Ханиа алдсанаас хойш дахиж хүнтэй гэрлээгүй алдартнууд

Хайртай хүнээ алдана гэдэг энэ хорвоогийн хамгийн хэцүү зүйлсийн нэг билээ. Зарим хүмүүс тэрхүү аймшигт цочролоос гарч чаддаггүй учир хэсэг хугацаанд эсвэл бүр үлдсэн амьдралынхаа туршид дахин өөр хүнтэй дотно харьцаа үүсгэж, сэтгэлээ нээж чадахгүй болох тохиолдлууд цөөнгүй бий. Бид өнөөдөр үүний жишээ болсон хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ханиа алдсанаас хойш дахиж хүнтэй гэрлээгүй алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Киану Рийвз (Keanu Reeves)

Олон охидын зүрхийг булаасан царайлаг жүжигчин Киану Рийвз  амьдралдаа их зовлон үзсэн юм. 1998 онд тэрээр дүүгээрээ дамжуулан Женнифер Сайм хэмээх бүсгүйтэй танилцжээ. Тэд нэг нэгэндээ маш хурдан татагдсан тул тэр дороо уулзаж эхэлсэн байна. Тэд удалгүй сүй тавьсны дээр Женнифер жирэмсэн болсон юм. Бяцхан хүү нь хорвоод мэндлэхдээ эрүүл саруул төрсөн боловч хэдхэн хоногийн дараа гэнэт зүрх нь зогссон байна. Хөөрхий бүсгүй сэтгэлээр ихэд унаж, архи хэтрүүлэн хэрэглэх болсон бөгөөд 2001 онд согтуу жолоо барьж яваад осолд орж амиа алджээ. 

Киану Рийвз (Keanu Reeves)

Төрсөн  өдрөөрөө Киану гудамжинд ганцаараа сендвич идэж байгаа зураг нь цахим орчинд тархаж, шуугиан тарьсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ зураг түүний тухайн үеийн сэтгэл зүйн байдлыг нь бүрэн илтгэнэ. Шүтэн бишрэгчид нь Киануд санаа зовж байсан ч тэрээр шинэ найз бүсгүйгээ 2020 онд олон нийтэд танилцуулж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. Тэд ойрын хугацаанд гэрлэх бодолгүй байгаа ч Киану дахин аз жаргал мэдэрч эхэлсэнд олон хүн баяртай байгаа аж. 

2 Энди Острой (Andy Ostroy)

Жүжигчин Энди Острой хэмээх эр мэргэжил нэгт бүсгүй Адриэн Шелиг насны ханиараа сонгосон юм. Адриэн "Trust", "The Unbelievable Truth" зэрэг кинонд тоглож, "The Waitress" хэмээх киног найруулсан ч бүтээлүүд нь ямар их амжилт олохыг харж чадаагүй юм. Нэг өдөр Эндиг гэртээ ирэхэд нь эхнэр нь боомилж нас барсан байсан гэдэг. Цагдаа нар түүнийг амиа хорлосон гэж үзсэн ч тэрээр эхнэрээ ийм зүйл хийхээр хүн биш хэмээн задлан шинжилгээ хийхийг шаарджээ. Тиймээс цогцост нь нарийн задлан шинжилгээ хийсний үр дүнд эмэгтэйн биед өөр хүн гэмтэл учруулсан болох нь тогтоогджээ. Эквадороос гаралтай нэгэн цагаач жүжигчдийн гэрт нэвтэрч, дээрэм хийх зорилгоор хөөрхий бүсгүйн аминд хүрсэн байсан аж. Энэ харамсалтай явдлаас хойш хэдийнээ 15 жил өнгөрсөн ч Энди Острой одоо ч ганц бие хэвээр байна. 

Энди Острой (Andy Ostroy)

3 Оскар Вайлд (Oscar Wilde)

Ирландын алдарт зохиолч Оскар Вайлд 1884 онд Констанс Лойд хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд хамтдаа 15 жилийн турш амьдарчээ. Харамсалтай нь Констанс нугасны хавдрын улмаас нас барсан юм. Хэдийгээр шинж тэмдэг нь эрт илэрсэн ч тухайн үед нугасны хавдар хэмээх өвчний талаарх ойлголт огт байгаагүй учраас эмч нар өөр онош тавьсаар биеийн байдлыг нь улам муутгажээ. Ингэж  9 жилийн турш тарчилсаар Констанс 1898 онд нас барсан юм. Оскарт энэ хагацал маш хүнд цохилт болсон бөгөөд дахиж өөр хүнтэй бололгүй цор ганцаар хорвоог барсан байна. 

Оскар Вайлд (Oscar Wilde)

4 Лиам Нийсон (Liam Neeson)

Лиам Нийсон эхнэртэйгээ 1993 онд танилцсан юм. Жүжигчин Наташа Ричардсон тэр үед өөр хүнтэй гэрлэсэн байсан боловч Лиам түүнийг өөрийн болгож чадсан байна. Тэд гэрлэж, аз жаргалтай 15 жилийг хамт үдсэн юм. Тэд хоёр хүүхэдтэй болсон бөгөөд 2009 онд гэр бүлээрээ цанаар гулгахаар болжээ. Гай газар доороос гэгчээр тэр өдөр Наташа дуулгагүй гулгаж байгаад унаж толгойгоо гэмтээсэн юм.

Гэмтэл нь хөнгөн байсан тул тэд юм бодоогүй гэнэ. Гэвч хэдхэн цагийн дараа Наташагийн толгой өвдөж, удалгүй Монреалийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Бүсгүйн тархинд цус алдаж байсан бөгөөд үүнээс болж Наташа комд орсон байна. Эхнэр нь ухаан орохгүй гэдэг тодорхой болсон тул Нийсон сэхээн амьдруулах эмчилгээнээс татгалзаж, эхнэрийнхээ эд эрхтнийг бусдад шилжүүлэн суулгах зөвшөөрөл өгчээ. Нийсон энэ явдлаас болж архинд орсон хэдий ч хоёр хүүгийнхээ ачаар эрүүлжиж чадсан аж

Лиам Нийсон (Liam Neeson)

5 Кортни Лав (Courtney Love)

Кортни Лав болон алдар дуучин Курт Кобейн нар 90-ээд оны хамгийн алдартай хосуудын нэг байв. 1994 онд Кобейн өөрийгөө буудаж амиа хорлоход олон шүтэн бишрэгчид Кортниг түүний үхэлд буруутгаж байсан билээ. Нөхөр нь амиа хорлож, хоёрхон настай Фрэнсис Бин Кобейн охинтойгоо хорвоод хоёулхнаа хоцорч үлдэхдээ тэрээр дөнгөж 30 настай байжээ. Кобейн түүний амьдралын цорын ганц хайр байсан бөгөөд энэ явдлаас болж тэрээр сэтгэл санааны гүн хямралд орсон гэдэг. Кобейныг мартаж чадаагүй Кортни дахиж хүнтэй гэрлээгүй юм. 

Кортни Лав (Courtney Love)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()