Цэргийн албан хаагчаас Тикток од, сүүлдээ дуучин болсон "өхөөрдөм" Белла Порч

Интернет сүлжээний үнэнч хэрэглэгчдийн дунд хамгийн хурдан хугацаанд олон сая хүнд танигдаж чадсан охидын нэг Белла Поарч (Bella Poarch) өнгөрсөн долоо хоногт шүтэн бишрэгчдээ дахин гайхшруулжээ. Тэрээр энэ удаа зүгээр нэг нүүрний хувирал үзүүлэхээс гадна маш чадварлаг жүжиглэж, дуулж чаддаг гэдгээ батлан харуулсан байна. Тикток хэрэглэгчдийн дунд онцгой алдартай Белла ийнхүү хөгжмийн ертөнцийг шуугиулахаар зэхэж байгаа аж.

Цэргийн албан хаагчаас Тикток од, сүүлдээ дуучин болсон "өхөөрдөм" Белла Порч

Белла бол "bellapoarch" нэрээр цахим ертөнцөд танигдсан Филиппин гаралтай блоггер юм. Түүний хийдэг зүйлийг үгээр тайлбарлахад хүндрэлтэй тул ерөнхийдөө хөгжмийн хэмнэлд тохируулан хөгжилтэй бичлэг хийдэг байсан гэхэд болно. Белла уруулаа хөдөлгөж царайгаа хувиргахад л сая сая  интернет хэрэглэгчид түүний бичлэгийг үздэг. 

Белла видео тоглоом тоглох, хөгжим сонсох, аялах бас анимэ үзэх хоббитой. Хүүхэлдэйн кинонд хэчнээн дуртай вэ гэдэг нь түүний бичлэгүүдийг үзэхэд илт харагддаг. Тэрээр олны хайр хүндэтгэлийг хүлээж буй сэтгэл татам чанараа ашиглан шоу бизнесийн салбарт ч хүч үзэхээр шийдсэн байна.

Тэрээр анх Английн рэппер "Millie B"-ийн "M to the B" дуун дээр хийсэн Тикток бичлэгээрээ 100 мянган ам.долларын орлого олсон бөгөөд 300 сая хандалт авч, тэр ч байтугай Хятадын сошиал ертөнцийн рекордыг эвдэж байсан юм. Бичлэг дээрээ тэр ердөө дууны хэмнэлд тааруулан нүүрээ хувиргаж, толгойгоо хөдөлгөсөн аж.

АНУ-ын Тэнгисийн цэрэгт алба хааж байсан Белла анх хүмүүст дээрхтэй ижил төрлийн Тиктокийн бичлэгүүдээрээ танигдаж байсан хэдий ч тэрээр зөвхөн энэ сүлжээгээр хязгаарлагдах бодолгүй байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногт цацагдсан цоо шинэ видео бичлэг нь баталлаа. Өөрөөр хэлбэл, Тикток сүлжээн дэх ичимхий даруу, эгдүүтэй Беллагийн цаана эрч хүчтэй, юунаас ч айж эмээлгүй өөрийн бодол сэтгэлийг илэрхийлдэг, хүчирхэг Белла нуугдаж байсан болж таарав.

Түүний цоо шинэ "Build a bitch" сингл нийгмийн сүлжээгээр тархсан эмэгтэй хүний гоо сайхны талаарх хэвшмэл ойлголтыг халах цаг ирснийг сануулсан бөгөөд гарсан цагаасаа эхлэн гайхалтай амжилт үзүүлж эхэлжээ. Уг уран бүтээл ялангуяа Тикток платформд хамгийн эрэлттэй болж, түүний дуунд ердөө долоо хоногийн хугацаанд 150 мянган Тикток хэрэглэгчдийн бичлэг цугларсан байна.

Белла хөгжмийн салбарт орох болсноо Vogue сэтгүүлд хуваалцахдаа: "Хөгжмийн ертөнц миний хувьд зүгээр нэг олны анхаарлыг татахын тулд оролдож үзэж байгаа өнгөцхөн сонирхол төдий зүйл биш. Би бага байхаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан учраас мөрөөдлөө бодит болгохын тулд чин сэтгэлээсээ хичээн хөдөлмөрлөж байгаа. Цаашдаа ч өөрийнхөө чадах бүхнийг дуу хөгжимд зориулна гэж шийдсэн болохоор зарим хүмүүсийн сөрөг хандлагыг ч тэсэх сэтгэлийн бэлтгэлтэй эхэлсэн. Намайг анх интернет инфлүнсер болж олонд танигдсан болохоор зарим нэг хүмүүс намайг зүгээр л уйдсандаа дуу дуулж байна гэж шүүмжлээд байгаа. Тэдний хэлж, муулж байгаа зүйлс үнэн биш учраас надад санаа зовох зүйл байхгүй. Би хүсэл мөрөөдлийнхөө ардаас л явж байна." гэсэн байв.

Түүний  "Build a bitch" сингл хүмүүст өөрсдийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө байгаа чигээр нь хайрлана гэдэг хэчнээн чухал болохыг өгүүлж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяарх хүмүүсийн интернет хэрэглээнд зарцуулах хугацаа эрс нэмэгдсэнээс болж охид залуус өөрт байгаа зүйлсээ чамлаж, бусадтай өөрийгөө харьцуулж сэтгэлээр унах нь олширсон. Тиймээс Белла юуг ч өөрчлөх гэж хичээлгүйгээр өөртөө байгаа бүхнийг хайрлах хэрэгтэйг орчин үеийн хүмүүст сануулахыг хүссэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()