100 гаруй эртэй болзсон ч онгон хэвээрээ үлдсэн 41 настай Британи бүсгүй эцэст нь ханиа олжээ

Эмэгтэйчүүд ихэнхдээ өөрсдийн шашны үзэл, итгэл үнэмшил, зарчимдаа үндэслэн амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргадаг тул тэдний сонголт өөр хоорондоо төдийлөн адилгүй байх нь олонтаа. Үүний нэгэн жишээ болсон Их Британийн иргэн эмэгтэй үлдсэн амьдралиа хамтдаа өнгөрүүлэх ханиа олох хүртлээ ямар ч хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй гэж өөртөө амлалт өгчээ. Ийнхүү тэрээр олон жилийн турш жинхэнэ хайраа хайх явцдаа 100 гаруй хүнтэй уулзаж үзсэн боловч хэнтэй нь ч дотно харилцаа үүсгээгүй гэнэ.

100 гаруй эртэй болзсон ч онгон хэвээрээ үлдсэн 41 настай Британи бүсгүй эцэст нь ханиа олжээ

Их Британийн иргэн Аманда МакКракен 40 гаруй жилийн турш өөрийн үзэлдээ үнэнч байсаар иржээ. Тэрээр энэ хугацаанд бараг 100 гаруй залуутай болзож байсан хэдий ч тэдгээрийн хэнтэй нь ч ямарваа нэг байдлаар дотно харилцаа үүсгэж байгаагүй аж.

Харин одоогоос хоёрхон жилийн өмнө Аманда амьдралынхаа ханьтай учирч, бие биедээ гайхалтай тохирох хүмүүс гэдгээ мэдэрсэн гэнэ.

Өсвөр насны охин байхдаа Аманда өөрийн амьдралд тохиох цор ганц жинхэнэ хайрыг олж, түүнтэйгээ үлдсэн амьдралаа аз жаргалтай өнгөрүүлнэ хэмээн итгэж, тэр л хүндээ өөрийгөө зориулахаар хадгалсан гэнэ. Хожим 2018 онд тэрээр хүсэн хүлээсэн заяаны хань Дейвтэйгээ учирч, романтик аяллын үеэр жирэмсэн болсон байна.

Өдгөө тэр урьд урьдынхаасаа илүү аз жаргалтай байгаа бөгөөд саяхан гэр бүлийн бяцхан гишүүнээ угтан авчээ.

Аялалд гарах үедээ тэд болзож эхлээд ердөө 10 сар болж байсан аж.

Аманда өнгөрсөн оны 8-р сард Мореа хэмээх охинтой болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()