1
II Екатерина
Оросын хамгийн удирдагч гэгддэг II Екатерина буюу Агуу Екатеринагийн төрөлх нэр нь Софи фон Ангальт-Цербст юм. Тэрээр Германы нэгэн хунтайжийн охин байсан бөгөөд түүний ээж Оросын хатан хаан Элизабеттай захидлаар харилцан хаан ширээ залгах хүүтэй нь танилцуулахаар тохиролцжээ.
Ийнхүү 14 настай Софи Орос оронд ээжтэйгээ хамт ирсэн бөгөөд Элизабет түүнийг хэсэг хугацаанд ордондоо амьдруулахаар шийдсэн аж. Ингэснээр тэрээр Софиг ойроос шинжиж хүүтэйгээ суулгах эсэхээ шийдэхээр болсон байна.
Хэдий балчир байсан ч Софи хурц ухаанаараа дээдсийн хүрээнийхнийг өөртөө татсан бөгөөд Оросын түүх, хэл, соёлыг маш түргэн хугацаанд суржээ. Ингэхийн тулд тэрээр хэдэн жилийн турш шөнө унталгүй эцэтлээ ном шагайсан байдаг. Тэрээр эцэстээ өөрийгөө жинхэнэ орос хүн болсон гэж үзсэн бөгөөд нас барахдаа өөрийг нь Оросын үнэн алдартны санваартан адислах ёстой гэж захисан юм.
Учир нь тэрээр олон жилийн өмнө 1744 оны 6-р сард аавынхаа захиасыг зөрчин Германы Лутеран шашинаас татгалзан үнэн алдартанд шилжиж Екатерина хэмээх орос нэр авсан юм.
Ийнхүү бүрэн Орос улсад үнэн чгэдгээ баталсан учраас Элизабет түүнийг хүү Питертэй гэрлэхийг зөвшөөрсөн байна. Екатерина ийнхүү удам залгах ханхүүгийн эхнэр, Оросын ирээдүйн хатан хаан болов. Гэвч тэдний харилцаа тийм ч сайн биш байжээ. Питер тун овилгогүй дураараа нэгэн байсан бөгөөд төрийн хэргийг тоодоггүй, зөвхөн нэр алдарт дуртай байжээ.
1762 онд Питер хаан ширээнд суумагцаа маш тэнэг шийдвэрүүд гаргаж язгууртан, энгийн иргэд, сүм хийд гээд нийгмийн бүх давхаргын дургуйг хүргэсэн юм.
Учир нь тэрээр тухайн үеийн Германы эзэн хаан Фредерикийн шүтэн бишрэгч байсан бөгөөд түүнтэй хийж байсан дайнаа зогсоож бүр газар нутаг өгсөн юм. Энэ мэт хэн ч үл ойлгох шийдвэрүүд гаргаж эхэлсэн тул дээдсийн хүрээнд түүнийг унагах хуйвалдаан маш түргэн газар авч, түүнийг Екатерина тойлголсон байдаг.
Өдөр ирэх бүр зан авир нь тааварлахын аргагүй болж байгаа нөхөр нь өөрөөс нь сална гэж үзсэн тэрээр цэрэг, санваартан, язгууртнуудыг бүгдийг нь өөрийн талд оруулсан учраас нөхрөө ядах юмгүй баривчилж цаазаар авав. Екатерина нь Оросыг хамгийн удаан хугацаанд захирсан төрийн тэргүүнд тооцогддог бөгөөд ингэхдээ байж болох бүхий л салбарт улсаа хөгжүүлж жинхэнэ их гүрэн болгосон юм. Ийнхүү цэвэр Герман гаралтай гүнж Агуу Екатерина хэмээн Орос улсад хүндлэгдсэн билээ.
2
Наполеон Бонапарт (Napoleon Bonaparte)
Хэдийгээр бүгд Наполеон Бонапартыг Францын удирдагч гэдгийг мэддэг ч итали хүн гэдгийг нь маш цөөн нь гадарладаг. Үнэндээ түүний бүтэн нэр нь Наполеон Ди Бонапарт юм. Тэрээр Францын эзэмшилд байсан Италийн хот Жэноад төрсөн байдаг. Наполеон мөн төрөлх орноо Итали гэж үздэг байсан бөгөөд 1976 он хүртэл өөрийгөө Корсик (анх Италийн эзэмшилд байгаад дараа нь францчууд эзэлсэн арал) хүн хэмээн дууддаг байжээ.
Наполеон Итали хэлээр ярьж, уншиж, бичиж эхэлсэн бөгөөд багадаа Франц үг ч гадарладаггүй байв. Аав нь түүнийг 9 настай байхад нь эх газрын Франц руу илгээсэн учраас л тэрээр Франц хэл сурчээ. Гэхдээ тэрээр итали аялгаа хэзээ ч алдаагүй бөгөөд үүнээсээ болоод насан туршдаа доог тохуу болсон юм.
Наполеон мөн төрөлх Корсик аралдаа үнэн ч байсан учраас түүний тусгаар тогтолыг олохыг хичээдэг байжээ. Бүр нэг удаа "Францчууд биднийг эзлээд зогсохгүй хэл соёлыг маань үгүй хийх гэж байна" хэмээн захидалд бичсэн гэдэг.
Гэвч түүний энэ үзэл 1789 онд эрс өөрчлөгдсөн юм. Учир нь тэр үед Францын хувьсгал эхэлсэн билээ. Тэр үед Корсикийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчидтэй санал зөрөлдсөний умлаас Наполеон гэр бүлийн хамт төрөлх нутгаасаа оргов. Энэ явдлын улбаалан тэрээр төрөлх нутгийнхөө талаа хэзээ ч дахин тэмцээгүй.
Одоо өөрийгөө франц хэмээх болсон Наполеон биеэ яг франц хүн шиг авч явж, нэрээ франц аялгаар дуудах болсон байна. Францын хувьсгалчдын эгнээнд элссэн тэрээр цэргийн эрдмийг төгс эзэмшсэн гэдгээ харуулж маш түргэн хугацаанд генерал болов. Ийнхүү эрх мэдэл, нэр хүнд нь өссөөр 1799 онд Наполеон өөрөө хувьсгал удирдан Францын эзэн хаан болсон байдаг. Гэхдээ энэ нь түүнд хангалтгүй байсан учраас бүтэн 10 жилийн турш үргэлжилсэн дайныг эхлүүлж Европын талыг эзэлсэн билээ.
3
Адоль Гитлер (Adolf Hitler)
Германы дарангуйлагч Адоль Гитлер үнэндээ Австри хүн юм. Тэрээр Германтай хил залгаа тосгонд төрсөн байдаг. Гитлер олон жилийн турш Виенна хотод амьдарсан бөгөөд энэ үеэр урлагт дуртай болсон аж. 1913 онд Герман руу цагаачилсан тэрээр дэлхийн 1-р дайнд Германы цэрэг болж оролцсон билээ. Хожим нь Гитлер хэзээ ч өөрийгөө Австри гаралтай гэж бодож байгаагүй, харин цэвэр Герман хүн гэж үздэг байсан гэж дурссан байдаг.
Сонирхолтой нь Гитлр нацист намыг байгуулаагүй, харин цөөн дагагчтай байхад нь элссэн юм. Түүний илтгэл тавих чадварын ачаар олон хүн түүнийг дагах болсон учраас өөртөө эрдсэн Гитлер дагагчдынхаа хамтаар 1923 онд засгийн газрыг эзлэх гэж оролдов. Гэвч энэ нь бүтэлгүйтсэнээр барахгүй Гитлер баригдаж төрөлх Австри руугаа илгээгдсэн байна. Австри улсын засгийн газар түүнийг хүлээж авахаас татгалзсан тул Гитлер шоронд орсон аж. 1925 онд суллагдаад тэрээр Австрийн иргэншлээс татгалзсан бөгөөд хэдэн жилийн турш игэншилгүй явсаар 1932 онд л германы харьяат болсон байна.
Гитлер иргэншлээ авмагцаа сонгуульд өрсөлдөж Канцлер буюу ерөнхий сайд болсон билээ. Ийнхүү аймшигт Нацистын Германы дэглэм эхэлсэн бөгөөд Гитлерийн гарт 40-50 сая хүн амиа алдсан юм.
4
Йосеф Сталин (Joseph Stalin)
Гүрж гаралтай Иосиф Виссарионович Сталиний жихэнэ овог нь Жугашвили байжээ. Түүний төрөлх Гүрж улс нь Оросын эзэнт гүрэнд эзлэгдсэн байсан бөгөөд энэ мэтийн олон талаараа тэрээр Наполеонтой төстэй юм.
Тэрээр бага наснаасаа Гүржээр ярьж өссөн учраас Орос хэлийг хожуу сурсан байдаг. Мөн Жугашвили Гүрж аялгаа хэзээ ч алдаагүй. Гүрж гарлаараа бахархадаг байсан Жугашвили оросоор ярих дургүй, Гүржийн уран зохиолыг дээдэлдэг байв. Хамгийн гол нь тэрээр зохиол дээр гардаг шилийн сайн эр Коба хэмээх дүрийг шүтэж өссөн байна.
Жугашвили Наполеоны нэгэн адил төрөлх нутгынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэхийг хүссэн учраас большевикчуудтай нэгдэн хувьсгал эхлүүлэхээр төлөвлөжээ. Гэвч коммунист үзэлд автахын хэрээр тэрээр өөрийгөө илүү орос хүн гэж үзэх болсон байна. Ийнхүү залуу Жугашвили 1912 онд овгоо лүү оросжуу нэр Сталин болгож өөрчлөв. Тэрээр мөн энэ үед "Гүрж нь хоцрогдсон, бөглүү соёл иргэшилтэй учраас илүү том хөгжингүй соёлд бууж багах ёстой" хэмээн мэдэгдсэн юм.
Большевик нам засгийн эрхэнд гарсны дараа Сталин суга дэвшсээр 1921 онд гүржийг эзлэх цэргийн командагч болсон байна. Оросын эзэнт гүрэн задарсны дараа Гүрж тусгаар тогтнолоо зарлаад байсан учир коммунистууд тэднийг эргүүлэн Оросын харъяанд оруулахыг хүссэн юм. 2 жилийн дотор Сталин Гүрж дэх салан тусгаарлагчдыг бүрэн дарсан байна. Тэрээр мөн засгийн эрхийг аваад эхлүүлсэн хэлмэгдүүлэлтэд төрөлх нутаг нь хамгийн их хохирсон юм. Бараг бүх гүржийн өрх тус бүр 1-2 хүнээ алдсан бөгөөд 1937 оны Гүржийн коммунист намын хуралд оролцсон 644 гишүүний 425 нь буудуулсан байна. Үүнээс гадна хэдэн зуун мянган гүржүүдийг алс холын нутагт цөлсөн бөгөөд ихэнх нь хүнд аяллыг даалгүй амьсгал хураасан аж.
Зарим талаараа Сталин гүрж хүн хэвээр байсан ч Орос улсыг "Зөвлөлт холбоот улс дотор хамгийн хувьсгалд үнэн ч орон" хэмээн үздэг байжээ. Йосеф хамгийн гол Оросын соёлыг Социалист лагер дунд тараахад хамгийн гол анхаарлаа хандуулсан билээ. Түүний тушаалаар бүх сургуулиудад орос хэлийг заах болсон юм. Зөвлөлт засгийн үед байсан хүмүүс түүнийг Догшин Иван эсвэл Агуу Питертэй зүйрлэдэг байв. 2013 онд Гүржийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар Сталиныг 45 хувь нь сайн удирдагч байсан хэмээн санал өгсөн юм.