Хашаандаа САЙХАН амьдрах 5 аргыг хуваалцъя

Урин дулаан цаг ирсэн энэ өдрүүдэд хашаагаа тохижуулахаас эхлээд зун цагаа гоё сайхан өнгөрөөх санаануудыг та эрэлхийлж байгаа болов уу? Зуныг гайхалтай аялал, шиврээ бороо, цэцэг навч, зуслан болон сонирхолтой киногүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Тэгвэл зусландаа эсвэл хашаа байшиндаа бүтээн байгуулж болох мөн гэр бүлээрээ зуныг гоё өнгөрүүлэхэд тань туслах 5 аргыг хуваалцаж байна.

Хашаандаа САЙХАН амьдрах 5 аргыг хуваалцъя

1 Хашаагаа цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх

Хэрэв танай хашаанд модноос өөр цэцэг, ургамал байдаггүй бол орчин тойрноо цэцэрлэгжүүлээрэй. Мөн ногоон зүлэг тарьж, хашаандаа тоглож наадах, тухтай, эрүүл байх орчныг бүрдүүлээрэй. Цэцэг, мод тарих нь таны гэрийн зах зээл дэх үнэлгээг нэмэгдүүлэхээс гадна гэр бүлийн дотоод уур амьсгалд эергээр нөлөөлдөг юм шүү.

Хашаагаа цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх

2 Хашаандаа ил зуух хийх

Зуны улиралд ил гал дээр хийсэн хоол, ундаа гэр бүлийнхэнтэйгээ тойрч суугаад идэх нь жаргал биш гэж үү? Тэгвэл танайд хүрз, тоосго хоёр байхад л та төвөггүйхэн ил гал түлэх зүйлийг хийж болно. Харин та хашааныхаа аль хэсэгт энэ бяцхан бүтээн байгуулалтаа хийхээ сайтар бодоорой. Учир нь салхи үлээж, цог үсрэх, улмаар гал алдах аюулаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал шүү.

Хашаандаа ил зуух хийх

3 Сүүдрэвч хийх

Мэдээж гэр бүлээрээ тухлан суух сүүдрэвч барих нь чухал. Та бэлэн үйлдвэрийн сүүдрэвч байрлуулж болох ч өөрсдөө бүтээн босгох аргууд ч зөндөө байдаг болохоор сонголтоо та өөрөө хийгээрэй.

Сүүдрэвч хийх

4 Явган зам тавих

Хашаан доторх ногоон байгууламжаа хүний хөлд үрэгдүүлж, сүйдлэхгүйн тулд та явган хүний тусдаа зам тавих хэрэгтэй. Ингэхдээ хөдөлгөөний урсгалаа оновчтой тооцож тавих нь чухал юм. Мөн өндөр зардлаар нүсэр зам тавих шаардлагагүй. Аль болох хямд зардлаар, байгалийн чулуу, цөөн тооны плита, тоосго, сүүлийн үед ашиглагдах болсон нүхтэй хавтан гээд аль болох зардал багатай бөгөөд байгаль экологидоо ээлтэй байхаар замаа шийдэх хэрэгтэй.

Явган зам тавих

5 ГЭР ДҮҮРЭН кино сантай болох

Орой бүр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө кино үзэж, амарч өнгөрөөхийг хүсдэг үү? Тэгвэл зуны улирлыг дуусашгүй МОНГОЛ цуврал кино үзэж өнгөрөөхийг танд санал болгож байна.

Ингэхдээ та Гэр интернэт болон ДДэш тв-ийн хосолсон ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг аваарай. Энэ үйлчилгээг авснаар яг зуслангийн болон захын бүсэд хэрэгцээтэй байдаг их дата, өндөр хурдны интернэт, олон тв-ийн суваг, кино багцуудыг үнэгүй үзэх боломжтой болох юм.

Мөн киногоо илүү сонирхолтой байдлаар үзэхийн тулд цагаан даавуу унжуулаад хашаандаа procter тусган үзээрэй гэж зөвлөе.

ГЭР ДҮҮРЭН кино сантай болох

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.