Өөрийн бухимдал, цөхрөлийг далд утгатай зургаар харуулдаг Япон зураачийн бүтээлүүд

Та бидний амьдарч буй орчин үеийн ертөнц техник, технологийн шинэчлэл, олон төрлийн үйлчилгээ, шилжилт хувьсал зэрэг маш олон өөрчлөлтөд нэгэн зэрэг даруулсаар хаашаа ч юм яарсаар буй нь үнэн. Дэлхий дээрх улс үндэстэн бүр нэг нэгнийхээ дээр гарах гэж тэмцэлдсэний үр дүнд өдөр ирэх тусам хүн төрөлхтний хөгжил ахиж байгаа нь ч илт. Гэвч хүний өдөр тутмын амьдрал дахь виртуал хэрэглээний орон зай хэрээс хэтэрч, эцэстээ хүмүүс өөрсдийгөө "амьд хүн" гэдгээ мартаж, зүгээр л хүн нэрт механик хэрэгслийн нэг хэсэг мэт санах болсон тал дэлхийн зарим улсуудад аль хэдийн илэрч эхэлжээ.

Өөрийн бухимдал, цөхрөлийг далд утгатай зургаар харуулдаг Япон зураачийн бүтээлүүд

Үнэн хэрэгтээ дэлхий нийтэд тулгамдаад буй энэ мэт сэдвийг Япон артист Тэцуя Ишида уран бүтээлээрээ дамжуулан хөндсөн бөгөөд орчин үеийн амьдралын хар бараан талуудыг хайр найргүй илчилсэн байна.

Залуу уран бүтээлч Тэцуя 32 насандаа хорвоог орхисон боловч дэлхий ертөнц, хүний амьдралыг гажуудуулж буй гамшгийг анхааруулан хүн төрөлхтнийг бүхэлд нь зэмлэх шиг хатуу, ширүүн бүтээлүүдээ үлдээгээд оджээ.

Хувь хүний үзэл бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг чухалчлахаа больсон хөгжингүй улсын нийгэм дэх сая сая иргэд өдгөө орчин үеийн техникийн дэвшлийн золиос болж эхэлж байгааг харуулаад байх шиг... 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()