1
Биеийн онцлог
Этилен (ямар ч архины үндсэн бүрэлдэхүүн хэсэг) нь аливаа амьд организмыг хүчтэй хордуулдаг юм. Гэсэн хэдий ч түүний нөлөөг бараг бүх амьд амьтад, түүний дотор хүнд агуулагддаг ферментийн тусламжтайгаар саармагжуулж болно. Хүний биеийн хамгийн том эрхтэн болох элэг эдгээр ферментийг үйлдвэрлэх үүрэгтэй.
Хүний биед согтууруулах ундаа орж ирсний дараа элэг нь түүнийг задлах, гадагшлуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлдэг. Зарим үндэстний "архины эсрэг" ферментийн хэмжээ бусадтай харьцуулахад доогуур байдаг. Энэ нь юуны түрүүнд Хятад, Солонгос, Монгол, Япон хүмүүст хамаатай. Бүр бидний чукча гэж нэрлэж заншсан хүйтэн нутгийн ард түмний организмд "архины эсрэг ферментүүд" бараг байдаггүй. Үүний шалтгаан нь эдгээр ард түмний хоолны дэглэмийн онцлог шинж юм.
2
Яагаад ферментийн хэмжээ бага байдаг вэ?
Хүйтэн уур амьсгалтай нутгийн иргэд, жишээ нь манай гарагийн хойд бүс нутгийн оршин суугчид амьтны уургаар баялаг өөх тостой хоол идэхээс өөр аргагүй байдалд ордог. Ийм хоолны дэглэм асар хүйтэн цаг агаарыг хялбархан даван туулахад тусалдаг бөгөөд шарх, гэмтлийг хурдан эдгээж өгдөг. Үүний зэрэгцээ ийм нутгийн хоолонд нүүрс усны эзлэх хувь үргэлж маш бага байсаар ирсэн.
Харамсалтай нь бидний элэг этилен спиртийг хүний элэг өөх тостой адил аргаар задалдаг аж. Тиймээс өөх тос боловсруулахад хамаг анхаарлаа хандуулсан элэг спиртийг бараг задалж чаддаггүй. Үүнээс болж нүүр, нүд улайх гэх мэт хариу урвал илэрдэг.
Үүний үр дүнд согтууруулах ундаа, амьтны уургийг хослуулан хэрэглэх нь элэгэнд хэт ачаалал өгдөг бөгөөд үүнээс болж элэг нь задарсан хүмүүс хүртэл байдаг гэнэ.
Харин арай дулаан буюу өмнө зүгийн хүмүүсийн хоолны дэглэмд амьтны гаралтай өөх тос бага байдгийн дээр нүүрс ус их хэмжээгээр агуулагддаг юм. Тиймээс тус нутгийн оршин суугчдийн элэг нь спиртийг задлах "чадал"-аа хадгалж үлддэг юм.
3
Архины "чанар"
Азийн орнуудад архи гаргаж авах соёл эртнээс үүссэн. Гэхдээ энэ бүс нутгийн иргэд хэзээ ч тийм хүчтэй (өндөр градустай) согтууруулах ундаа гаргаж авч байгаагүй юм. Хамгийн дээд тал нь цагаан будаа болоод сүүнээс гаргаж авдаг архи нь 20-25 хувийн спиртийн агууламжтай байдаг юм. Үүнээс гадна өндөр чанартай архийг зөвхөн баяд, язгууртнууд "хүртдэг" байсан билээ. Тиймээс ази иргэд үүнээс болж согтохын тулд их хэмжээгээр архи "гүзээлэх" болсон бөгөөд бие нь спирт сайн шингээж чадахгүй тул амархан донтдог болжээ.
Харин зүүн зүгийн буюу Европын буудай, жимс, ногоо гэх мэтийг ашиглан илүү "цэвэр бүтээгдэхүүн" гаргаж авч сурсан юм. Гэхдээ энэ зүгийн ард түмний хэрэглэдэг согтууруулах ундааны спиртийн агууламж нь 40 хувиас дээш байдаг. Тиймээс эдгээр бүс нутагт "өндөр чанар" бүхий согтууруулах ундаа хэрэглэх нь эрт дээр үеэс түгээмэл байсан. Үүний нөлөөгөөр генетикийн хувьд Гүрж, Молдав, Украин, Орос зэрэг ард түмнүүд архины нөлөөнд илүү тэсвэртэй бөгөөд түүний хэрэглээнд донтох нь бага болжээ.