"Харанхуйн хатан хаан" хочтой үзэсгэлэнт модель бүсгүй (20 фото)

Өмнөд Судан улсаас гаралтай загвар өмсөгч Ньяким Гатвеч (Nyakim Gatwech) загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буй үзэсгэлэнт охидын төлөөлөл юм. Тэрээр олон нийтийн дунд тогтсон гоо сайхны стандартыг бут цохиж, байгалиас заяасан онцлогоо хүлээн авахыг залуу охидод уриалдаг. Өнгөт арьстнууд дундаа ер бусын хар арьстайд тооцогдох Ньяким Гатвеч өдөр ирэх тусам дэлхийн мянган мянган хүмүүсийг шүтэн бишрэгчдийнхээ тоонд элсүүлж яваа юм.

"Харанхуйн хатан хаан" хочтой үзэсгэлэнт модель бүсгүй (20 фото)

25 настай Ньяким Гатвеч өдгөө АНУ-ын Миннесота мужид ажиллаж, амьдарч байгаа бөгөөд өөрийн гадаад төрх, арьс өнгөө бахархал болгож чадсан байна. Тэрээр загварын салбарт хэдийнээ тогтсон гоо сайхны хэвшмэл ойлголтыг үгүй хийж, дэлхий даяарх янз бүрийн өнгө төрх бүхий хүмүүсийн төлөө дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлдэг аж. 

Нэгэнт цагт Ньяким өөрийн нүүрс мэт хар арьсаа үзэн ядаж, бүх биеэ цайруулахыг хүсдэг байсан тухайгаа ч хуваалцсан байлаа. Гэвч цаг хугацааны явцад тэрээр байгалийн бэлгийг талархалтайгаар хүлээн авахад суралцсан гэнэ.

Түүнээс яагаад ийм арьстай болохыг нь асуудаг хүмүүс одоог хүртэл бараг алхам тутамд нь таардаг бөгөөд харамсалтай нь гутаан доромжилсон мессеж, сэтгэгдлүүд ч тасардаггүй аж. Гэсэн ч Ньяким сэтгэлээр унаж, гутралгүй, хар арьстай загвар өмсөгчдиийн дуу хоолой болсоор байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()