Үзэсгэлэнт боксчин бүсгүйн тулааны дараах төрх шүтэн бишрэгчдийг нь цочирдуулав

Тулааны спорт гэдэг хүйс ялгадаггүй ширүүн гэдгээрээ бусад спортын төрлөөс ялгардаг билээ. Тулааны тавцан дээр гарсан цагаас эхлэн тамирчин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг чанар бүрмөсөн үгүй болдог гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Германы тамирчин Шейенн Хансон (Cheyenne Hanson) Украйны боксчинтой тулалдсаны дараа танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь түүний шүтэн бишрэгчдийн харууслыг төрүүлсэн явдал боллоо. 

Үзэсгэлэнт боксчин бүсгүйн тулааны дараах төрх шүтэн бишрэгчдийг нь цочирдуулав

Германы боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний хүрээнд Германы боскчин, 23 настай Шейенн Хансон Украины боксчин, 21 настай Алина Зайцеватай таарсан байна. Тулааны тав дахь тойрогт Хансоны нүүрэнд цус хурснаас болж, шүүгч тулааныг зогсоохоос өөр аргагүй болжээ. 

Нөхцөл байдлыг харгалзан үзэж, тулалдааныг зогсоох үед Хансон оноогоор тэргүүлж байсан тул ялалт түүнийх болсон байна. Тэрээр ялалт байгуулсандаа маш их баярлаж, инстаграм хуудсандаа "өмнө ба хойно" зургийн эвлүүлгээ нийтлэн "Тамирчны ялалт хямдхан олдоогүй." болохыг харуулсан байв. 

Тамирчин бүсгүйн шүтэн бишрэгчид тулааны дараа Хансоны царай ямар харагдахыг гадарлаж байсан ч ийм цочирдом ялгаа гарна гэж төсөөлөөгүй аж. Хансоны шүтэн бишрэгчид тамирчинд хурдан эдгэрэхийг ерөөж, бодит байдлаа нуулгүй хуваалцсанд нь талархал илэрхийлсэн байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()