Анжелина Жоли экс нөхрийнхөө гэрт зочилж яваад папарацид өртжээ

46 настай алдарт жүжигчин Анжелина Жоли 90-ээд оны хайр сэтгэлийн харилцаагаа сэргээхээр төлөвлөж байна гэсэн цуурхал тараад удаагүй байна. Тэрээр ямар ч хамгаалагчгүйгээр цор ганцаараа өөрийн экс нөхөр Жонни Ли Миллерийн гэрээр лонх дарстай зочилж байхдаа папарацийн дуранд өртсөн аж. Анжелина Жоли төрсөн өдрөө тэмдэглэхээр зургаан хүүхдийнхээ хамт Нью Йорк хотод ирсэн байгаа юм.

Анжелина Жоли экс нөхрийнхөө гэрт зочилж яваад папарацид өртжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын жүжигчин Анжелина Жоли болон Их Британийн жүжигчин Жонни Ли Миллер нар 1996 онд гэр бүл болсон ч шахуу цагийн хуваарь, завгүй амьдралын хэмнэлээс шалтгаалан төд удалгүй салсан хэдий ч найзууд хэвээр үлдсэн бөгөөд Анжелина түүнээс салсандаа харамсаж явдаг тухайгаа нэг бус удаа олон нийтэд хуваалцаж байсан юм. 

Тэд анх 1995 онд "Hackers" киноны үеэр танилцаж, бие биедээ татагдсан ба дараа жил нь гэрлэснээс харахад жүжигчин хосын дундах хайрын романс хэчнээн гал халуун байсныг харуулж байна. 

Анжелина түүнээс салснаасаа хойш 2000-2003 онд Билли Боб Торнтон, 2014-2019 онд Брэд Питт гээд хоёр хүнтэй гэр бүл болсон билээ. 

Гэсэн ч тэрээр  Жонни Ли Миллерт хэзээд ам сайтай байсан. Анжелина 2004 онд V magazine-т өгсөн ярилцлагадаа "Миллер бид хоёр хэзээ ч бие биенээ муухай үгээр хэлж, гомдоож байгаагүй. Би үнэхээр түүний эхнэр байхыг хүсэж байсан. Жоннигоос салсан маань магадгүй миний амьдралдаа хийсэн хамгийн тэнэг үйлдэл байх." гэж хэлж байсан аж.

Харин Миллерийн тухайд тэрээр Law & Order цувралын жүжигчин Мишель Хикстэй 10 жилийг хамтдаа өнгөрүүлсэн ч 2018 онд тус тусын замаа хөөхөөр шийдэж, албан ёсоор ганц бие болсон юм. 

Папараццийн зургууд:

Папараццийн зургууд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()