Дотно харилцааны тухай таны мэдэхгүй 10 баримт

Бэлгийн амьдрал гэдэг хэдийгээр нийгэмд заавал нууж хаах ёстой зүйл мэт байдаг боловч үнэндээ зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй асуудлуудын нэг юм. Тэгвэл бид энэ тал дээр маш олон сонирхолтой, гайхмаар эсвэл бүр шинэ зүйлийг туршиж үзэх санаа өгөх баримтуудыг бэлтгээд байна. Ингээд дотно харилцааны талаар сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе.

Дотно харилцааны тухай таны мэдэхгүй 10 баримт

1. Мянган эрэгтэй тумын 2 нь өөртөө аман секс хийж чаддаг.

Судлаачид мянган эрэгтэй тутамд 2-3 нь өөр өөрийнхөө бэлэг эрхтэнд амаараа хүрч чаддаг гэсэн хачирхалтай тооцоо гаргажээ. Үүнийг зөвхөн төрөлхийн чадвар, хичээл сургуулилтын нийцлийн үр дүнд хийх боломжтой гэнэ. 

2. Нэг эрэгтэйд дэлхийн дээрх бүх эмэгтэйг жирэмсэн болгоход хангалттай хэмжээний үрийн шингэн байдаг.

Үүний тулд бэлгийн харьцаанд оролгүй 2 долоо хоног болоход л хангалттай аж. Ингэх юм бол тухайн эрэгтэй дэлхий дээрх бүх эмэгтэйг жирэмсэн болгоход хүрэхүйц үрийн шингэн хуримтлуулдаг байна. 

3. Бэлгийн харьцааны үед эмэгтэйчүүд эрчүүдэд зориулж дуу алддаг

Эмэгтэйчүүд таашаал авах үедээ өөрийн эрхгүй дуу алддаг гэж боддог бол та том эндүүрч байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 87 хувь нь хамтрагчдаа таашаал өгөх үүднээс дуу авиа гаргадаг гэж хариулжээ. Мөн тэдний 66 хувь нь эрэгтэйгээ хурдан дур тавиулахын тулд дуу алддаг гэсэн байв. 

4. 75-аас дээш настай хүмүүсийн 26 хувь нь бэлгийн харьцаанаас таашаал авдаг.

Энэхүү судалгааг АНУ-д авсан бөгөөд 75-аас дээш настай хүмүүсийн 1/4 нь л бэлгийн харьцаанд орох дуртай хэвээр байдаг гэж хариулжээ. Гэхдээ Ази эсвэл Европын хувьд байдал өөр байж болох юм. 

5. Үрийн шингэн хүнд цатгалан мэдрэмж төрүүлж чадна. 

Үрийн шингэн нь илчлэг ихтэй бөгөөд нэг цайны халбага тутамд 15-30 калори илчлэг агуулагддаг байна. Хүн өдөрт 2000 калори илчлэг авах шаардлагатай байдаг бол үүнийг бүрэн авахын тулд хүн зуу орчим халбага үрийн шингэн залгих хэрэгтэй болох аж. 

6. Дэлхий дээр 2 хүн тутмын нэг нь ажил дээрээ бэлгийн харьцаанд ордог.

Business Insider-ийн 2500 хүний дунд явуулсан судалгааны үр дүнд нийт хүмүүсийн 54 хувь нь ажлын байран дээрээ хамтран ажиллагч эсвэл хамтрагчтайгаа дор хаяж нэг удаа бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүнээс гадна, судалгаанаас харахад 20-40 хувь нь хамт ажиллагсадтайгаа ажил дээрээ бэлгийн харьцаанд орсон гэдэг хариу гарсан байна.

7. Дэлхийн өнцөг булан бүрт хэдэн мянган хүн зэрэг бэлгийн харьцаанд ордог

Таны авга эгч, эгч, дарга эсвэл өөр хэн нэг таньдаг хүн яг одоо бэлгийн харьцаанд орж байх магадлал тун өндөр. Үүнээс гадна дэлхийн даяар секунд тутамд дунджаар 2-3 хүүхэд төрдөг.

8. Секунд тутамд 28 мянган хүн порно сайтад ордог

Хэрвээ танд энэ тоо арай их санагдаж байвал тэдний ихэнх нь зүгээр л орж сонирхож байгаа гэдгийг санаарай.

9. Секунд бүрт 7 ширхэг виагра зарагддаг

Энэ нь минутад 420, цагт 25 мянга, өдөрт 600 мянган шахмал зарагддаг гэсэн тооцоо юм. Тиймээс Виагра бол өвчин намдаах, үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн дараа орох дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг эм бэлдмэлүүдийн нэг болж байна. Эндээс харвал эмийн санд таны урд зогсож буй хүн аспирин биш, харин эрч хүч өгөх бэлдмэл худалдаж авах магадлал өндөр гэсэн үг.

10. Арван хос тутмын нэг нь BDSM сонирхдог

Энэ талаар яг тодорхой статистик тоо баримт байдаггүй боловч АНУ дахь судлаачдын таамаглалаар эрэгтэйчүүдийн 14 орчим хувь, эмэгтэйчүүдийн 11 хувь нь BDSM-ийг сонирхдог гэжээ. Энэ нь зүгээр нэг нэгнээ хүлэх эсвэл өгзөг дээр нь зөөлөн алгадах биш харин жинхэнэ BDSM буюу бусдад жинхэнэ утгаараа тамлуулж, доромжлуулж таашаал авдаг хүмүүс юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()