Селена хэдэн жилийн өмнө дуучин Жастин Бибертэй үерхэж шуугиан тарьж байсан билээ. Тэд анх 2010 танилцсан бөгөөд 7 жилийн турш салж, нийлсэн юм. Хамгийн сүүлд 2018 онд эвлэрэх гэж оролдсон боловч тэр үед хос залуусын хоорондох дассан сэтгэл нь хүртэл бүр мөсөн унтарсан байв.
Бүх зүйл гаднаасаа хэвийн мэт байсан боловч Селена Биберийг хүйтэн хөндий, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг, харилцаагаа хүртэл зүгээр тасалж чаддаггүй нэгэн хэмээн мэдэгдэж байсан удаатай.
"Би сэтгэл зүйн дарамтад орж байгаагаа нас бие гүйцсэнийхээ дараа л ойлгосон. Би тэр талаар бодох дургүй ч өөрийгөө түүнээс салгаж чадсандаа баяртай байдаг." хэмээн тэрээр дурссан аж.
2014 оны эхээр Селена алдар хүндийн оргил үедээ байсан боловч гэнэт олны нүднээс ор сураггүй алга болсон билээ. Жилийн дараа тэрээр үүний шалтгааныг тайлбарласан бөгөөд 2013 онд тэрээр чонон хөрвөс туссан гэж оношлогджээ. Энэ нь биеийн эд, судасны системийн гэмтэл үүсгэдэг байна. Өвчний улмаас Селена цус харвах дөхсөн бөгөөд хоёр удаа химийн эмчилгээ хийлгэсэн боловч тэрхүү аюулт өвчнийг бүрэн дийлж чадаагүй.
Тиймээс 2017 онд ахиад өвчин нь сэдэрч, Селена бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Селенагийн найз Фрэнсиа Райс түүнд нэг бөөрөө өгсөн бөгөөд 2020 он гэхэд тэрээр бүрэн эдгэрчээ.
Гэвч түүнд тулгарсан асуудлууд үүгээр дууссангүй. Тайзаа орхисны дараа Селенад мөн сэтгэлзүйн асуудал ажиглагдаж эхэлсэн байна. Хүнд химийн эмчилгээ хийсний дараа түүний сэтгэлзүйн байдал дордож, цаашлаад сэтгэл гутрал, сэтгэл хямралд оржээ. Селена оношоо олж мэдтэл хэсэг хугацаанд өөрийгөө жинхнээсээ галзуурсан гэж итгэж байснаа хүртэл хүлээн зөвшөөрсөн юм.
2020 онд тэрээр дахь хамгийн шилдэгт тооцогддог сэтгэцийн эмнэлгүүдээр явж, олон мэргэжилтэнтэй уулзжээ. Эцэст нь сэтгэл засалч эмч нар Селенаг хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болсон гэж оношилсон аж. Дуучин маань өнөөг хүртэл нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэсээр байна.
Урт хугацааны дааврын эмчилгээ нь мөн түүний биеийн галбирт ч нөлөөлжээ. Селена мэдэгдэхүйц жин нэмсэн бөгөөд үүний нөлөөгөөр папарацциудын анхаарлыг ихэд татсан юм. Гэрэл зурагчид өөр өөр өнцгөөс түүний шинэ төрхийг камерын хальснаа буулгахын тулд түүнийг хором мөч бүр "тагнаж" байсан аж.
“Би жин нэмснийхээ дараа анх удаа өөрийнхөө галбирт дургүй болсон. Үүнээс болж намайг доромжилсон хүмүүс ч гарч ирж байсан юм. Гэхдээ сэтгэл гутралын үед бүхий л амьдрал минь утгагүй санагдаж байсан үеийг бодвол энэ тийм ч хэцүү зүйл байгаагүй л дээ." гэж Гомез хуваалцаж байв.
Гэвч тэрээр уйгагүй хичээл зүтгэл гаргасны хүчинд одоо хуучин галбираа эргүүлэн авч чаджээ.