Орос тэргүүтэй дэлхийн бусад улс орнууд цар тахал өвчнөөс аажмаар ангижирч байхад Энэтхэгт урьд өмнө тохиолдож байгаагүй өвчлөл газар авч, нэг өдөрт 314 мянга гаруй хүн шинээр халдвар авч байна.
Ингэснээр Энэтхэг улсад ковид-19 туссан нийт иргэний тоо 16 сая руу дөхөв. Цар тахлын эхний давалгааны үеэр ч дэлхийн улсуудад ийм тохиолдол гарч байгаагүй юм.
Эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, олон мянган өвчтөнүүд эмчийн тусламж авч чадалгүй гэртээ амьсгал хурааж байна. Өөрсдөө эмнэлэг зорьж ирсэн өвчтөнүүд дотогш орох боломжгүй тул зогсоол дээр оочерлож байгаа гэнэ.
Түргэний машинууд эмнэлгийн гадаа түгжрэлд оржээ. Ахмедабад хот
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн ар гэрийнхэн тэдний биеийн байдал ямар байгааг мэдэхийн тулд хэдэн цагийн турш мэдээ хүлээн, гадаа суух болжээ. Эмнэлэгт хөл хөдөлгөөн ихтэй, халдвар авах аюултай тул иргэдийг эмнэлэгт нэвтрэхийг хориглосон аж.
Клиникүүд эмнэлгийн хог хаягдлыг гудамжинд хаяснаас болж, салхинд хийсэж гудамж талбайн эргэн тойронд ил задгай тарсаар байгаа юм.
Эмнэлгүүдэд хүчилтөрөгч дуусах асуудал гарч байгаа бөгөөд нэг эмнэлэгт л гэхэд дээрх төхөөрөмжийн хангамжийг аргагүйн эрхэнд хагас цагийн турш зогсоох хугацаанд 22 хүн нас баржээ.
Эрүүл мэндийн салбарйн ачаалал туйлдаа хүрч байгаа тул эмч нар интернет нийгмийн сүлжээгээр эрүүл хүмүүсийг гэртээ байж, маск зүүж, вакцин хийлгэхийг гуйж байна.
Морг ачаалал ихтэй байгаагаас болж нэмж цогцос хүлээн авч чадахгүйд хүрэв.
Үүнээс болж иргэд нас барсан төрөл төрөгсдөө гудамжинд чандарлахаас өөр аргагүй болжээ.
Мэргэжилтнүүд Энэтхэгт өвчлөл эрс нэмэгдсэн явдлыг орон нутгийн сонгууль болон нийтийг хамарсан Кумбх Мела наадам зохион байгуулсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Сэтгэл, бие махбодийн ариуслыг бэлгэдсэн голын усанд угаал үйлдэх арга хэмжээнд олон мянган Энэтхэг иргэд оролцсон байна.
Хүнд байдлыг үл харгалзан тус улсад томоохон зах, худалдааны төвүүд нээлттэй байгаа бөгөөд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөөр байгаа гэнэ.
Эмнэлгийн ор хүрэлцэхээ больсноос үүдэж хоёр хүн нэг дор хэвтэж эхэлжээ.
Нас барагсдын төрөл төрөгсөд, ар гэрийнхэн оршуулгын ёслол дээр эмгэнэл илэрхийлж буй нь, Шинэ Дели
Эмнэлгийн ажилчид өөрсдөө хамгаалалтын хувцас хэрэглэл оёж эхэлжээ. Ахмедабад
Шинэ Дели хотын цогцос чандарлах газарт
Нойда хотын эмнэлэгт шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож буй иргэд
Нөхрөө коронавируст алдсан эмэгтэйг тайтгаруулж буй нь, Ахмедабад
Хүчилтөрөгчийн баллон дүүргэж буй хүмүүс, Аллахабад
Оршуулгын газруудын ачаалал дийлдэхгүй байна. Шинэ Дели
Аавынхаа оршуулган дээр уйлан зогсох эр. Шинэ Дели