1. Цаг агаар
Канадын өмнөд хэсэгт хүртэл өвөл 6-7 сар үргэлжилдэг бөгөөд гадаа агаарын температур хасах 30 хэмд хүрдэг. Хэрэв танд урт, хүйтэн өвөл таалагддаг бол Канад таны хувьд тохиромжтой газар байж магадгүй юм. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс илүү зөөлөн уур амьсгалд амьдрахыг хүсдэг.
2. Ажлын байрны хомсдол
Канадад ажил хайх нь эхнэр эсвэл нөхөр олохтой адил юм. Нэг үгээр ажлын байртай болно гэдэг амьдралын чухал үйл явдалд тооцогдоно. Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад орох нь аз завшаан бөгөөд энд ярилцлага өгөх нь насан туршдаа хамтрагчаа сонгохтой адил. Түүнээс гадна тэд ганцхан мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшингээс гадна тухайн албан байгууллагт тохирох эсэх, биеэ хэрхэн авч явдаг зэргийг харна. Томоохон компаниудад ажилтнаа сонгохын тулд 3-4 сар зарцуулах нь ч бий.
Канадын бие даасан хотуудын эдийн засаг хэсэг хугацаанд огцом өсдөг боловч энэ нь тун богино настай. Мөн хот хөгжихийн хэрээр улс орны өнцөг булан бүрээс хүмүүс ажил хайхаар хошуурдаг. Гэхдээ ихэнх нь ажил олж чадалгүй нутаг буцдаг. Ерөнхийдөө Канадад хүмүүс ихэвчлэн ажлын байртай холбоотой асуудлаас болж оршин суух газраа байнга өөрчилдөг.
3. "Канад амьдрал"
Хэдийгээр Канадын иргэд цагаачдыг харьцангуй найрсаг хүлээж авдаг ч засгийн газрын бодлого нь цагаачдыг хүлээн авахад тийм ч бэлэн биш байна. Учир нь та хичнээн сайн мэргэжилтэн байсан Канадын компаниуд жижиг юмуу өөр хэлтэй орнуудын дипломыг хүлээн зөвшөөрдөггүй юм.
Заримдаа засгийн газар нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг шалгаж эх урьдаг боловч Канад компаниуд тэдний боловсрол болоод туршлагад итгэдэггүй юм. Тиймээс аэродинамик эсвэл биотехнологийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс энд ирээд хар ажил хийдэг.
4. Харилцаа холбоо, нийгмийн амьдрал
Канадчууд эелдэг, гэхдээ найрсаг биш юм. Хүн бүр уучлалт гуйж чаддагч нээлттэй, найрсаг харилцаа үүсгэх тал дээр маш хөндий байдаг.
Канад найрсаг байдал нь гол төлөв таны хувийн нууц, хувийн орон зайг хүндэтгэх, бусад хүнийг гомдоохгүй байхыг хичээх явдал юм. Үүнээс болоод шинэ найз нөхөдтэй болох нь маш хэцүү байдаг. Хэн нэгэнтэй найзлахын тулд бүх хүчээ дайчлаад ч ганцаараа үлдэх нь бий.
Ялангуяа цагаачид болон орон нутгийн иргэд ийм байдалд ордог.
5. Цөөн хүн ам
Дэлхийн хоёр дахь том газар нутагтай улсын хувьд 37-хон сая хүн амтай байна гэдэг маш том хүндрэл үүсгэжээ. Хүргэлт, тээвэрлэлт, байшин барилга, зам барих, цахилгаан холбооны шугам сүлжээ, цахилгаан шугам сүлжээний засвар, сантехникийн ажил зэрэг үйлчилгээнүүд маш өндөр өртөгтэй байдаг бөгөөд иргэд нь өндөр татвар төлдөг.
6. Эв нэгдэл
Дотоодын эв нэгдэл маш сул. Жишээлбэл, өмнө нь хоёр удаа (1980, 1995 онуудад) бүх нийтийн санал асуулга явуулж, Канадаас салан тусгаарлахыг оролдсон Квебек муж байна. Канад бол англи франц гэсэн хоёр хэлээр ярьдаг улс гэхээр хүмүүс хүн болгон нь аль альныг мэддэг гэж бодож магадгүй. Үнэндээ энэ нь худлаа юм. Зөвхөн Квебек мужийн иргэд франц хэлтэй бөгөөд 200 жилийн өмнө тусдаа улс байсан юм. Тэднийг Канадчууд хүчээр өөртөө нэгтгэсэн бөгөөд үүнээс болоод англи, франц хэлтэй канадчуудын хоорондох зөрчил нь тус улсад ихээхэн хурцадмал, эв нэгдэлгүй байдлыг бий болгодог.
7. Эвгүй мэдрэмж
Хэрэв та эртний, өвөрмөц соёлтой орноос ирсэн бол Канадад байхдаа тун эвгүй мэдрэмжийг авах болно. Нэг хүн Канадаар зочлоод түүхгүй орон гэж хэлсэн байдаг. Энэ нь ч аргагүй. Жишээлбэл, Канадад дэлхийн бусад орнууд шиг үндэсний хоол, үндэсний хувцас байдаггүй. Канад бол яг өвөрмөц соёл заншилгүй газар. Тийм ч учраас Канадчууд өөрсдөө боломжтой бол эх орноо орхиж, харамсах зүйлгүйгээр Ази, Европ, АНУ, Африкт ажиллаж, амьдардаг.
8. Зорилгогүй
Хэрэв та ямар нэгэн зүйлд хүрэх хүсэлтэй бол Канад улс таны урмыг хугалж магадгүй юм. Бизнесийн салбарын хувьд Канадчууд бусад улс орон, ард түмнүүдтэй өрсөлдөх дургүй байдаг. Тэд бусадтай зүгээр л таатай харилцаатай байхыг хүсдэг. Гэхдээ энэ нь эцэстээ бүхэл бүтэн нийгмийн үр бүтээмжид нөлөөлдөг. Герман, Швейцарь, Япон гэх мэт орнууд шиг нийтээрээ хөдөлмөрлөн улсаа хөгжүүлэх хүсэл энд байхгүй.