Гаргасан амжилтаасаа болж амиа зольсон Ази одод

Амжилт нь тасралтгүй өсөж яваа залуу оддыг хараад өөрийн эрхгүй атаархдаг олон хүн бий. Гэвч залуу насандаа алдартай болох, ялангуяа Ази шиг өрсөлдөөнтэй зах зээлд өөрийгөө таниулахын тулд ямар их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил шаарддагийг цөөн хүн л ойлгодог. Тиймээс зарим одод өндөр амжилт байгуулж чадсан ч хэдийнээ асар их зүйлээ золионд гаргасан тул хувийн амьдрал нь орвонгоороо эргэж, заримдаа бүр амиа алдах ч тохиолдол гардаг.

Гаргасан амжилтаасаа болж амиа зольсон Ази одод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ча Ин-ха (Cha In-Ha)

Хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын жүжигчин Ча Ин Ха гэнэт нас барсан нь шоу бизнесийн ертөнцийг цочирдуулж байсан. Тэрээр 27 насандаа өөрийн гэртээ амьсгал хураасан бөгөөд үхлийн шалтгааныг тодруулаагүй ч амиа хорлосон байх магадлал өндөр. Өмнөд Солонгос бол амиа хорлолтын түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг орон юм. Ялангуяа Солонгосын залуу одод фенүүдийнхээ байнгын хараа хяналт, ажлын хэт их ачааллыг дааж чадалгүй гүн сэтгэл гутралд орж, амиа хорлох явдал цөөнгүй гардаг. 

Ча Ин-ха (Cha In-Ha)

2 Юко Такэути (Yuko Takeuchi)

Дэлхий дахинд "Ring" киногоороо танигдсан Японы жүжигчин Юко Такэчи 2019 онд амиа егүүтгэсэн байна. Тэрээр ямар нэг гэрээслэл үлдээгээгүй учраас амиа хорлох болсон шалтгаан нь нууц хэвээр үлджээ. Юко тун эрэлттэй жүжигчин байсан бөгөөд түүний нууцлаг үхэл нь Японы кино урлаг болоод фэнүүдийнх нь хувьд том гарз болсон байна. Нэмж дурдахад түүний хувийн амьдрал тогтвортой байсан. Тэрээр жүжигчин Тайки Накабаашитай гэрлэж, хоёр хүүхэд төрүүлсэн юм.

Юко Такэути (Yuko Takeuchi)

3 Сэй Ашина (Sei Ashina)

Алдар нэрийн оргил үедээ амиа хорлосон өөр нэг Японы жүжигчин бол Сэй Ашина юм. Түүний жинхэнэ нэрийг Игараши Ая гэдэг бөгөөд хоёр жилийн өмнө буюу 36 настайдаа хорвоог орхисон байна. Жүжигчин бүсгүй "Solk" түүхэн жүжгийн гол дүрд тоглож, алдартай болсон юм. Сэйг амьсгал хураасан байхыг дүү нь анх олсон аж. Тэрээр эгч нь дуудлагыг нь авахгүй байгаад санаа зовж, гэрт нь очиход жүжигчин бүсгүй хэдийн хорвоогоос хальсан байжээ. Сэй мөн гэрээслэл үлдээгээгүй тул түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн жинхэнэ шалтгааныг олж чадаагүй.

Сэй Ашина (Sei Ashina)

4 Солли (Sulli)

Өмнөд Солонгосын алдарт дуучин Соллигийн үхэл бүх дэлхийг цочроосон билээ. Тэрээр мөн л бусад уран бүтээлчдийн адил амжилтын оргил үедээ явж байсан бөгөөд үнэнч фэнүүдийн бүхэл бүтэн армитай байсан. Гэсэн хэдий ч хувийн амьдрал нь хүнд хэцүү зүйлсээр дүүрэн байв. Үнэндээ Чой Жин Ри (дуучны жинхэнэ нэр) гүн сэтгэлийн хямралд орсон байжээ. Түүнийг үзэн ядагчид нь төдийгүй, Өмнөд Солонгосын жирийн иргэд ч хүчтэй шүүмжилж байсан аж. Учир нь түүний биеэ авч явж буй байдал нь хэл амны бай болсон юм. Жишээлбэл, Сулли хөхний даруулга өмсөхийг эсэргүүцэж, нийгмийн сүлжээн дэх хуудсандаа хагас нүцгэн зургаа байршуулсан байна. Солонгос шиг хатуу ёс суртахуунтай улс түүний үг энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд байж болох бүх муу муухай үгсээр цоллож, улс орны нэр бузарласан гэж буруутгах хүмүүс хүртэл байсан гэнэ.

Солли (Sulli)

5 Сон Ю-жон (Song Yu-jong)

Энэ оны 1-р сарын сүүлчээр Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдарт жүжигчин, загвар өмсөгч Сон Ю-жон нас барсан талаар мэдээлсэн билээ. Тэрээр эх орондоо телевизийн цувралуудад тоглож алдартай болсон билээ. Үүний хажуугаар загвар өмсөгчийн хувьд дэлхийн олон брэндүүдтэй гэрээ байгуулж, хамтран ажилласан туршлагатай. Тэрээр мөн сайн үйлсийн ажилд идэвхтэй оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалдаг байв. Түүний үхлийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч Соныг амиа хорлосон гэдэгт фенүүд нь эргэлзэхгүй байна. Өмнөд Солонгосын шоу бизнесийн одод амьдралыг нь бүрэн удирддаг продюссеруудынхаа жинхэнэ боол болж хувирдаг гэдгийг хүн бүр мэднэ. Үүний дээр тэд фенүүдийнхээ байнгын хяналтад амьдардаг бөгөөд тэд үйлдэл бүрийг нь зэмлэн буруутгадаг тул алдартнуудад тэвчихийн аргагүй хар дарсан зүүд болдог аж.

Сон Ю-жон (Song Yu-jong)

6 Ким Жон Хён (Kim Jong Hyun)

2017 онд Ким Жон Хён буюу Өмнөд Солонгосын хамгийн алдартай K-pop хамтлагуудын нэг SHINee-гийн гишүүн Жонхён амиа егүүтгэсэн. Хөгжмийн ертөнцийн алдартан 27 настай залууг төрсөн эгч нь үхлүүт байдалтай олж, түргэн тусламж дуудсан юм. Гэсэн ч харамсалтай нь түүнийг аврах боломж үлдээгүй байжээ. Жонхёны эгчийн хэлснээр дүү нь амиа хорлосон тухай нууцлаг гэрээслэл үлдсэн байна. 

Ким Жон Хён (Kim Jong Hyun)

7 Йохан (Johan)

2020 онд алдартай К-поп хамтлагийн бас нэг гишүүн амиа хорложээ. Өмнөд Солонгосын дуучин Йохан 28 насандаа хорвоог орхисон бөгөөд түүний эргэн тойрныхон нь үхлийн жинхэнэ шалтгааныг зарлаагүй юм. Харин шүтэн бишрэгчид нь амиа хорлосон гэдэгт бүрэн итгэлтэй байгаа боловч чухам юунаас болсныг нь таан хэлэлцэхээс цаашгүй байна.

Йохан (Johan)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()