1
Залуу нас
Өсвөр нас, бэлгийн бойжилт нь эцэг эхчүүдэд төдийгүй хүүхдүүдийн хувьд хэцүү үе байдаг. Энэ үед бие махбодид жинхэнэ дааврын "шуурга" болдог бөгөөд үүнийг хянах боломжгүй юм. Эстрогений нийлэгжилт нь охидын сэтгэл санааг тогтворгүй болгож, хөвгүүд тестостерон дааврын нөлөөгөөр түрэмгий авиртай болж, сексийн талаар маш их бодоход хүргэдэг. Бэлгийн дур хүслийг хариуцдаг эр бэлгийн даавар нь эмэгтэй хүний биед мөн ялгарч эхэлдэг бөгөөд түүний хэмжээнээс хамаарч зан төлөв нь мөн огцом өөрчлөгдөнө. Энэ бүхнийг давах цорын ганц арга нь нас бие гүйцэх хүртлээ хүлээх юм.
2
Овуляцын үед бусдад татагдах
Та хэн нэг хүнтэй үерхээд юм уу гэрлээд удаж байгаа, түүндээ галзууртлаа дурлаж, хуурах талаар огт боддоггүй байж болно. Гэхдээ гадуур явж байгаад хэн нэг царайлаг залууд шууд татагдаж, хэнд хайртайгаа түрхэн зуур мартах үе бий. Яг энэ байдал өндгөвчтэй холбоотой учир өөрийгөө зэмлэх хэрэггүй. Овуляц буюу өндгөн эс ялгарах үед таны бие хамтрагч хайж эхэлдэг бөгөөд чухамдаа үүнээс болж өөрийн эрхгүй бусдад татагдаж эхэлдэг. Ялангуяа эстроген даавар маш их хэмжээгээр ялгарч байгаа нь үүний гол шалтгаан аж.
3
Гэнэт уйтгарлах
Сарын тэмдэг ирэхэд заримдаа нулимсны даавар гэж нэрлэгддэг прогестерон ялгарч эхэлдэг. Энэ үед бие махбод дахь прогестероны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгддэг байна. Тиймээс ямар ч жижиг зүйл болсон та нулимсаа барьж дийлэхгүй уйлаад байвал өөрийгөө галзуу гэж бодох хэрэггүй.
4
Бэлгийн дур буурах
Та нэг өглөө сэрээд сексийн тухай бодохыг ч хүсэхгүй болж магадгүй. Маш их стресст орсон хүний дааврын өөрчлөлт ийнхүү бэлгийн дур хүслийг үгүй хийдэг юм. Хүнд цочролын дараа биед кортизол үүсгэдэг бөгөөд энэ нь бэлгийн дааврыг дарангуйлдаг байна.
5
Цэвэршилтийн үе
Цэвэршилт бол ердийн, зайлшгүй давж гарах үйл явц юм. Үүнийг махбод дахь дааврын хамгийн өөрчлөлтийн үе гэж болох учраас орхигдуулж, үл тоомсорлож огт болохгүй. Та бид ааш муутай хадам ээжүүдийн тухай сайн мэднэ. Үүний шалтгаан нь цэвэршилт байх бүрэн боломжтой. Цэвэршилтийн уршгаар өндгөвчний үйл ажиллагаа бараг зогсож, эмэгтэй бэлгийн дааврын түвшин огцом буурдаг. Үүний нөлөөгөөр цусны эргэлт өөрчлөгдөж байнга биеийн дээд хэсэгт халуу оргих, халуурах, хөлрөх гэх мэт шинж тэмдэгүүд илэрнэ. Мөн цэвэршилтийн үеэр цочромтгой байдал, түгшүүр нэмэгддэг. Тиймээс өмнө нь зүгээр байсан хүн гэнэт эвгүй аашлаад эхлэхэд гайхах зүйлгүй.
6
Хэт идэвхтэй болох
Харамсалтай нь эмэгтэй хүний бие дэх дааврын хэмжээ тогтвортой байна гэж хэзээ ч байхгүй. Тиймээс дааврын дутагдал, эсвэл илүүдэл үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Бие махбодид эстроген их хэмжээгээр ялгарах эсвэл прогестерон хангалтгүй болох үед сэтгэл түгших байдал нэмэгддэг. Хэрэв та хэвийн үеэсээ илүү, бүр хэтэрхий идэвхтэй болсон бол эмчид хандах хэрэгтэй.
7
Хайрын дааврын хор хөнөөл
Окситоциныг хайр, итгэлцэл, эмзэглэл, өрөвдөх сэтгэлийн даавар гэж нэрлэдэг. Тэгвэл энэ даавар хүнд ямар хор учруулдаг юм бол? Бие дэхь окситоцины илүүдэл нь уур уцаарын эх үүсвэр болж, хүчтэй хардах мэдрэмжийг төрүүлдэг.
8
Өглөө сэтгэх түгших
Мэдээжийн хэрэг, хүн бүхэн өглөө тайван амгалан сэрэхийг хүсдэг боловч олон хүн сэрснийхээ дараа сэтгэл түгших мэдрэмж авдаг. Үүнийг буруу хөл дээрээ босох гэж нэрлэх нь бий. Хэрэв та байнга стресст автдаг бол кортизол энэ бүгдийн эх үүсвэр байж болох юм. Тус даавар нь өглөөний цагаар бие махбодид хамгийн ихээр ялгардаг аж. Үүнээс гадна кофе кортизолыг идэвхжүүлдэг тул кофе уусны дараа бачимдах мэдрэмж төрдөг байна.
9
Юу ч хиймээргүй санагдах
Нэг үе бүх зүйл сэтгэл хангалуун байсан ч удалгүй юу ч хиймээргүй санагдах нь бий. Ядаргаа нь үүний цаад шалтгаан байж болох тул сайн амарч, бодлоо цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ ийм байдал нь мөн бамбай булчирхайн дааврын дутагдлаас үүдэлтэй өвчин болох гипотиреодизмын шинж тэмдэг юм. Булчирхай нь шаардлагатай хэмжээний тироксиныг ялгаруулах чадваргүй болоход юуг ч сонирхохгүй болж эхэлнэ.
10
Бусдыг тоохоо болно
Өмнө нь хэлсэнчлэн окситоцин нь аз жаргалын эх үүсвэр болох ч хэмжээ нь хэтэрвэл багагүй хор учруулдаг. Окситоцины хэмжээ багадвал хүн уур уцаартай, бусдыг өрөвдөх чадваргүй болно. Өөрөөр хэлвэл уг даавар нь багадсан хүмүүс гэр бүл зохиох, найз нөхөдтэй болох, нийгэмд дасан зохицож чаддаггүй. Төрсний дараах сэтгэл гутрал нь энэ дааврын дутагдалтай холбоотой байдаг.