Британийн цуут хатны дүрд хар арьстай жүжигчин тоглуулсан нь шүүмжлэлд өртжээ

Их Британид зураг авалтаа хийсэн "Анна Болейн" телевизийн цуврал үзэгчдийн шүүмжлэлд ихээхэн өртсөн билээ. Тодруулбал, киноны гол дүрийн түүхэн хүн болох цагаан арьстай Анна Болейнд өнгөт арьст жүжигчин Жоди Тернер-Смит (Jodie Turner-Smith) тоглосонд дургүйцсэн сая сая үзэгчид гарч ирсэн байна. Харин жүжигчин өөрөө орчин үеийн нийгэм хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг мэт ярьдаг ч олны дунд хүмүүсийг арьсны өнгөөр ​​нь ялгаварлах үзэл хэвээр байгаа тул сөрөг сэтгэгдэл, доромжлолд цочирдохгүй байгаагаа мэдэгджээ.

Британийн цуут хатны дүрд хар арьстай жүжигчин тоглуулсан нь шүүмжлэлд өртжээ

"Анна Болейн" телевизийн цувралыг түүхэн үйл явдлууд дээр үндэслэн бүтээсэн юм. Тэрээр Английн хаан VII Хенригийн хоёрдугаар хатан байсан бөгөөд нөхрийнхөө тушаалын дагуу цаазаар авхуулсан гэдэг. Кинонд Английн хатан хаан Анна Болейнийн энэ эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлдэг байна.

Харамсалтай нь, тус олон ангит кино маш том шүүмжлэлд өртөөд буй. Жишээлбэл кино үнэлгээний IMDb сайт дээр нийт 1500 гаруй хэрэглэгч тус цувралд 10 одноос ердөө 1.5-ыг хүртээжээ. Мэдээжийн хэрэг ихэнх хүмүүс Английн хатан хааны дүрд хар жүжигчин тоглуулсанд сэтгэл дундуур байгаа юм. Нэг хэрэглэгч Өмнөд Африкийн тэмцэгч Нельсон Манделагийн дүрд цагаан арьстай жүжигчин тоглуулсантай ижил хэрэг боллоо хэмээн зүйрлэсэн байв.

Мөн нэг хэрэглэгч "Тоглож байгаа байлгүй дээ! Энэ бол үнэхээр утгагүй явдал. Цувралыг бүтээсэн кино багийнхан бүхэлдээ үзэгчдийг яаж хүлээж авна гэж юунд найдаж байсныг би төсөөлж ч чадахгүй байна. Эсрэгээр нь түүхэнд алдартай өнгөт арьст хүний дүрд цагаан арьстай хүн тоглуулсан бол хүмүүс арьс өнгөний үзэл гаргалаа гэцгээх байсан биз?" хэмээн сэтгэгдэл үлдээсэн байлаа. 

Гол дүрийн арьсны өнгө өөрчлөгдсөн нь шүүмжлэл дагуулсан цорын ганц асуудал биш байв. Зарим хүмүүс кино зохиол нь түүхэн баримтыг хэт гажуудуулж, үнэн бодит явдлаас зөрж байгааг онцолжээ. Цувралын зохиогчид дүрүүдийн харилцан яриаг хэт орчин үеийн болгох гэж оролдсон нь эсрэгээрээ үзэгчдэд түүхэн явдалтай ямар ч авцалдаагүй мэт сэтгэгдэл төрүүлсэн байна. Хүмүүс дүрүүдийн харилцан яриаг "Шекспирийг элэглээгүй л байлтай." гэж хүртэл шүүмжилсэн аж. 

Харин хэвлэлүүд цувралд өндөр үнэлгээ өгчээ. Guardian, The Telegraph зэрэг томоохон хэвлэлийнхэн цувралыг чанартай болсныг магтаж, таваас гурван оноо өгсөн аж. Шүүмжлэгчдэд телевизийн үзэгчдээс ялгаатай нь Жоди Тернер-Смитийн жүжиглэлт таалагдсан байна. 

Гол дүрийн жүжигчин бүсгүйгээс үзэгчдийн зүгээс ирж буй сөрөг сэтгэгдлийн талаар санал бодлыг нь асуухад тэрээр гайхаж цочирдохгүй байна гэж хариулав. Жоди Тернер-Смит уг төслийг санаачлагчдын гол зорилго нь тодорхой түүхэн хүний ​​амьдралыг арьсны өнгөөр ​​ялгаварлахгүйгээр харуулах явдал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр цагаан арьстнуудыг доромжлох үүднээс хатан Аннаг хар арьстай болгоогүй гэжээ. 

Тэрээр “Хүмүүс өнгөт арьстнуудыг түүхийн хуудаснаас бүр мөсөн арчиж, улмаар тэдний хүн шиг амьдрах эрхийг үгүй хийсэн явдлыг мартсан. Бид харин ч энэ цувралаараа цагаан арьстнуудын хүн байх эрхийг үгүйсгэх гээгүй шүү дээ.” хэмээх ярилцлагын үеэр хэлсэн юм. 

Түүхэн үнэн, жүжигчний гарал үүсэл зөрсөн анхны тохиолдол мэдээж энэ биш. 2018 онд BBC-ийн гаргасан "Troy: Fall of a City" кинонд Эртний Грекийн домогт баатар Ахиллесийн дүрд Дэвид Гяси, Зевсийн дүрд Хаким Кэи-Казим гэсэн хар арьст жүжигчдийг сонгожээ. Хомерийн "Илиад" туульст Ахиллесийг "алтан үстэй" хэмээн дүрсэлсэн байдаг тул үзэгчдийн зүгээс хүчтэй шүүмжлэл ирж байв.

Нью-Йоркийн Манхэттэн театр Францын үндэсний баатар Жанна д'Аркийн тухай өгүүлэх "Saint Joan" жүжгийн гол дүрд хар арьст жүжигчин Кондола Рашадыг тоглуулжээ.

Мөн л BBC-ийн түүхэн сэдэвт "The Hollow Crown" цувралд Английн болон Францын хатан хаан Маргаретийн дүрд Нигери гаралтай жүжигчин Софи Оконедо тоглов.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()