"Гал тогоо" цувралын жүжигчид арваад жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Оросын алдарт "Кухня" цуврал одоогоос 10 гаруй жилийн өмнө олны хүртээл болж байжээ. Харин тэр цагаас хойш үзэгчдийг үүнээс илүү байлдан дагуулсан бүтээл ховорхон гарсан гэхэд болно. Энэхүү цувралд дүр бүтээж байсан бараг бүх жүжигчид нь нэрд гарсан бөгөөд өнөөдөр та бүхэнд тэднийг хэрхэн өөрчлөгдсөн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Гал тогоо" цувралын жүжигчид арваад жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сергей Лавыгин

Сергей анх 2003 онд "Здравствуй, столица!" болон "Next 3" цувралд тоглож жүжигчний гараагаа эхлүүлж байжээ. Гэвч тэрээр "Кухня" цувралд Сенягийн дүрийг бүтээснээрээ илүү нэр хүндтэй болсон байна. Сергей хошин дүрүүдээрээ алдартай хэдий ч 2013 онд "Жажда" драмын гол дүрд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ баталсан билээ. 

Сергей Лавыгин

2

Михаил Башкатов нь "Кухня" цувралд 4-р улирлаас тоглож эхэлсэн бөгөөд даруй үзэгчдийн дуртай дүрүүдийн нэг болсон байна.

Михаил мөн олон талын авъяастай учир жүжиглэхээс гадна продюсер, зохиолчоор ажилладаг.

3 Ирина Темичева

Ирина 2007 оноос жүжигчний карьераа эхлүүлж, 40 гаруй төсөлд оролцоод амжжээ. Тэрээр өмнө нь байнга туслах  дүр бүтээдэг байсан ч дүр бүрээрээ үзэгчдийн сэтгэлийг татдаг байв. Ийнхүү жүжигчин бүсгүй 2012 онд "Кухня" кинонд анхны гол дүрээ авсан юм. 

Ирина 2020 онд "Андреевский флаг" цувралд адмиралын охин Катягийн дүрийг бүтээжээ.

Ирина Темичева

4 Андрей Бурковский

Андрей 2013 онд "Кухня"-д зөөгч Илягийн дүрээр гарч ирсэн юм. Тэрээр хөгжилтэй дүрүүдийг бүтээхдээ тун чадварлаг боловч өдгөө илүү хүнд сэдэвтэй кинонуудад тоглох болсон байна. 

Андрей Бурковский

5 Ольга Кузьмина

Ольга багадаа Ералаш цувралын хэд хэдэн ангид тоглож жүжигчний замналаа эхлүүлж байв. Тэрээр Цаашлаад охин соёл судлалын факультетэд сурч, дараа нь ГИТИС, Сергей Прохановын сургуулийг 2008 онд төгсжээ.

"Кухня" кинонд Кузмина 1-р улирлаас эхлэн оролцсон бөгөөд тэрээр дур булаам боловч шулуун, шударга зантай зөөгч Настягийн дүрд тоглосон юм. Тэрээр энэ дүрээрээ ур чадвараа батлан харуулж чадсан учраас уг цувралын дараа түүнд уран бүтээлийн санал ирэх нь олширсон гэнэ.

Ольга Кузьмина

6 Елена Подкаминская

Елена бусдаасаа ялгаатай нь өмнө нь үргэлж драм төрлийн бүтээлүүдэд тоглодог байсан аж. Тэрээр 4 жилийн хугацаанд "Кухня"-д тоглосон бөгөөд энэ үедээ бусад төслүүдэд ч мөн оролцоод амжсан байна. Тэрээр хамгийн сүүлд "Мы" зөгнөлт кинонд тоглосон юм. 

Елена Подкаминская

7 Сергей Епишев

2001 оноос 2020 он хүртэл Сергей Вахтанговын театрын гишүүн байжээ. Сергей тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглохоос гадна "Трепанга" рок хамтлагийн дуучин байсан бөгөөд stand up төрөлд хүртэл хүчээ үзсэн байна. Гэхдээ жүжигчин залуу маань "Кухня" олон ангит киноны Лёвагийн дүрээр илүү алдартай болсон юм. Тэрээр хамгийн сүүлд "Последний министр" кинонд тоглосон аж. 

Сергей Епишев

8 Валерия Федорович

Валерия анх Орос-Америкийн хамтарсан "Тайна перевала Дятлова" триллер кинонд тоглож байжээ. Тэр жилдээ Валерия СТС сувгийн "Выжить после" телевизийн цувралд мөн тоглосон юм.

2014 онд тэрээр "Кухня"-ийн 3-р улиралд тогоочийн охин Катягийн дүрийг бүтээсэн бөгөөд үүгээрээ нэрд гарсан байна. Харин хожим 2020 онд Валерия "Палма" кинонд Нина хэмээх нисэх онгоцны буудлын ажилтны дүрд тоглосон байна.

Валерия Федорович

9 Александр Ильин

Александр нийтдээ 120 гаруй бүтээлд тоглосон байна. Тэрээр олон талын авъяастай тул ямар ч дүрийг гарамгай бүтээх чадвартай боловч ихэнхдээ хатуу ширүүн дүр төрхтэй гэмт хэрэгтэн, цагдаа нарын дүрд тоглодог.

"Кухня" цувралд Настягийн баян эцгийн дүрийг бүтээсэн Александер цөөн анги дээр ч үзэгчдийг өөртөө татаж чадсан юм. Тэрээр сүүлд "День города" инээдмийн кинонд тогложээ.

Александр Ильин

10 Дмитрий Назаров

Дмитрий Назаровын кино карьер 80-аад оноос эхэлсэн хэдий ч тэрээр хожим 2000-аад онд л алдартай болсон юм. Ялангуяа үзэгчид Дмитрийг "Штрафбат" ба "Вызов" цувралуудаар нь сайн мэддэг. 

Тогооч Виктор Бариновын дүрээрээ тэрээр өмнөхөөсөө ч илүү алдартай болсон бөгөөд бараг "Кухня"-ийн нүүр царай болсон гэхэд хилсдэхгүй. 2020 онд Назаров "Вратарь Галактики" уран зөгнөлт кинонд тоглосон бол 2021 онд "12 стульев" кино нь нээлтээ хийх гэж байна.

Дмитрий Назаров

11 Юлия Такшина

Юлия 2005 онд театрын сургуулийн 4-р курсын оюутан байхдаа та бидний сайн мэдэх "Хөөрхөн төрөх албагүй" олон ангит кинонд анхныхаа дүрийг бүтээж үзэгчдэд танигдсан байна. Тэрээр үүнээс хойш бусад төслүүдийн урилга авч эхэлсэн боловч ихэнх нь туслах дүрүүд байв.

Гэхдээ "Кухня"-ын дараа түүний хувьд бүх зүйл өөрчлөгджээ. Энэхүү цуврал Юлиягийн карьерын жинхэнэ тэсрэлт болж, 2015 оноос хойш тэрээр илүү олон киноны гол дүрд тоглох болжээ. 

Юлия Такшина

12 Никита Тарасов

Никита бага наснаасаа урлагт татагдаж, төгөлдөр хуур тоглож, дуу бичдэг байсан бөгөөд сургуулиа төгсөөд театрт орсон байна. Тэрээр 2003 онд "Вкус убийства" 4 ангитай детектив киноны гол дүрийг бүтээсэн.

2012 онд жүжигчин "Кухня" олон ангит киноны нарийн боовны тогооч Луигийн дүрд тоглосон байна. Никита одоо хүртэл янз бүрийн төслүүдэд маш идэвхтэй оролцдог бөгөөд хамгийн сүүлчийнх нь "День города" кино байв.

Никита Тарасов

13 Михаил Тарабукин

Михаил 2000-аад оноос эхлэн урлагийн ертөнцөд бие сэтгэлээ зориулан ажилласан байна. Хэдийгээр тэрээр байнга туслах дүр бүтээдэг байсан ч дүр бүрээрээ үзэгчдийн сэтгэлд хүрч, олны танил болж чадсан нь бахархууштай.

"Кухня" олон ангит кинонд тэрээр Федягийн дүрд тоглож, энэхүү цувралын хамгийн алдартай дүрүүдийн нэг болгож чадсан юм. Нэмж дурдахад, үүнээс хойш тэрээр илүү эрэлттэй жүжигчин болж нэг жилд л гэхэд олон арван төсөлд тоглох болсон тул өдгөө 100 гаруй бүтээлд тоглоод амжжээ. 

Михаил Тарабукин

14 Елена Ксенофонтова

Ксенофонтовагийн анх “Тайга. Курс выживания" цувралд тоглож олонд танигдаж байжээ. Гэхдээ магадгүй түүний хувьд хамгийн мартагдашгүй дүр нь "Кухня" олон ангит киноны Элеонора Андреевна байсан болов уу. Тэрээр үзэгчдийн сэтгэл энэ дүрээрээ илүү хоногшсон байна.

Елена Ксенофонтова

15 Екатерина Кузнецова

Екатерина карьераа 2005 онд жижиг дүрүүдээр эхлүүлж, 2011 онд "Самый лучший фильм 3-ДЭ" инээдмийн киноны гол дүр Варягийн дүрийг бүтээжээ. Жүжигчин бүсгүй "Кухня" кинонд Сашагийн дүрд тоглосон юм.

Энэ цувралын дараа түүнд илүү олон төрлийн дүрийн саналууд ирэх болжээ. Жүжигчин бүсгүйн хамгийн сүүлийн бүтээлүүдийн нэг нь "Вампиры средней полосы" цуврал аж.

Екатерина Кузнецова

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()