Айлд хулгай хийхээр орсон залуу орон дээр нь тухлан унтаж байгаад цагдаад баригджээ

Хулгай хийж амьдралаа залгуулдаг Тайланд залуу эзэнгүй байшин тонохоор шийдэж, айлын гэрт нууцаар нэвтэрсэн ч зорилгоо биелүүлж чадаагүйгээр барахгүй, унтаж байгаад цагдаад баригдсан хөгтэй хэрэг гарчээ. Айл ухахад хэтэрхий ядарсан байснаа мэдээгүй хулгайч хамгийн чухал зүйлийг ч анзаараагүй өнгөрсөн байв. Хөгтэй явдалд орооцолдсон хулгайч цагдаагийн оффицерийн гэрийг тонохоор орсон болохоо хэтэрхий хожимдож мэджээ.

Айлд хулгай хийхээр орсон залуу орон дээр нь тухлан унтаж байгаад цагдаад баригджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тайландад болсон энэхүү хачирхалтай явдал Фетчабун аймгийн Вичиан Буригийн цагдаагийн оффицер Жиам Прасертэд тохиолдсон байна. Шөнийн 2 цагийн алдад тэрээр охиныхоо өрөөний агааржуулагч ажиллаж байгааг мэдээд, шалгахаар очсон аж. Түүний охин өөр хотод сурч байгаа учир эзэнгүй өрөөнд электрон хэрэгсэл ассан нь хачирхалтай санагдсан учир юу болоод байгааг шалгахаар очтол санаанд оромгүй дүр зураг түүнийг угтан авсан байна.

Цагдаагийн охины өрөөнд үл таних эр тухтай нь аргагүй хурхиран унтаж байсныг оффицер гар утсандаа дүрс бичлэг хийж авчээ. Дараа нь тэрээр энэхүү бичлэгээ цахим орчинд хуваалцсан нь олны анхаарлыг ийнхүү татсан аж.

Тэрээр гэртээ танихгүй хүн хараад цочирдож, залуу эрийн хэн болох, яагаад түүний гэрт унтаж байгаа зэргийг асуун орилсон байна. Хулгайч сэрээд хэдэн секунд юу болоод байгааг ойлгохгүй манарсан ч хэсэг хугацааны дараа хулгай хийж байснаа санасан бололтой. 

Хулгайч байшинд амжилттай нэвтэрч ороод, ажилдаа орохынхоо өмнө агааржуулагч асаасан нь түүний нам унтах нөхцлийг бүрдүүлсэн болж таарсан байна. Оффицер тэр даруй нэмэлт хүч дуудаж, хулгайчийг баривчилжээ.

Хулгайч байшингаас юу ч хулгайлж амжаагүй боловч бусдын өмчид зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр буруутгагдаж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()