"Мона Лиза"-г элэглэх тэмцээний хамгийн шилдэг бүтээлүүд

Хэн нэгэн уран зургийн тухай ярьж эхлэхэд өөрийн эрхгүй Италийн аугаа их мастер Леонардо да Винчи (Leonardo da Vinci)-ийн алдарт Мона Лиза зургийг нүдэндээ төсөөлдөг хүн олон бий. Үнэхээр ч энэхүү зурагт дүрсэлсэн бүсгүйн хагас хөндлөн суусан байрлал, үзэгчид хандсан харц, нууцлаг инээмсэглэлээс авхуулаад өнгөрсөн цагийн суут бүтээлчийн нэрийн хуудас гэдгээрээ Мона Лиза зуун зуун дамжин хүн төрөлхтөнд үнэлэгдсээр буй. Үүнээс гадна Флоренцийн торгоны наймаачин Франческо дель Жокондын эхнэр байсан гэгдэх  бүсгүйн хөргийн цаана нууц санаа бий гэж үзэх судлаачид ч байдаг. Тэгвэл зургийн цаад учрыг хөгжилтэй аргаар хайгаад нэг үзэх үү? 

"Мона Лиза"-г элэглэх тэмцээний хамгийн шилдэг бүтээлүүд

Угтаа гэрэл сүүдрийн тоглолтыг будгаар амилуулж, эд зүйлсийг замхран манарсан мэт дүрслэл гаргахыг “сфумато” буюу италиар утаа шиг замхрах гэж хэлдэг аж. Зураач бүтээлээ нимгэн давхаргаар үелж, өмнөх давхаргыг хатсаны дараа дараачийхийг нь нэмэх аргаар зурсан тул Мона Лизаг бүтээхэд дор хаяж гурван жилийг зарцуулсан гэж үздэг байна.

Энэ зургийг судлах дэлхийн судлаачдын хайсаар байгаа таавар нь энэ сфуматог гүйцэтгэх авъяаст л нуугддаг. Будгийн давхарга дор илгээгдсэн гэх “нууц захиаг” эрэлхийлж буй олон судлаач дунд Мона Лизагийн цаана Леонардогийн өөрийнх хөрөг нуугдаж байгаа ч гэх санаа ч гарч байсан. 

Тэгвэл орчин цагийн уран бүтээлчид алдарт зургийг өөрсдийн аргаар тааварлаж эхэлсэн байна. Дижитал уран бүтээлчид өөрсдийнхөө Мона Лизагийн бяцхан хувилбарыг бүтээж, элэглэлээс хий үзэгдэл хүртэл тоолж барамгүй олон санаа гаргасан аж.

Хүн төрөлхтөн Мона Лизаг сайн мэдэх тул бид үүнийг хаана ч, ямар ч хэв маягаар бүтээсэн бай хараад л шууд таних болсон. Интернет хэрэглэгчдийн дунд зохион байгуулсан "Мона Лиза" сэдэвт тэмцээнд дэлхийн улс, орон бүрээс хүмүүсийн хөгжилтэй Мона Лизагийн хувилбаруудыг хүлээн авчээ. Тиймээс энэхүү тэмцээний үр дүнг бид та бүхэнтэй хуваалцаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()