Ариана Гранде-тэй үерхээд зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус

Энэ долоо хоногийн эхээр буюу 5-р сарын 17-нд гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуучин Ариана Гранде (Ariana Grande)-г нууцаар хурим хийсэн талаар зарласан билээ. Сүй тавьснаасаа хойш жил гаруйн дараа ийнхүү дуучин бүсгүй тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар мэргэшсэн Далтон Гомес (Dalton Gomez)-той гэрлэжээ. Үүнээс өмнө Ариана Гранде хэд хэдэн найз залуутай байсан бөгөөд бараг бүгдийнх нь зүрхийг шархлуулж байсан юм. 

Ариана Гранде-тэй үерхээд зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Грэхам Филлипс (Graham Phillips)

Арианагийн анхны хайр Ривердейлийн жүжигчин Грэм Филлипс байв. Хосууд 2008 онд хоёулаа 15 настайдаа танилцаж, хайрандаа шатаж байхдаа Stick Around нэртэй хамтарсан дуу гаргажээ. 2011 онд алдартнууд салсан ч тэр үеэс хойш сайн найзууд хэвээр үлдсэн байна.

Грэхам Филлипс (Graham Phillips)

2 Жэй Брүүкс (Jay Brooks)

Жил орчмын дараа Ариана телевизийн од Жей Брукстай уулзаж эхэлсэн юм. Хосууд твиттерээр дамжуулан танилцаж, жил гаруй хугацаанд үерхээд мөн л дээрхтэй ижил байдлаар салжээ. Брукс дараа нь энэ талаар Ариана өөрийг нь хуурч, сэтгэлийг нь шархлуулсан гэж ярьсан байдаг.  Тэрээр “Ариана намайг хуурсан. Намайг өөр залуугаас болж хаясан учраас надад энэ талаар ярихад тийм ч таатай байдаггүй." гэж жиргэсэн аж. 

Харин нөгөө талд Гранде экс найз залуугаа "Жей намайг өөртэй нь эргэж нийлэхгүй бол карьерийг минь сүйтгэнэ" гэж сүрдүүлсэн хэмээн цухуйлгаж байсан удаатай. Гэхдээ тэд 2014 онд эргэж нийлсэн бөгөөд энэ удаад 4 сар болоод л салжээ. 

Жэй Брүүкс (Jay Brooks)

3 Нэтан Сакс (Nathan Sachs)

Ариана Бруксээс салаад Их Британийн The Wanted хамтлагийн гоцлол дуучин Натан Сакстай үерхсэн юм. Мэдээж Гранде түүнтэй халуухан үерхэж, мөн л хамтдаа дуу гаргасан юм. Гэхдээ энэ харилцаа зургаан сар ч үргэлжилж чадаагүй. 

Нэтан Сакс (Nathan Sachs)

4 Биг Шон (Big Sean)

2013 онд Ариана болон Big Sean нар анхны хамтарсан цомгоо гаргасан юм. Харин алдартнуудын шүтэн бишрэгчид тэдний үерхэж байгааг 2014 оны 10-р сард л мэдсэн байдаг. Тэд 2015 оны 4-р сард салсан бөгөөд төлөөгчид нь тэднийг хамтдаа зөвшилцөж ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн аж. Учир нь дуучдын аль аль нь маш завгүй учраас уулзах ямар ч боломж олддоггүй байсан учир тэд найзууд хэвээр үлдэхээр шийдсэн байна.

Биг Шон (Big Sean)

5 Рики Альварес (Ricky Alvarez)

Альварес Арианагийн аялан тоглолтод бүжигчнээр оролцож байсан боловч удалгүй түүний зүрх сэтгэлийг "эзэмдэж" чадсан нь тодорхой болсон юм. Гэвч мөн л энэ хайр удаан үргэлжлээгүй. Тэд ердөө хоёр сар уулзсан боловч энэ богино хугацаанд маш том шуугиан дэгдээгээд амжжээ. Альварес, Гранде нар кафед  уулзаж байгаад хяналтын камерт бичигдсэн бөгөөд тэд уг бичлэгээс болж цагдаад хүртэл баригдсан юм. Бичлэгт дуучин бүсгүй лангуун дээрх нарийн боовыг худалдаж авалгүйгээр долоож байгаа нь бичигдсэний зэрэгцээ Америкчуудыг үзэн яддаг гэж хэлж байгаа нь хүртэл тодоос тод бичигдэж үлдсэн байсан аж. Үүнээс болоод Ариана олон мянган ам.долларын торгуульд орсон билээ. 

Рики Альварес (Ricky Alvarez)

6 Мак Миллер (Mac Miller)

2016 онд реппэр Мак Миллертэй хамтарсан "The Way" дуугаа гаргасны дараа Ариана түүнд сэтгэлээ өгсөн гэхэд болно. Хоёр жилийн хугацаанд хосууд бие биенээ олон нийтийн өмнө ил тод энхрийлдэг байсан ч хэн хэн нь завгүй болсон учраас салсан байдаг. Харамсалтай нь хосууд салснаас хэдхэн сарын дараа буюу 2018 оны 5-р сард Миллер 26 насандаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ. Репперийн шүтэн бишрэгчид Грандег түүний үхэлд буруутгаж байсан ч Ариана дараах мэдэгдлийг инстаграм хуудсандаа байршуулсан байна.

“Би түүнийг түшиж тулж, хэцүү үед нь дэм болж чадаагүйдээ маш их харамсаж байна. Тэр маш олон зүйлийг үзэж туулсан учраас гүн сэтгэлийн хямралд орсон байж. Дэндүү цайлган сэтгэлтэй тэр энэ бүхнийг тэсэж чадсангүй. Эцэст нь тэр амар амгалангийн орон руугаа явлаа."

Мак Миллер (Mac Miller)

7 Пит Дэвидсон (Pete Davidson)

Ариана Пит Дэвидсонтой бараг танилцсан даруйдаа үерхэж эхэлсэн юм. Гэхдээ тэд мөн л удалгүй салцгаасан билээ. Хосууд үерхэж эхлээд хэдхэн сарын дараа сүй тавьсан гэдгээс нэг нэгэндээ хэр хүчтэй татагдсан нь ойлгомжтой. Гэхдээ хосууд 2018 оны 10-р сард салсан юм. 

Пит Дэвидсон (Pete Davidson)

8 Майки Фостер (Mikey Foster)

Пит Дэвидсоноос салснаас хойш нэг жилийн дараа буюу 2019 оны 8-р сард Гранде дуучин Майки Фостертэй үерхэж эхэлсэн тухайгаа мэдэгдэж байсан. Гранде, Фостер нарын хамтарч бичсэн Boyfriend дууны клип дээрээс фенүүд нь тэднийг үерхэж эхэлсэн болохыг хэдийн түрүүлж анзаарсан байна. Гэхдээ тэд хэдхэн сар болоод салсан бөгөөд 2020 оны 2-р сард дуучин ирээдүйн нөхөр Далтон Гоместой хамт олны өмнө гарч ирсэн аж. 

Майки Фостер (Mikey Foster)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()