Билли Айлиш жүжигчин залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон уу?

Грэммийн шагналт дуучин Билли Айлиш (Billie Eilish) сүүлийн хэдэн өдрүүдэд интернет хэрэглэгчдийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр Калифорнийн Санта Барбара орчимд шинэхэн хайртынхаа хамтаар папараццийн дуранд өртжээ. Залуу алдартны сэтгэлийг булааж дөнгөсөн эрэгтэйгээр жүжигчин Мэттью Тайлор Ворс (Matthew Tylor Vorce) тодорсон байна.

Билли Айлиш жүжигчин залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон уу?

Өдгөө 19 настай Билли Айлишийг шинэ хайраа олсонд шүтэн бишрэгчид нь баяртай байгаа гэнэ.

Тэрээр папараццийн зургуудад жүжигчин Мэттью Тайлор Ворстой тун дотно харагдаж байсан боловч харилцаагаа албан ёсоор болгож, олон нийтэд дэлгээгүй байна.

Шар хэвлэлийнхний олж мэдсэнээр жүжигчин залуу 29 настай бөгөөд сүүлд  "Mother, May I Sleep with Danger?", "Dark Hours: Typee" зэрэг уран бүтээлүүдэд дүр бүтээсэн аж. 

Мэттью цар тахлын үеэр iHeartRadio Original дээрх "Searching for Putty Man" уран зөгнөлт аймшгийн подкастыг хамтран хөтөлдөг болжээ.

Грэммийн шагналын эзэн, залуу үеийнхний хайртай дуучин Билли Айлиш сэтгүүлчдэд хувийн амьдралынхаа талаар ярьдаггүй, цаашдаа ч ярихгүй байх бодолтой гэдгээ тодорхой илэрхийлж байсан. Энэ удаад түүний төлөөлөгч ч Page Six-д дуучны хувийн амьдралын талаарх асуултуудад тайлбар өгөхөөс татгалзав.

Түүний 2021 оны хавар гаргасан "Billie Eilish: A Slightly Blurred World" баримтат киноноос бид түүнийг 2019 онд реппер Брэндон Куентин Адамстай хайр сэтгэлийн харилцаатай байсныг олж мэдсэн билээ. Үүнээс хойш дуучны шинэ харилцааны талаарх цуурхал тарж эхэлсэн байна.

Тэдний харилцаа найз нөхөрлөл үү? эсвэл хайр сэтгэл үү? гэдэг одоог хүртэл эргэлзээтэй хэвээр байгаа ч Билли Айлишийн мянга мянган шүтэн бишрэгчид түүнийг шинэ хайраа олсон гэдэгт итгэлтэй байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()