Илон Маскийн 73 настай гэхэд итгэмээргүй залуухан, дэгжин ээж

Мей Маск (Maye Musk) бол орчин цагийн бараг хамгийн нэр нөлөө бүхий бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч Илон Маскийн ээж юм. Гэвч тэрээр амжилттай яваа хүүгийнхээ алдар цуунд далдлагдаж, сүүдэрт нам жим амьдрах эмэгтэй биш аж. Мей Маск өдгөө  73 настай бөгөөд эрүүл хооллолтын мэргэжилтэн, зохиолч, модель, инстаграмын од гээд олон салбарт идэвхтэй зүтгэдэг байна. 

Илон Маскийн 73 настай гэхэд итгэмээргүй залуухан, дэгжин ээж

Олон жилийн өмнө нөхрөөсөө салж, гурван хүүхдээ ганцаараа өсгөхөөр Канадаас АНУ-ыг зорьж ирсэн тэрээр хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлж, өнөөгийн амжилтад нь хүрэхэд маш том хувь нэмэр оруулж чадсан бөгөөд үүний төлөө бүхий л амьдралынхаа туршид ядарч туйлдахыг умартаж хичээн ажиллажээ.

Мей 14 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьж карьераа эхлүүлж байв. Үүнээс гадна тэрээр мөн л залуудаа Өмнөд Африкийн Orange Free State их сургуульд хоол зүйч мэргэжлээр суралцаж, эрүүл хооллолтын мэргэжилтэн болсон байна. 

Мей бүхий л амжилтаа ямар ч эрэгтэй хүний туслалцаагүйгээр гагцхүү өөрийн хүчин чармайлтаар бий болгож чадсан учир залуу охид, бүсгүйчүүд түүнээс урам зориг авдаг. 

Тэрээр 2019 онд эмэгтэйчүүдэд зориулсан "A Woman Makes a Plan: Advice for a Lifetime of Adventure" номоо хэвлүүлж, бүсгүй хүн өөртөө цаг үргэлж шинэ зорилго, сорилт тавих нь хэчнээн чухал болохыг батлан харуулсан байна.

Цагаан саарал үсийг тренд болтол нь сурталчилж чадсан Мей нас бол зүгээр л тоо төдийхөн зүйл гэдгийн бодит жишээ юм. Түүний хувьд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол бие физиологийн эрүүл мэндийн толь аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()