Хятад бүсгүй хуримынхаа үеэр хадам ээж нь түүний төрсөн ээж болохыг мэджээ

Хэрэв та өөрийн шинэхэн бэр эсвэл хүргэнээ таны хүүхэд болохыг мэдвэл яах вэ? Ийм явдал савангийн дуурь дээр л гардаг гэж бодож байвал том эндүүрэл бололтой. Саяхан Хятадад яг ийм явдал болсон бөгөөд үүний талаарх мэдээ цахим ертөнцөд том шуугиан тарьжээ. 

Хятад бүсгүй хуримынхаа үеэр хадам ээж нь түүний төрсөн ээж болохыг мэджээ

Хятадын Жянсу мужийн Сужоу хотод болсон энэхүү хачирхалтай хуримын талаар South China Morning Post мэдээлсэн байна. Хуримын бүх зүйл зохих ёсоороо болж байтал хадам ээж нь бэрийнхээ гар дээрх мэнгийг гэнэт анзаарав. Өвөрмөц хэлбэртэй мэнгэ нь түүний олон жилийн өмнө хагацсан охиныхтой усны дусал мэт адил байжээ. Гайхаж, цочирдсон хадам ээж сүйт бүсгүйн эцэг эхэд хандаж, тэдний охин нь яг өөрсдийнх нь мөн эсэхийг асуусан байна.

Сүйт бүсгүйн аав ээж эхэндээ энэ асуултад хариулахыг хүсээгүй боловч эцэст нь тэр хоёр 20 жилийн өмнө замын хажууд хаягдсан нэг охин олж гэртээ авч ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ бүх жилүүдэд тэд хөөрхий охиныг өөрийнх шигээ хайрлаж өсгөсөн байна.

Удалгүй сүйт хос юу болсон талаар асуухад эцэг эх нь бүх үнэнээ тэдэнд хэлжээ. Ийнхүү цугласан зочид шоконд орж, хуримын уур амьсгал тун эвгүй болж хувирав. Ах дүү хоёр эхнэр нөхөр болох ёсгүй тул хурим ингээд дууссан мэт тэдэнд санагджээ.

Азаар хувь тавилан шинэхэн хосын талд байлаа. Охиноо алдсан хөөрхий ээжийн эрэл үр дүнд хүрээгүй учраас тэрээр асрамжийн газраас нэгэн хүүг өргөж авсан байж. Хүү нь өсч том болоод өргөж авсан ээжийнхээ төрсөн охинд дуралсан нь энэ аж. Үүнийг мэдсэн хүн бүрийн сэтгэл тайвширч, хурим болдгоороо болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()