Бутаны хаан, 41 настай Жигмэд Гэсэрванчиг ба түүний эхнэр, 30 настай хатан Жавзанбадам нарын гэр бүлийг олон сая хүн санал нэгтэйгээр дэлхийн хамгийн гэгээлэг, сайхан гэр бүлүүдийн нэгт тооцдог.
Язгууртан гэр бүл хоёр хөвгүүнтэй бөгөөд ууган хүү Жигмэднамжил нь таван настай бол бага хүү Арьяаванчиг нь өнгөрсөн 3-р сарын 19-нд нэг ой хүрсэн байна.
Хатан Жавзанбадам эдгээр зургуудаа "Бутаны ард түмний нэрийн өмнөөс бид Эрхэм дээд Арьяаванчигийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө залбирч, аз жаргал хүсье." хэмээх тайлбарын хамт нийтэлсэн байлаа. Тэрээр бага хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг хамгийн баяр хөөртэй, онцгой үйл явдал гэж нэрлэжээ.
Хаан, хатан хоёрыг Бутаны ард түмэн "Луугийн хаан, хатан" гэж хүндэтгэн нэрлэдэг байна. Энэ нь нутгийн уугуул хэлэнд Бутаныг "Drukul" буюу "Аянгат луугийн орон" гэж нэрлэдэгтэй холбоотой аж.
Залуу насны сүр жавхлан, онцлог өнгө төрх, үзэмжээрээ энэ гэр бүл ихэвчлэн Кембрижийн гүн, гүнгийн авхайтай зүйрлэгддэг. Анх тэд 2016 оны 4-р сард хунтайж Уильям, Кейт нарыг Бутаны Вант улсад ёслол төгөлдөр хүлээн авсан байна.
Хунтайж Жигмэднамжил, Арьяаванчиг нар
Хааны гэр бүл бага хүү нь төрөхийн өмнөхөн буюу 2020 оны 3-р сард
Хаан хатан хоёр 2019 онд Японы шинэ эзэн хаан Нарухитог сэнтийд залах ёслолд хүрэлцэн ирж байгаа нь
Өдгөө 5 настай хунтайж Жигмэднамжил нь хаан ширээг залгамжлах магадлал өндөр.
Хаан Жигмэд Гэсэрванчиг нь 2011 онд энгийн гаралтай бүсгүй Жавзанбадамтай гэрлэсэн юм.
Хаан Жигмэд Гэсэрванчигийн дүү, Бутаны гүнж Ээпхэлмаа Чойдонванчиг нь өнгөрсөн жил мөн хуримаа хийсэн юм.
Гүнж Чойдонванчиг
Бутаны өмнөх удирдагч, Арьяаванчиг хунтайжийн өвөө 4-р Жигмэдсэнгэ хаан
Хунтайжийн эмээ, Жигмэдсэнгэ хааны 3-р хатан Цэрэн-Ядам
Хааны гэр бүл шинэ жилийн ёслолын үеэр