Эрчүүдийн судалгаагаар тодруулсан дэлхийн хамгийн сайхан галбиртай бүсгүйтэй танилц!

Одоогоос гурван жилийн өмнө Техасын Их Сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааны эхлэлийг тавьжээ. Тэд дэлхий дээрх хамгийн сайхан биетэй, галбирлаг эмэгтэйг тодруулахаар эрэгтэйчүүдээс санал хурааж, тэдний сонирхлыг нэгтгэсэн байна. Судалгааны үр дүнд хамгийн төгс биеийн харьцаатай, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр Английн 38 настай Plus-size модель Келли Брүүк (Kelly Brook) тодорсон аж. 

Эрчүүдийн судалгаагаар тодруулсан дэлхийн хамгийн сайхан галбиртай бүсгүйтэй танилц!

Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдээс эмэгтэй хүний зохистой өндөр, жин, үсний урт, нүүрний хэлбэр зэрэг олон шалгуураар санал хураасан байна. Хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорсон Келли Брүүкийн тухайд бусад модель бүсгүйчүүдээс ялгаатай нь тэрээр эрүүл хооллолтын дэглэм мөрддөггүй гэнэ.

Санал асуулга, эрэгтэйчүүдийн байр суурь, статистик тооцооноос харахад эрэгтэйчүүд туранхай бүсгүйчүүдийг бодвол арай илүү жинтэй эмэгтэйчүүдэд татагддаг гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Хэдэн жилийн өмнө Келли одоо байгаагаасаа 6 кг туранхай байсан ч түүнийг загварын салбарынхан классик загвар өмсөгч болоход арай "тарган" гэж тодорхойлдог байсан аж. Улмаар тэрээр хэдэн кг нэмж, plus-size төрөлд багтах болжээ.

Келли Брук өмнө нь

Өдгөө 38 настай  Plus-size модель Келли Брүүк урьд өмнө нь хэзээ ч гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй учир түүнийг дийлэнх эрэгтэйчүүд жинхэнэ байгалийн бүтээл гэж үзсэн байна. Тэрээр өсвөр насандаа ч бусдад "бүдүүн" гэж хочлуулдаг байснаа оролцсон хэд хэд нэвтрүүлгүүддээ хуваалцаж байсан юм. 

Келли Брук одоо

Ийнхүү уг судалгааны үр дүн гоо сайхан гээч зүйл гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үр дүнгээс ялгаатай болохыг баталж, бүсгүйчүүдийг нийгмийн хэвшмэл стандартад нийцэхийн тулд эрүүл бус аргаар жингээ хасаж, жингээ барих шаардлагагүйг харуулахын зэрэгцээ өөрсдийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийг чухалчлахыг уриалав. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()