг хүсдэг нь нууц биш. Гэвч бидний олонх тэдгээр хүмүүс шиг тууштай байж чадалгүй элдэв шалтаг тоочиж, өөрсдийгөө өмгөөлж явсаар жин хасаж, эрүүл чанга биетэй болох төлөвлөгөө нэг хэсэгтээ л замхардаг. Яг энэ замналаар хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн Жосефин Дегранд (Josephine Degrand) хэмээх охин амьдралаа өөрчлөхийн тулд эргэж буцалгүйгээр зориг шулуудаж, юун түрүүнд сахарын хэрэглээгээ хорьж эхэлсэн бөгөөд өдгөө тууштай хөдөлмөр юунд хүргэж болдгийг өөрийн биеэр батлан харуулж яваа юм.