Тэд анх 1987 оны 8-р сард уулзаж байсан аж. Хосууд анхны уулзалтаасаа л нэг нэгэндээ татагдсан тул хөөцөлдөж тоглохыг хүсээгүй. Тэдний харилцаа бараг л анхны харцаар дурласан хайрын түүх байв.
Брюс Уиллис тухайн үед согтууруулах ундаа, зугаа цэнгэлийг амьдралынхаа зорилго болгосон байсан бөгөөд өөрт таалагдсан эмэгтэйгээ огтхон ч зүгээр өнгөрөөдөггүй байжээ. Харин Деми Мур ямар ч эр хүний зүрх сэтгэлийг шархлуулж чаддаг гэдгээрээ зартай байсан билээ.
Тэд бие биедээ ухаангүй дурласан тул анхны учралаасаа хойш дөрвөн сарын дараа гэхэд хууль ёсоор гэрлэлтээ баталгаажуулсан аж. 1987 оны 11-р сарын 21-нд Лас Вегаст болсон Брюс, Деми нарын даруухан хуримын талаар хоёр талын найз нөхөд нь гайхаж байлаа.
Жилийн дараа тэд эгдүүтэй хөөрхөн Румер Гленний эцэг эх болсон бөгөөд гурван жилийн дараа Скаут Лару, 1994 онд отгон охин Таллула Белле мэндэлжээ.
Брюс Уиллис, Деми Мур нарыг Холливудын хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг байсан бөгөөд тэдний гэрлэлт гадна талаасаа хэн ч атаархам, сайхан харагддаг байв. Гэвч үнэн хэрэгтээ тэд аль эрт гэр бүлээ хадгалах нууц тохиролцоо бүхий гэрээ хийсэн гэдгийг тэдний шүтэн бишрэгчид мэдээгүй байв.
Гэрлэснээс хойш удалгүй хосуудын хэн хэн нь маш их амжилтад хүрсэн билээ. Тиймээс хосууд нэг нэгнээ доош татахгүйн тулд бүрэн эрх чөлөөтэй байхаар шийдсэн аж.
Нэг үгээр тэд бие биенийхээ хувийн амьдралд оролцохгүй байхыг хүссэн байна. Брюс Уиллис, Деми Мур нар харилцаагаа үнэн сэтгэл, илэн далангүй байдлаар хадгалахаар шийдсэн бөгөөд нэг нэгнээ хүндлэхийн зэрэгцээ бүрэн эрх чөлөө олгосон гэнэ. Магадгүй тиймээс л тэдний гэрлэлт олон жил үргэлжилсэн байх.
Гэвч энэ бүх тохиролцоо тодорхой хугацаанд л үр дүнтэй байж чадсан байна. Дэми нөхрийнхөө хувийн хэрэгт огт хошуу дүрэлгүй хэдэн жил болжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Брюсыг жүжигчин Мила Йововичтай болзох болсон тухай мэдээлж эхлэх үед Деми өөрийн нэр төрөө бодож, нөхрийнхөө байрлаж байсан зураг авалтын талбай дээрх байрыг биечлэн шалгаж үзжээ. Тэрээр өөрийг нь араар тавьсан гэх ул мөр олоогүй боловч маргааш өглөө нь сонингоос нөхрийнхөө үнэнч бус байдлыг харуулсан нотолгоог олж харсан байна.
Гэхдээ Деми өөрөө ч зүгээр байгаагүй юм. Брюс Уиллис эхнэрээ Патрик Суэйзэд дурласан гэж хардаж, "Сүнс" киноны зураг авалтын талбай дээр очиж Суэйзэтэй нударга зөрүүлэх шахжээ. Ерөнхийдөө Деми Мур, Брюс Уиллис нар бие биенээ хардаж харамлаж байсныг бодоход хоёулаа бие биендээ хайртай хэвээр байв.
Гэвч эцэст нь Брюсын зан тэсвэрлэхийн аргагүй болж хувирчээ. Тэрээр эхнэрээ анх байснаасаа өөрчлөгдөж, муухай авиртай болсон гэж хараах болов. Брюс мөн өөр бүсгүйчүүдтэй явалдсан хэмээн байнга шахуу сонины нүүрэн дээр гардаг болов. Эцэст нь Деми энэ бүхэн хангалттай удаан үргэлжилсэн гэж үзээд шийдвэрээ гаргасан байна.
Тиймээс тэрээр Брюсыг гэртээ байхгүй хооронд бүх юмыг нь цүнхэнд багласан гэнэ.
2000 онд шар хэвлэлүүд Брюс Уиллис, Деми Мур нар "эвлэршгүй зөрчилдөөнөөс" болж салсан тухай мэдээг тарааж байв. Алдартай гэр бүл салах болсон нь хосуудын хэн хэнд нь амаргүй байсан. Брюс хэсэг хугацаанд алга болж, оролцон тоглосон киноныхоо нээлт дээр ч очоогүй. Деми мөн хэсэг хугацаанд олны өмнө гарч ирээгүй юм.
Гэхдээ Брюс Уиллис, Деми Мур нар эцэст нь найрсаг харилцаагаа хадгалж үлджээ. Тэд хамтдаа охидоо өсгөн хүмүүжүүлэх талаар ярилцаж, Мур ч хуучин нөхөр Брюсээсээ тусламж хүсэж, шинэ хобби, бүтээлийнхээ талаар санаа бодлоо солилцдог гэнэ. Тэд бие биенийхээ дараагийн хуриманд оролцсоны дээр Брюс хуучин эхнэрээ Эштон Катчерээс салсных нь дараа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн байна.