1
Өргөгдсөн арал
Өргөгдсөн арал нь Их Британийн мэдэлд байдаг Өмнөд Атлантын далай дахь галт уулсаар хүрээлэгдсэн жижиг ногоон арал юм. Энд ирэхийн тулд арал дээрх Хатан хааны төлөөлөгчийн зөвшөөрөл шаардлагатай. Мөн энд 13 орны иргэдийг хэзээ ч нэвтэрч болохгүй гэж заасан байдаг гэнэ.
Ийм хатуу хамгаалалттай болсон шалтгаан нь Их Британийн засгийн газар шийдвэрээр Британи-Америкийн цэргийн бааз, НАСА-ийн лаборатори, Европын сансрын агентлагийн арал дээр байрлаж байгаатай холбоотой юм.
2
Туркменистан
Тус улс нь Хойд Солонгос шиг дарангуйллын дэглэмтэй болсон хэдий ч энэ улсуудаас Хойд Солонгост нэвтрэх нь илүү хялбар байдаг аж. Туркменистаны төрийн тэргүүн жуулчдыг огт оруулахгүй байх хууль гаргасан бөгөөд иргэдээ мөн төрийн албанаас бусад хэргээр гадагш явахыг хоригложээ. Өмнө хүмүүс Иранаас Узбекстан руу аялж, тэндээсээ газраар Туркменистан руу нэвтэрч чаддаг байсан ч одоо цар тахлын улмаас тус замыг хаасан байна.
3
Хойд Сентинел арал
Энэ бол Бенгалийн булан дахь Андаманы арлуудын нэг юм. Хойд Сентинел арал нь Өмнөд Андаманы өмнөд хэсгээс баруун зүгт байрладаг бөгөөд 72 км² талбайтай. Энэ арлыг Энэтхэг албан ёсоор Андаман ба Никобар арлуудын нэгдсэн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болгон удирдаж байгаа юм (1947 оноос хойш). Хойд Сентинел нь дэлхийн хамгийн хүрч очих боломжгүй газар гэдгээрээ алдартай. Домогт өгүүлснээр, онгон дагшин арал дээр хөл тавьсан гадны хүмүүсийг шууд харваж алдаг гэнэ.
Тус арал нь зөвхөн өөрсдийн дүрмээр амьдардаг уугуул иргэдтэй. Ерөнхийдөө нутгийн иргэд хүй нэгдлийн үеийн соёл иргэншилтэй учраас Энэтхэгийн засгийн газар тэднийг хамгаалж үлдэхийг хүсдэг аж. Тиймээс тус арал дээр хэн ч очиж болохгүй.
Арлын оршин суугчид яагаад ийм дайчин зан чанартай, гадныхантай холбоо тогтоохгүй, нууцлаг арал дээрээ гадны хүн хөл тавихыг зөвшөөрдөггүй нь нууц хэвээр байгаа юм.
4
Газын зурвас
Газын зурвас нь хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн Арабын Палестин улсын хоёр хэсгийн нэг болох Газар дундын тэнгисийн эрэг дээрх газар нутаг юм. 1947 оны НҮБ-ын төлөвлөгөөний дагуу Палестиныг Араб, Еврей улс болгон хуваасан ч тэрхүү шийдвэр нь тус 2 үндэстний хооронд мөргөлдөөн үүсэх шалтгаан болсон билээ. Араб, Израилийн мөргөлдөөний үеэр энэ зурвас нь Египетийн эсвэл Израилийн талын хяналтанд шилжсээр байгаа юм. 2005 онд Израиль еврей оршин суугчид болон цэргээ Газын зурвасаас нүүлгэн шилжүүлснээр дөчин жил шахам үргэлжилсэн цэргийн эзлэн түрэмгийлэл эцэс болсон байна. Баруун эрэг, Газын зурвасын зарим хэсгийг Палестины мэдэлд шилжүүлсэн бөгөөд хил хязгаарыг бетонон хашаагаар хүрээлүүлжээ. Хэсэг хугацааны дараа автономит эрх мэдлийг Исламын шашинт арабууд авсан аж. Гэвч тус зурвасыг Израйлчууд буцааж авахын тулд цэргээ дахин оруулсан учраас мөргөлдөөн одоо ч үргэлжилсээр байна.
Хэрэв танд НҮБ-ын мандат байхгүй, та томоохон хэвлэлийн сэтгүүлч биш л бол энд нэвтрэх эсвэл бүр амьд үлдэх боломж байхгүй. Хэрэв та ямар нэг аргаар ийшээ хамгаалалтгүй орж ирвэл хоёр талын тэнэсэн сум, дэлбэрэлтэнд амиа алдах эрдэл маш өндөр.
5
Арабын Бүгд Найрамдах Сахарын Улс
Арабын Бүгд Найрамдах Сахарын улсад очих маш хэцүү. Тус улс нь одоо хүртэл Мароккотой дайтаж байна. Тэд өргөст тор, мэдрэгчийн систем, цэргийн багануудаар "хана" (гурван метрийн далан) босгож хилээ хамгаалж байгаа юм. Фронтын шугамын дагуух талбайг бүхэлд нь минажүүлсэн. Өөрөөр хэлбэл уг дэлбэрдэг "хана" нь манай гарагийн хамгийн том минан талбайд тооцогддог.
Ерөнхийдөө тус улсад аюулгүй зочлох хоёр арга бий. Нэгт нь үзэж харах элснээс өөр юу ч байхгүй цөлөөр дамжих, эсвэл хүмүүнлэгийн ажилтан болох.
6
Сомали
Сомали, албан ёсны нэр нь Холбооны Бүгд Найрамдах Сомали. Иргэний дайн, салан тусгаарлагчдын үйл ажиллагааны үр дүнд Сомали удаан хугацаанд оршин тогтнохоо больж, олон хэсэгт хуваагджээ.
35 жилийн турш Сомалид үргэлжилсэн дайн тулааны нөлөөгөөр орон нутгийн хүн ам бараг нийтдээ чадварлаг тулаанчид болсон юм. тэд 1993 онд Могадишод ажиллагаа явуулж байсан Америкийн цэргүүдийг бут цохисон гэхээр хэр сайн болох нь ойлгомжтой болно. АНУ-ын зэвсэгт хүчний элитүүд болох Браво хүчний 3-р батальон, 75-р байгаль хамгаалагч полк, 1-р дельта тусгай хүчний ажиллагааны отряд зэрэг жинхэнэ шилэгдсэн цэргүүд тэнд байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Тиймээс баргийн хүн тус орон руу очих зүрх, зориг гаргадаггүй.
7
Азавад
2012 онд энэ улсад хувьсгал гарахаас өмнө аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байжээ. Азавадын нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хоёр газар болох Тимбукту, Аскийн булшнаас гадна эртний олон хөшөө дурсгалууд байдаг тул жуулчдад үзэх зүйл их байсан юм.
Гэхдээ Туарегийн бослого, Азавадын Тусгаар тогтносон улсыг тунхаглах, Малид цэргийн эргэлт хийх, мөн дараа нь Ансар аль-Дин бүлгийн исламистууд Умард Малигийн ихэнх хэсгийг хяналтандаа авахтай холбоотой олон зэвсэгт мөргөлдөөн дараалан гарсан юм. Тиймээс НҮБ-ын ивээл дор зэвсэгт хүчний олон улсын эвслийн Азавадын Исламын улс байгуулагдахаас урьдчилан сэргийлэх цэргийн ажиллагаа явуулж, Африкийн энэ хэсэгт жуулчдын урсгалыг удаан хугацаагаар зогсоосон юм. Одоо хэдийгээр тулаан зогссон ч хамгаалалтгүйгээр энэ нутгаар явна гэж бодоод ч хэрэггүй.
8
Хэрд арал ба Макдональдын арлууд
Херд арал ба Макдональд арлууд нь Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт орших хүн амьдардаггүй жижиг арлууд юм. Энэ нь Херд, Макдональд гэсэн үндсэн хоёр арал, мөн Австралийн эргэн тойронд байдаг олон жижиг арлууд, хаднуудаас бүрддэг.
Энэтхэгийн далайн өмнөд хэсгийн ямар ч оршин суугчгүй эдгээр арлууд бол дэлхийн хамгийн алслагдсан, хүрч очих боломжгүй арлууд юм. Тэд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн далайн дархан цаазат газарт хамаардаг аж. Хэрэв та эдгээр арлуудыг зорьсон экспедицид багтаж чадвал идэвхитэй галт уул, оцон шувуу зэргийг харж болно. Гэхдээ энгийн хүний хувьд энд хөл тавина гэдэг туйлын зоригтой шийдвэр болж таарна.