Хүний хамгийн ойрын төрөл шимпанзе ч бас гоёл чимэглэлд дуртай болж таарчээ

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл соёл урлаг, загвар, гоо сайхан, уламжлалт хэв маяг зэргийг зөвхөн оюун ухаант хүнд хамаатуулан ойлгодог байсан. Гэвч хэсэгхэн хугацааны өмнө Science Mag-д хэвлэгдсэн судалгааны ажлын дүгнэлт хүн төрөлхтний итггэл үнэмшлийг орвонгоор нь өөрчилсөн хэрэг болжээ. Үүний нэгэн жишээ нь шимпанзенуудын дунд илэрсэн бөгөөд тэд нэг нэгээ дуурайн, өөр хоорондоо тренд үүсгэдэг нь тодорхой болсон байна. 

Хүний хамгийн ойрын төрөл шимпанзе ч бас гоёл чимэглэлд дуртай болж таарчээ

Гоо зүйн мэдрэмж зөвхөн хүнд л байдаг гэж итгэж явсан цаг хэдийнээ хоцрогдохдоо тулаад байна. Шинжлэх ухаанчдын хэдэн арван жилийн турш хийсэн судалгааны дагуу энэ мэдрэмж амьтдад ч мөн байдаг болохыг баталжээ.

Шотландын Гэгээн Эндьюсийн Их Сургуулийн профессор, доктор Эндрью Уайтены ахлан явуулсан Эволюцийн сэтгэл судлал буюу хөгжлийн сэтгэл зүйн ухааны судалгааны ажлаар соёл гэгч зүйл зөвхөн хүн төрөлхтөнд хамаатай биш гэж үзсэн байлаа.

Энэ үзлийг баталсан тохиолдол Өмнө Африкийн Замби улсын зэрлэг байгальд амьдардаг шимпанзенуудын дунд гарсан бөгөөд тэд нэг нэгнээ дуурайж, өвсөөр ээмэг хийж зүүж байсан гэнэ. Трендийг эхлүүлсэн Жули шимпанзег өвсөн ээмэг зүүснийг харсан 12 шимпанзегээс найм нь түүнийг дуурайсан байна. 

Ингэснээр шимпанзе ижил төрлийнхөн дундаа харилцан бие биедээ нөлөөлж, бусад шиг байхыг эсвэл бусад шиг харагдахыг хүсдэг болох нь ойлгомжтой болж таарсан аж.

Үүний дагуу профессор Уайтен "Соёл нэгээс нөгөөд дамжих замаар өргөн хэмжээнд түгэж, үеэс үед уламжлагдан өвлөгдөж  байдаг. Харин сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд явуулсан судалгаа соёл, уламжлал гэдэг зүйлийг байгаль дээрх бүхий л амьтдад, бүр шавжинд хүртэл хамаатай болохыг баталж байна." гэжээ. 

Тэрээр мөн үргэлжлүүлж, жимсний эм ялаанд хүртэл эмэгтэй хүний адил хамтрагчаа сонгох нийтлэг шинж илэрсэн бөгөөд үе үеэрээ зарим төрлийн эр ялааг л илүүд үзэж, эвцэлдэхээр сонгож байсан гэдгийг онцолсон юм.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()