1
Дэлхийн хамгийн жижиг цасан хүн
Дэлхийн хамгийн жижиг цасан хүнийг бүтээсэн хүмүүс нь Лондон дахь Үндэсний физикийн лабораторийн ажилтнууд юм. 2009 онд тэд нано багажаар "зэвсэглээд" хоёр маш жижиг цагаан тугалган бөмбөлгүүдээр энэхүү цасан хүнийг хийжээ. Тэдгээрийг цагаан алтны ширхэгээр гагнаж холбосон байна. Лазер ашиглан эрдэмтэд цасан хүн дээр нүд, ам зурж дахин цагаан алтаар хамрыг нь бүтээжээ. Энэхүү цасан хүн нь 0.01 миллиметрийн өндөртэй гэнэ.
2
Дэлхийн хамгийн жижиг баримал
Дэлхийн хамгийн жижиг баримлыг зураач Жонти Хурвитц бүтээжээ. 2015 онд тэрээр 3D принтер ашиглан нано зураг ашиглан эмэгтэй тус хүний барималыг гаргаж авсан байна. Түүний өндөр нь 1 миллиметрээс бага тул нүдээр харах боломжгүй, микроскоп ашиглах хэрэгтэй. Жонти Хурвиц өөрийн бүтээлийн гэрэл зургийг авахын тулд Английн Чичестер хотоос 45 настай эрдэмтэн найзыгаа урьжээ. Тэд хамтарсны үр дүнд доорх зургийг авч чадсан аж. Харамсалтай нь найз нь гараараа баримал дээр санаандгүй дарж няцалсан гэнэ.
3
Хамгийн жижиг захидал
2010-аад онд Сан Францискогийн оршин суугч Лейа Редмонд хамгийн жижиг шуудангийн үйлчилгээг бий болгох санаагаа хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр жижиг ширээ аваад өөрийн үйлчлүүлдэг кафед байрлан хүмүүсийн хүсэлтээр өчүүхэн захидал бичин хүмүүс рүү илгээж эхлэв. Захидлаа тэрээр жижигхэн томруулдаг шилний хамт илгээдэг учраас тэдгээрийг хүссэн хүн нь унших боломжтой юм. Энэ санаан ч амжилт олж тэрээр маш олон үйлчлүүлэгчидтэй болжээ.
4
Хамгийн жижиг Библи
Израилийн судлаач Рассел Берри нэг ширхэг элсэн чихрийн хэмжээтэй Библи бүтээж чаджээ. Судлаач лазер ашиглан жижиг үсгийг сийлэх аргаар энэхүү Библийг бүтээсэн байна. Ийм өчүүхэн номыг унших боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ эрдэмтэн бүтээлээрээ орчин үеийн технологийн тусламжтайгаар хүн хэрхэн асар жижиг зүйлёийг бүтээж болохыг нотолж чаджээ.
5
Хамгийн жижиг төмөр зам
Энэхүү бяцхан бүтээлийг төмөр зам сонирхогч Дэвид Смит ердийн хутга ашиглан бүтээжээ. Түүний төмөр зам 3.175 x 6.35 миллиметр хэмжээтэй бөгөөд бүрэн ажиллагаатай гэнэ. Галт тэрэг 5 вагоноос бүрдэх бөгөөд хэмжээ нь жинхэнэ вагонуудаас 35200 дахин бага юм. Тус галт тэрэг нь 19 миллиметр урттай зууван замаар явдаг. Түүгээр ч үл барам галт тэрэг ямар ч асуудалгүйгээр дамжин өнгөрөх хонгил хүртэл бий.