Уотсон богино хугацаанд ажил орлого, гэр орон, бусдын хүндэтгэл, тэр ч байтугай гэр бүлийнхнийхээ итгэл гээд өөрт байсан бүхнээ алджээ. Түүний амьдрал хэдийнээ уруудаж эхэлсэн тул хамгийн хялбараар нь архи, мансууруулах бодис хэрэглэж эхэлснээр эцэстээ бүр донтож хоцров. Элиза энэ маягаар 23-27 насны хооронд жинхэнэ үгээгүй ядуу амьдралаар өдөр хоногийг элээсэн байна.
Тэрээр хар тамхи, мансууруулах бодис авахын тулд танихгүй эрчүүдтэй холбоо тогтоож, явуургүй танилуудынхаа хамт гудамжинд унтаж, худлаа ярьж, хулгай хийдэг болсон байв.
Уотсон хэд хэдэн удаа ажилд орсон ч ажил олгогчдын урмыг хугалж, үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан зэрэг шалтгаанаар гурав хонолгүй хөөгддөг байсан аж.
Тэрээр тамын тойргоос өөрийн хүслээр гарч чадаагүй бөгөөд сүүлдээ гүн сэтгэл хямралд оржээ. Уотсон бүр амиа хорлох талаар бодож байсан боловч азаар танил нь түүнийг нөхөн сэргээх төвд очихыг ятгасан байна. Элиза Роуз донтолттой хүмүүст зориулсан уулзалтанд оролцож, дараа нь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн гэнэ.
Хар тамхи, архинаас гарсны дараа тэрээр тусгай хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад туслах багшаар ажилд орж, эцэст нь амьдралын амтыг ахин мэдэрч эхэлжээ.
Уотсон байр түрээсэлж, урьдын амьдралаа эргүүлэн босгохоор шийдсэн байна. Гэтэл туслах багшийн цалин хүссэнээрээ амьдрахад хүрэлцэхээргүй хомс байсан учир 2019 онд Элиза "хувийн" зургуудаа OnlyFans насанд хүрэгчдийн сайтад байрлуулж, нэмэлт мөнгө олохоор шийдсэн байна.
Шинэ ажлынхаа үр дүнд олж авсан анхны цалин нь бага байсан боловч Элиза боломжийг олж харсан тул үргэлжлүүлж зургуудаа сайтад байрлуулж, орлогын хэмжээгээ нэмэхийг хүссэн аж.
Коронавирусаас болж хөл хорио тогтоосон нь түүнд асар том тус хүргэсэн гэнэ. Элиза гэртээ байх хугацаандаа өдөрт 16 цагийг зураг авахад зарцуулжээ.
Тун удалгүй дээрх ажлын үр дүн гарч, гэрээсээ тэрээр бараг 100 мянган фунт стерлинг олсон бөгөөд жилийн туршид OnlyFans-аас олох орлого нь 1 сая фунт болсон байна. Ийнхүү Элиза сурган хүмүүжүүлэгчийн ажлаа орхиж, насанд хүрэгчдийн салбар луу шилжсэн гэнэ.
Өдгөө Элиза Роуз ээжтэйгээ эвлэрч, бүх өр төлбөрөө ч барагдуулж чадсан байна. Тэрээр өөрийгөө анхааралтай ажиглан эрүүл мэндээ анхаарч, энэ жил шинэ байшин худалдаж авахын тулд шаргуу ажиллаж байна.