Жил бүр хэдэн мянган амьтны аминд хүрдэг Африкийн "үхлийн" гол

Африк хэдий үзэсгэлэнтэй ч аюулаар дүүрэн тив юм. Ялангуяа Кени, Танзанийн хил дээр байдаг Мара гол бол туйлын аюултай бүст тооцогддог. Жил бүр болдог амьтдын их нүүдлийн нөлөөгөөр хэдэн сая амьтад энд ус хайн ирдэг. 

Жил бүр хэдэн мянган амьтны аминд хүрдэг Африкийн "үхлийн" гол

Саваннагийн өвсөн тэжээлтнүүд дор хаяж 10 мянган жилийн туршид борооны улирал дууссаны дараа нүүдэллэсээр иржээ. Хоёр сая гаруй тахь, зээр жилээс жилд хатсан нутгаа орхиж ногоон бэлчээр, сэрүүн газар руу хайн нүүдэллэдэг байна. Кени улсын уулсаас эх авч урсдаг Мара гол энэ үед жинхэнэ үхлийн талбар болж хувирдаг. 

Мара нь тийм ч өргөн биш боловч нилээд гүнзгий, эрэг нь намагжсаны дээр дотор нь олон матар амьдардаг. Тэдгээр матарнууд нүүдэл эхлэхийг тэсч ядан хүлээх нь ойлгомжтой. Учир нь энэ бол тэдний хувьд жилд ганц удаа цадах найр юм. Нүүдлийг дагаад зөвхөн матар биш арслан, чөөвөр чоно, ирвэс зэрэг олон зуун махчин амьтад энд цуглардаг. 

8-р сард амьтдын сүрэг голын эрэг дээр бөөгнөрч эхлэнэ. Зээр, тахь зэрэг амьтдын цуваа өдөр шөнөгүй нэмэгдсээр байна. Хамгийн гол нь сүргийн толгойлогчид зогсож болохгүй. Хэрвээ тэгвэл бөөгнөрөл үүсч сүрэг махчин амьтдын олз болно.

Мөн олон амьтад толгойлогчоо дагалгүйгээр шууд ус руу үсэрч ордог нь том аюулын эхлэл болдог байна. 

Мара дээр үлдэхийг ямар ч амьтан хүсэхгүй. Энд хэдий ус байгаа ч 2 сая амьтан тэжээх хэмжээний хүнс яагаад ч байхгүй нь мэдээж. 

Хэрвээ амьтдын аль нэг нь ус руу унах юм бол шууд матрын идэш болно. Матруудын хувьд энэ нүүдлээс илүү сайхан зүйл гэж үгүй. 

Амьтад гулсаж, эрэг дээрээс нэг нэгнээ дарж унах явдал их тохиолдоно. Матрын хувьд үүнээс хялбар олз гэж байдаггүй. Хэрвээ усанд унасан бол матарт идүүлэх магадлал 90 хувь юм. Марагийн хүчтэй урсгалд туугдаж байж амьд гарах боломж байдаг бөгөөд ингэсэн тохиолдолд маш хүнд гэмтэл авна. 

Нэг үгээр хэлбэл Их нүүдлийн үеэр Мара гол тамын тогоо болж хувирдаг бөгөөд энд нас, хүч чадал, туршлага хүртэл тус болохгүй. Харин бүх зүйлийг аз шийднэ. Усан доторх матар, эрэг дээрх махчин амьтдаас зугтахын тулд нүдээ аниад давшихаас өөр сонголт гэж үгүй.

Гэхдээ Африкийн амьтад арван мянган жил энэ замыг зорьж ирсэн тул цаашид үргэжлүүлэн явах нь ойломжтой. Тиймээс Мара голын эрэг байгалийн шалгарлын жинхэнэ тод жишээ болж үлдэх нь мэдээж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()