Японы өвөрмөц соёлын илэрхийлэл болсон алдартай 12 загвар өмсөгч

Япон соёл гэдэг бүхэлдээ бараг дэлхийгээс тэс өөр ертөнц мэт өөрийн гэсэн түмэн онцлогтой байдаг бололтой. Тун өвөрмөц хэв маяг бүрдүүлж, сая сая шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг татсан поп оддоос эхлээд, кино урлаг, телевизийн нэвтрүүлгүүд гээд өөр аль ч улсаас олж харахааргүй туйлын сонирхолтой зүйлсийг зөвхөн Наран улсаас харах боломжтой. Тэдгээрийн дунд дэлхийн хэмжээнд танигдсан загварын салбарын шилдгүүд ч байгаа учир бид энэ удаад Японы хамгийн алдартай загвар 12 загвар өмсөгчийг онцолж байна.

Японы өвөрмөц соёлын илэрхийлэл болсон алдартай 12 загвар өмсөгч

1 Акимото Козүэ (Kozue Akimoto)

Өдгөө 30 настай Акимото загвар өмсөгч төдийгүй жүжигчин, DJ бөгөөд гудамжны стилийг сурталчилдаг. Сүмогийн аварга Чиёнофүжи Мицүгугийн охин учир тэрээр бага байхаасаа л олны анхаарлын төвд байсаар ирсэн байна.

Гэвч Акимото Козүэ 2011 оноос үзэгчдийн хүртээл болсон Японы MTV телевизийн "Shibuhara Girls" нэртэй реалити шоунд оролцсоноор илүү олон хүнд танигдсан аж. Шоунд оролцсон явдал нь түүнд Givenchy, Kenzo, Adidas зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болох боломжийг нээж өгчээ.

Акимото Козүэ (Kozue Akimoto)

2 Кико Мизүхара (Kiko Mizuhara)

Кико АНУ-д төрсөн бөгөөд жинхэнэ нэр нь Одри Кико Даниел юм. Тэрээр Солонгос гаралтай Америк хүн боловч Японд суурьшиж, Кико Мицухара нэрээр загварын ертөнцөд байр сууриа олсон аж.
Одоо 28 настай Мизүхара 12 настайгаасаа эхлэн энэ чиглэлээр ажиллаж, жүжигчний карьер хүртэл эхлүүлээд амжсан байна. Тэрээр өдгөө загвар зохион бүтээгч мэргэжлээр ажиллаж байгаа бөгөөд 2017 онд өөрийн хувцасны брэндээ байгуулсан гэнэ.

Кико Мизүхара (Kiko Mizuhara)

3 Рила Фукушима (Rila Fukushima)

Наран улсын нийслэл Токио хотод төрсөн Рила загвар өмсөгчийн ажлынхаа хажуугаар дэлгэцийн урлагт хүч үзэхээр шийджээ.
Акимото Козүэгийн адил Фукушима өдгөө 30 настай бөгөөд жүжиглэх авьяасаараа Япончуудын дунд алдартай тэрээр "Wolverine", "Game of Thrones" зэрэг олон улсын хэмжээний кинонуудад ч тоглосон байна. 

Рила Фукушима (Rila Fukushima)

4 Юка Маннами (Yuka Mannami)

Японы томоохон загварын агентлаг түүний инстаграм хуудсыг харж, Юка Маннамид хамтран ажиллах санал тавихаас өмнө тэрээр эмнэлгийн сувилагч байжээ.

Өдгөө 26 настай тэрээр Fendi шоу болон Shiseido, Givenchy, Bottega Veneta зэрэг алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байгаа аж.

Юка Маннами (Yuka Mannami)

5 Рина Фүкүши (Rina Fukushi)

Ринагийн аав Япон гаралтай Америк хүн бөгөөд түүний ээж Филиппин хүн байдаг. Тэрээр эрлийз хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхийн тулд загвар өмсөгч болсон гэдгээ илэрхийлж байсан удаатай.
Охин дөнгөж 19 настай боловч Revlon, H&M зэрэг брэндүүдийн сурталчилгаанд тоглож, Alexander Wang, Marc Jacobs, Zimmermann нарын шоунд оролцож байсан арвин туршлагатай.

Рина Фүкүши (Rina Fukushi)

6 Найру Ямамото (Nairu Yamamoto)

Найру Ямамото удахгүй 20 нас хүрэх бөгөөд тэрээр алдартай загвар өмсөгч төдийгүй, өсвөр үеийнхний инстаграм од юм. 

Найру Ямамото (Nairu Yamamoto)

7 Сафил Кавамура (Safil Kawamura)

Сафил загварын ертөнцөд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөл тавьсан түүхтэй. Тэрээр Лондонд байх хугацаандаа IMG-ийн оффист өөрийн биеэр очин, агентлагийн удирдлагуудад хамтран ажиллах санал тавьж, нэг ёсондоо тэднийг ятгаж чадсан байна.

Өдгөө 21 настай Самил Vogue сэтгүүлтэй хамтран ажилладаг Японы шилдэг загвар өмсөгчдийн нэг болсон бөгөөд JWAnderson, Ann Demeulemeester, Craig Green зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байжээ.

Сафил Кавамура (Safil Kawamura)

8 Шихару Окунуги (Shiharu Okunugi)

27 настай Окунуги 2013 онд Японы Vogue сэтгүүлээс гаргасан санал асуулгаар "Оны шилдэг эмэгтэй" -гээр шалгарч байсан аж. Тэрээр Versace, Altuzarra, Isabel Marant, Oscar de la Renta, Chanel, Christian Dior зэрэг брэндүүдийн шоунд оролцож, Uniqlo, H&M-ийн нүүр царай болж байв. 

Шихару Окунуги (Shiharu Okunugi)

9 Манами Киношита (Manami Kinoshita)

Наран улсын Фукуй мужид төрсөн Киношита сургуульд байхаасаа л загвар өмсөгчийн гараагаа эхэлжээ. Өдгөө 25 настай тэрээр Balenciaga, Harley Weir, Alessair McKimm, Daniel Daniel зэрэг олон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм.

Манами Киношита (Manami Kinoshita)

10 Кико Араи

"Японы мисс"-ээр шалгарч байсан Осакагийн гоо бүсгүй Араи Balmain, Prada, Calvin Klein, Givenchy зэрэг олон алдартай брэндүүдийн загварын шоунуудад оролцдог. Тэрээр мөн Zara-ийн сурталчилгааны нүүр царай болж байсан аж.

Кико Араи

11 Кохей Такабатаке (Kohei Takabatake)

Кохей 2017 онд загварын агентлагийн ажилтны нүдэнд санамсаргүйгээр өртөж, тэдний ажлын саналыг зөвшөөрсөн байна. 
Одоо тэрээр Louis Vuitton, Prada брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд 2018-2019 оны намар, өвлийн коллекц танилцуулах үед тэрээр нийт 25 шоунд оролцож, эрэгтэй загвар өмсөгчдийн дунд нэг улиралд оролцсон шоуныхаа тоогоор аварга болжээ.

Кохей Такабатаке (Kohei Takabatake)

12 Мики Эхара (Miki Ehara)

Эхараг спорт барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад нь загварын гэрэл зурагчин түүнийг олж харж, энэ салбарт хөтлөн оруулсан байна.

Тэрээр тун удалгүй Louis Vuitton-ийн креатив директор Николас Жискардийн нүдэнд өртөж,  2017 оны намар брэндийн сурталчилгаанд ажилласан аж. Өдгөө Эхара хэдийнээ Dior, Nina Ricci, Michael Kors, Ланвин тэргүүтэй бусад олон брэндүүдтэй хамтран ажиллаад байгаа юм. 

Мики Эхара (Miki Ehara)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()