Аварга загасны дайралт Америк эрийн амийг аварсан нь...

Эхнэр, хоёр хүүхдийн хамт далайн эрэг дээр амарч байсан Южин Финни (Eugene Finney)-д гайхмаар хачирхалтай явдал тохиолджээ. Түүнийг охинтойгоо далайд шумбаж байхад нь акул дайрсан боловч тэрээр энэ явдлыг өөрийнхөө амийг аварсан аз тохиол гэж сайрхах болсон байна. Хүүхэд бэртэлгүй зүгээр өнгөрсөн бол 39 настай аав нь нуруундаа багахан шарх авсан аж. Гэтэл яагаад энэ явдлыг аз гэж талархсан нь хүмүүсийн сонирхлыг татсан байна.

Аварга загасны дайралт Америк эрийн амийг аварсан нь...

АНУ-ын Массачусетс мужийн Фитчбург хотын оршин суугч Южин Финни гэр бүлийн гишүүдийнхээ хамтаар далайн эрэгт амрахаар явжээ. Түүнийг 10 настай охинтойгоо далайд сэлж байхад акул дайрсан ч хэн хэн нь ноцтой бэртэл авалгүй, аюулгүй өнгөрч чадсан байна.

Тэрээр багахан шарх авсан тул эмнэлгийн байгууллагад хандалгүй хэд хоносон ч аюулгүй байдлын үүднээс эмчид үзүүлэх хэрэгтэй гэж үзсэн аж. Улмаар Финнид томографийн шинжилгээ хийсэн бөгөөд үүний үр дүнд бөөрний жижиг хавдрыг олж илрүүлжээ. 

Тэрээр акулын тусламжаар хавдрын эхэн үедээ оногшлогдсон тул болсон явдлыг байгаль эхийн сануулга гэж талархан хүлээн авсан гэнэ. Аварга загас гарч ирээгүй бол тэрээр хавдрын хамгийн сүүлийн шатандаа л эмнэлгийн байгууллагад хандах байсан учир амийг нь аварсан аварга загасанд их талархаж байгаа аж.

Финни дээрх явдлын тухай "Би тэр акулыг хайж олж чаддаг сан бол эргэж очоод тэвэрмээр байна." гэж хошигноод хүртэл амжсан байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()