Цэцэг шиг олон охидыг өсгөж хүмүүжүүлж буй Холливудын үлгэр жишээ аавууд

Охид аавтайгаа илүү дотно байдаг бол хөвгүүд ээжтэйгээ илүү ойр байдаг гэх яриа бий. Аав нар бол охидын хувьд бүхий л амьдралынх нь анхны хайр, анхны баатар нь байдаг гэдэг гарцаагүй үнэн. Тэгвэл олон сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн аавтай байх нь хүүхдүүдийн хувьд бүр ч их бахархал болдог аж. Ингээд та бүхэнд олон охидтой алдартан аавуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Цэцэг шиг олон охидыг өсгөж хүмүүжүүлж буй Холливудын үлгэр жишээ аавууд

1 Брюс Уиллис (Bruce Willis) - 5 охин

Та бидний сайн мэдэх "хатуу самар" Румер, Скаут ЛаРу, Татула Белле, Мабел Рае, Эвелин Пенн гэсэн 5 охинтой. Ийм олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн тэрээр мэдээж хүүхдүүдээрээ маш их бахархдаг гэнэ. Брюс мөн албан ажлаа орхиод ч хамаагүй, бяцхан охинтойгоо цагийг өнгөрүүлэхэд бэлэн байдаг аж. Түүхий охид үзэсгэлэнт Дэми Мур, Эмма Хеминг нараас төрсөн тул бүгд туйлын үзэсгэлэнтэй төрсөн байна. Румерын охидын хамгийн том нь болох Гленн Уиллис мөн жүжигчний мэргэжлийг сонгосон гэнэ. Тэрбээр ээжтэйгээ хамт "Striptease" кинонд анх тоглосон бөгөөд 2008 онд Румер Алтан бөмбөрцгийн эзэн болж байжээ.

Брюс Уиллис (Bruce Willis) - 5 охин

2 Мэтт Дэймон (Matt Damon) - 4 охин

Мэтт Дэймон 2003 онд Флоридад киноны зураг авалтад оролцож байх үедээ нэгэн пабд оржээ. Чухам энэ газарт л тэрээр өөрийн эхнэр Лучиана Барросотой танилцаж, тэдний хайрын түүх эхэлсэн байна. Гэхдээ Мэтт Лучианатай гэрлэснийхээ дараахан нэг гэрт нийт таван эмэгтэйтэй хамт амьдарна гэж төсөөлгүй нь лавтай. 

Мэтт Дэймон (Matt Damon) - 4 охин

3 Жефф Бриджес (Jeff Bridges) - 3 охин

Жүжигчин Жефф Бриджес гурван охинтой бөгөөд тэд бүгд насанд хүрч, карьераа амжилттай авч яваа юм. Жеффийн эцэг нь мөн жүжигчин байсан учраас тэрээр охидоо удам залгасан жүжигчид болно гэж битүүхэн найдаж байсан гэдэг. Гэхдээ тэрээр заавал урлагийн салбарт ажилла хэмээн хүүхдүүддээ тулгаагүй нь ухаалаг шийдвэр болсон аж. Тиймээс өнөөдөр охид нь хүссэн ажлаа хийж, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарч байгаа юм.

Жефф Бриджес (Jeff Bridges) - 3 охин

4 Шон Аустин (Sean Astin) - 3 охин

Жүжигчин, найруулагч, продюсер, бидэнд "Бөгжний эзэн" цувралаар танил болсон Шон Аустин "өчүүхэн жижиг байсан бяцхан охид минь нэг л мэдэхэд насанд хүрчихсэн байсан." гэж хошигнож байсан удаатай. Тэрээр маш шахуу цагийн хуваарьтай ажилладаг учраас түүний хүүхдүүд гэнэт өндөр өсгийтэй гутал өмсдөг болчихсон хэмээн дурссан байна. 

Шон охидоо мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалж, дэмжсэн бөгөөд бага охин нь зохиолч, том охин нь жүжигчин болжээ.

Шон Аустин (Sean Astin) - 3 охин

5 Питер Фачиннелли (Peter Facinnelli) - 3 охин

Twilight цувралын од Питер Фачиннелли 3 эгчтэй учраас охидтой хэрхэн харьцах ёстойгоо багаасаа л маш сайн сурч авсан байжээ. Тиймээс хэдийнээ туршлагажсан тэрээр 3 охинтой болсныхоо дараа ч барьц алдалгүй тэднийг ойлгон хайрлаж, өсгөн хүмүүжүүлж байгаа аж.

Питер Фачиннелли (Peter Facinnelli) - 3 охин

6 Саймон Ле Бон (Simon Le Bon) - 3 охин

Алдарт Duran Duran хамтлагийн гишүүн Саймон Ле Бон нь Эмбер Роуз, Гүргэм Сахара, Таллулах Пайн гэх гурван охинтой. Охид аль хэдийн том болсон бөгөөд Лондон дахь олон нийтийн арга хэмжээний үеэр ээж Ясмин Парванийн хамт оролцох нь олон. Алдарт эцгийн хүргэнээ сонгох гол шалгуур бол урлагийн аъяастай байх гэнэ. "Хамгийн гол нь тэр залуу үнэхээр дуулж чаддаг байх ёстой." гэж тэрээр сэтгүүлчидтэй хуваалцжээ.

Саймон Ле Бон (Simon Le Bon) - 3 охин

7 Бен Аффлек (Ben Affleck) - 2 охин

Бен Аффлекийн Сэмюэль хүү нь мэндлэх хүртэл тэрээр өөрийн эхнэр Женнифер Гарнерыг охин төрүүлэхдээ хамгийн сайн гэж хошигнодог байжээ. Тэрээр хүүхдүүдтэйгээ найзууд шиг байж чаддаг учраас хоёр охин нь хайр халамжинд өлгийдүүлэн өсөж байгаа юм. Тэрээр охидтойгоо хамт элсэн дээр тоглож, морь унаж, хүүхдүүдийнхээ хичээлд оролцдог байсан. Бен хамгийн сайн асрагч болж, хүүхдүүддээ аль болох их цаг зав зарцуулахыг илүүд үздэг байна.

Бен Аффлек (Ben Affleck) - 2 охин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()