Жүнжи (Junji) нь 2017 онд байгуулагдсан Солонгосын алдарт OnlyOneOf хамтлагийн долоон гишүүний нэг юм. Тэрбээр нүүрнийхээ талыг бүрхсэн шаргал үсээрээ бусад гишүүдээс ялгардаг. Жунзи 2020 оны 1-р сараас хойш ийм төрхтэй болсон бөгөөд Өмнөд Солонгосын шоу бизнесийн ертөнцөд шуугиан тарьсан хэвээр байгаа юм.
Зарим нь залуу эр фенүүдийнхээ анхаарлыг татахын тулд стилээ өөрчилсөн гэж үздэг бол зарим нь түүнийг зүгээр л дур булаам төрхөө нуухыг хүссэн гэж тайлбарладаг байна. Дүр төрхийн цаадах нууц ч юу ч байсан Жүнжигийн энэхүү шийдвэр нь үр дүнгээ өгсөн аж.
Алдартнуудын гадаад төрх нь Солонгосын шоу бизнест маш том үүрэг гүйцэтгэдэг тул түүний царайгаа нуух шийдвэр нь эхлээд томоохон шүүмжлэл дагуулсан юм. Гэсэн хэдий ч энэхүү онцлог төрхийн ачаар Жүнжи төдийгүй OnlyOneOf хамтлагийн рейтинг өнөөдрийг хүртэл өссөөр байна.
Хамтлаг саяхан Солонгосын нэгэн алдартай телевизийн шоунд уригдсан бөгөөд Жүнжиг яагаад үснийхээ ард нуугдах болсноо тайлбарлаж өгөхийг хүссэн байна. Ингээд түүний "нууц" ил болсон бөгөөд тэрээр эхлээд хэдэн долоо хоногийн турш урт чёлктой байх ёстой байсан ч шинэ дүр төрх нь олон нийтийн анхаарлыг маш их татсан учраас үүнийгээ цааш нь үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ.
Хэдий үснийхээ ачаар алдартай болсон ч тэрээр арга хэмжээний үеэр бараг юм харж чаддаггүй аж. Хөгжилтэй нь, Жүнжи бүдрэхгүйн тулд нөхдийнхөө гараас хөтөлж тайзан дээр гардаг байна. Мөн тоглолтын үед тэрээр хөлөөрөө баримжаа авдаг аж.
Саяхан Инстаграм дээр Жүнжи "хөшгөө" нээж, ямар царайтай болохоо харуулсан зургаа нийтэлж, шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьжээ.
Түүний шүтэн бишрэгчид "айдол"-ынхоо царайг дахин харахдаа баяртай байсан нь гарцаагүй биз ээ.