Дэлхийн хамгийн "өнгөлөг" хотууд

2021-04-11, 12:54
3,382

Дэлхий дээрх бүхий л хотууд өөр өөрийн гэсэн өнгөтэй. Харин зарим хот суурингуудын барилга байшин бүр өнгөт шигтгээ шиг, гудамж талбай бүр нь уран зургийн хэсэг шиг байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хотуудаас танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн "өнгөлөг" хотууд

1 Вроцлав - Польш

Польшийн эртний Вроцлав хот бол (Оросын хуучин нэр нь Бреславль)  тус улсын хамгийн шилдэг таван хотын нэг юм. Одра мөрний эрэгт байрладаг Вроцлав нь баялаг түүхээрээ төдийгүй эртний архитектур бүхий ер бусын тод өнгөт байшингуудаараа алдартай юм.

Вроцлав - Польш

Өнгөт байшингуудаас гадна хот нь мянга гаруй жилийн түүхтэй учраас энд үзэх зүйл их бий. 

2 Сан Хуан, Пуэрто Рико

Хуучин Сан Хуан (El Vejo San Juan) нь Пуэрто Рикогийн баруун хэсэгт байрладаг бөгөөд XVI-XVII зууны түүхэн барилга байгууламжаар алдартай. Хотын гудамжууд нь бүхэлдээ цэнхэр чулуун замтай бөгөөд барилгууд нь солонгын долоон өнгөөр алаглана. Хотын төв нь ялангуяа нүд булаам өнгөөр дүүрэн гэнэ. 

Сан Хуан, Пуэрто Рико

Дээр нь байшингийн цонх, тагт бүр дээрх өтгөн ургасан ургамал нь хотын өнгө төрхийг бүрдүүлдэг бас нэгэн хүчин зүйл юм. Дашрамд хэлэхэд, хуучин Сан Хуан хот ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ.

3 Анадырь, ОХУ

Оросын хамгийн зүүн хэсэг, Чукоткийн автономит тойргийн засаг захиргааны төв хот, мөнх цэвдэг дээр орших Анадырь нь ОХУ-ын хамгийн өнгөлөг хот гэсэн албан бус нэр хүртэл авч байжээ. Энэхүү жижиг хотын барилгуудын ихэнх нь таван давхар юм. Гэхдээ барилгуудын ханыг гайхалтай тод өнгөөр будсан байдаг бөгөөд зарим дээрээс нь уран зураачдын бүтээлийг хүртэл харж болно.

Анадырь, ОХУ

Анадырь нь өмнөх захирагч, өдгөө дэлхийн тэрбумтан болсон Роман Абрамовичийн санаачлагаар ийм өнгө төрхтэй болсон тул иргэд нь түүнд ихээхэн талархалтай ханддаг гэнэ.

4 Виллемстад , Нидерланд

Нидерландын вант улсын бүрэлдэхүүнд ордог өөртөө засах Кюрасао улсын нийслэл нь цоглог, өнгөлөг Виллемстад хот юм. Тус хот нь Карибын арлуудын өмнөд эрэгт байрладаг. 17-р зууны эхний хагаст Нидерландчууд далайн худалдааны төв байгуулах үүднээс  тус арлыг колончлон хот байгуулсан нь энэ юм. 

Виллемстад , Нидерланд

Энэхүү хот нь хэд хэдэн түүхэн дүүргүүдтэй бөгөөд дүүрэг тус бүр нь өөрийн гэсэн өвөрмөц архитектуртай байдаг.

5 Рейкьявик, Исланд

Исландад зөвхөн нийслэл нь бус жижиг суурин газрууд ч өнгө өнгийн байшингуудаараа алдартай тул жуулчдын сонирхлыг татдаг.

Рейкьявик, Исланд

Байшингаа будах уламжлал тавиад жилийн өмнө Исландад үүсчээ. Тэр үед Исландчууд байшингаа давирхайгаар (давирхай түрхсэн мод удаан элэгддэг) буддаг байсан учраас барилгууд ихэвчлэн хар өнгөтэй байв. Аажмаар модны будаг хэрэглээнд нэвтрэх үед байшингууд эхлээд саарал, дараа нь олон өнгийн болсон аж.  

Ийм өнгөлөг хот нь Исландын үзэсгэлэнт байгальтай үнэхээр сайн зохицож харагддаг. 

6 Эль-Альто ба Ла-Пас, Боливи

Боливийн Эль-Альто хот нь өөрийн өвөрмөц төрхөөр хүмүүсийг гайхшруулдаг. Эндхийн байшингууд нь зүгээр ч нэг өнгөлөг биш, яг л шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардаг шиг архитектуртай юм. 

Эль-Альто ба Ла-Пас, Боливи

Тус хотын залуу архитектор Фредди Мамани Сильвестр энэхүү уулархаг нутагт тансаг өнгө өнгийн барилгууд барих санааг дэвшүүлсний ачаар Эль-Альто одоогийн төрхөө олсон байна. 

Дашрамд дурдахад Эль Альто хоттой залгаа орших Ла Пас (Боливийн нийслэл) хот нь мөн өнгөлөг байдлаараа “харь гаригийн” хөршөөсөө дутахааргүй болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()