Байгалийн 5 дахь хүч гэж байдгийг эрдэмтэд тогтоожээ

Эрдэмтэд шинэ судалгаагаар атомын өчүүхэн бөөмс нь физикийн одоогийн байгаа хуулиудыг зөрчиж байгааг илрүүлсэн бөгөөд үүний нөлөөгөөр байгалийг бүрдүүлэгч тав дахь хүч бий хэмээн үзэх болжээ. Саяхныг хүртэл энгийн алхмаас эхлээд пуужинг сансарт хөөргөх хүртэлх үйлдэлд нөлөөлдөг байгалийн дөрвөн хүч байдаг гэж үзсээр ирсэн юм. Гэвч шинэ баримтууд нь физикийн хуулиудын талаар цоо шинэ ойлголтыг нээж чадах байгалийн тав дахь хүчин зүйл оршин байгааг харуулж байна.

Байгалийн 5 дахь хүч гэж байдгийг эрдэмтэд тогтоожээ

Хөргөгчин дээр соронз наах, цагираг руу бөмбөг шидэх гэх мэт бидний өдөр тутмын бүхий л үйлдэлд физикийн хүч оролцож байдаг. Ертөнц дээрх энэ бүх хүч буюу харилцан үйлчлэлийг татах хүч, цахилгаан соронз хүч, цөмийн буюу хүчтэй үйлчлэл, материйн задралыг хариуцсан сул үйлчлэл гэсэн дөрөвхөн тулгуур бүлэгт хамааруулдаг. 

Гэхдээ байгалийн тав дахь тулгуур хүч гэж байдаг эсэх нь бараг 99 хувийн магадлалтай гэж физикчид саяхнаас үзэх болжээ.

Муон гэж нэрлэгддэг үндсэн бөөмсийн шинэ туршилт нь сансар огторгуйн мөн чанар, хувьсалд чухал ач холбогдолтой бодис, энергийн хэлбэрүүдийн тухай шинэ ойлголтыг төрүүлж эхлэв. Энэхүү нээлтийг АНУ-ын Эрчим хүчний яамны үндэсний лабораторийн Фермилаб дахь физикчид хийжээ. 

Муонууд нь дотоод жижиг соронзон орон үүсгэж, дэлхийн агаар мандалд сансрын туяа тусах үед бий болдгоороо электронуудтай төстэй юм.

Muon g-2 туршилтаар эрдэмтэд муонуудыг Фермилаб дахь 15 м-ийн диаметртэй соронзон цагирганд хүргэжээ. Үүнийг хийхдээ судалгааны баг бөөмүүд хоорондоо хэрхэн харилцан үйлчлэлцэх тухай үндсэн онолоос гажиж, муонуудыг урьдчилан тааварлашгүй байдлаар доргиож байгааг олж мэдсэн байна.

Muon g-2 туршилтын менежер, Кентакигийн их сургуулийн физикч Рене Фатеми: "Эндээс муон нь бидэнд мэдэгдэж байгаа онолуудад байдаггүй зүйлтэй харилцан үйлчлэлд ордог болохын нотолгоо юм" гэжээ.

Фермилабын туршилт нь 20 жилийн өмнө Брукхавены үндэсний лабораторид хийсэн тэрхүү туршилтын өгөгдлийг үндэслэсэн байна. 

Брукхавены туршилтаар муоны нөхцөл байдлыг бөөмийн физикийн стандарт загвараас зөрж байгааг илрүүлжээ. Хачирхалтай нь, Фермилабын туршилт анхны туршилтын үр дүнтэй яг таарч байгаа бол өнөөдрийг хүртэл хийгдсэн томоохон судалгаануудаас зөрж байгаа аж.

"Брукхавены туршилт дууссанаас хойш 20 жилийн дараа энэ нууцыг эцэслэн шийдвэрлэх нь үнэхээр таатай байна." гэж Фермилабын Крис Полли хэлэв. 

Туршилтын үр дүнг хэд хэдэн сэтгүүлд хэвлэхээр төлөвлөж байна.

Олон улсын судлаачид физикийн ухааныг өөрчлөх бусад судалгааг мөн хийж байгаа гэнэ. Жишээ дурдваас, өнгөрсөн сард Женевийн ойролцоох Том Адрон Коллайдерын эрдэмтэд тогтворгүй тоосонцор олсон байна. Энэхүү тоосонцор нь задралд огт ордоггүй гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()