Кино урлагаа орхихыг үргэлж хүсдэг үзэсгэлэнт жүжигчин Кэйт Бланшеттын амьдралын түүх

Хоёр удаагийн Оскарын шагналт жүжигчин Кэйт Бланшетт (Cate Blanchett) Холливудын хамгийн өндөр эрэлттэй жүжигчдийн нэг болжээ. Гэхдээ тэрээр удахгүй кино урлагаас зайгаа барих бодолтой байгаагаа нэг бус удаагийн ярилцлагадаа дурдсан байдаг. Харин түүний энэ үгэнд итгэх хүн ховор байгаа юм. 

Кино урлагаа орхихыг үргэлж хүсдэг үзэсгэлэнт жүжигчин Кэйт Бланшеттын амьдралын түүх

Кэйт бага байхдаа жүжигчин болно гэж мөрөөдөх нь бүү хэл, төсөөлж ч байгаагүй гэнэ. Тэрээр хүүхэд байхын сайн зурдаг байсан бөгөөд зураач эсвэл архитекторч болохыг хүсдэг байсан боловч хожим Мельбурны Их Сургуульд элсэж, эдийн засгийн ухаан болон урлагийн түүхийг судалсан байна. 

Кейтийн эгч тэр нэг өдөр их сургууль дээр нь ирээгүй бол тэрээр өнөөдөр урлаг судлаач эсвэл чадварлаг менежер болсон байх байсан. Эгч Женевьев нь Кейтийн оролцсон оюутны жүжгийг дуртайяа үзсэн бөгөөд маргааш нь дүүгийнхээ жүжиглэх чадварыг урамшуулж, түүнд урлагийн ирээдүй байгаа гэх итгэл өгсөн аж.

Ерөнхийдөө Женевьевийн хэлсэн үг Кэйтийг ирээдүйн мэргэжлийнхээ талаар дахин нухацтай бодоход хүргэсэн юм. Гэхдээ тэр зорилго чиглэлээ өөрчлөхөөсөө өмнө эхлээд Англид, дараа нь Египетэд адал явдал дүүрэн аялал хийжээ. Үүний дараа ирээдүйн алдарт жүжигчин Сидней дэх Драмын Урлагийн Үндэсний Хүрээлэнд сурахаар сэтгэл шулуудсан байна.

Кэйт Бланшетт мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг. Тэрээр цөөн үгтэй ч хуурамч зан огт гаргадаггүй. Энэ нь Кэйтийн мэргэжил, хувийн амьдралд хоёуланд нь хамаатай. Тэрээр гэр бүлийнхээ талаар олон нийтэд маш ховор хуваалцдаг. Гэхдээ Кэйт зохиолч, редактор Эндрю Аптонтой гэрлээд 20 гаруй жил болж байгааг түүний шүтэн бишрэгчид бүгд мэднэ.

Тэд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх уулзаж, харилцаагаа албан ёсоор баталгаажуулахаас өмнө нэг жил болзсон юм. Эхний уулзалт дээр тэд бие биендээ таалагдаагүй гэдэг. Эндрю хэтэрхий ихэмсэг, харин Кэйт хүйтэн хөндий санагдсан аж. Гэхдээ тэд бие биенээ хоёр дахь уулзалтаараа таньж чадсан бөгөөд нэг л мэдэхэд бие биендээ ухаангүй дурлажээ. 

Жүжигчин бүсгүй Эндрютэй учирсандаа сэтгэл хангалуун байдаг нь түүний харцнаас илт харагддаг билээ. Магадгүй тэдний аз жаргалтай гэрлэлтийн нууц нь бие биенээ чин сэтгэлээсээ ойлгодогт оршдог байх. Гэхдээ Кейт үргэлж нөхрийнхөө санал бодлыг нэгдүгээрт тавьдаг учраас түүний хэмжээлшгүй алдар нэр, кино урлагийн амжилт гэр бүлийн амьдралд нь сөргөөр нөлөөлдөггүй аж.

Одоо тэдний гэр бүл дөрвөн хүүхэдтэй болжээ. Эхлээд Дашиел, Роман, Игнатиус хэмээх гурван хүү төрсөн бол хосууд 2015 онд Эдит охиноо өргөж авчээ. Кейт, Эндрю нар хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай бөгөөд тэдний хөгжил, төлөвшилд байнга анхаарал тавихыг хичээдэг. Эхнэр нөхөр хоёр ажил ихтэй завгүй байдаг ч гэр орны ажил эсвэл ажилтайгаа холбоотой зүйлс дээр үргэлж бие биедээ тусалдаг гэнэ.

Нэг удаа хосууд Лондонд амьдарч байгаад Сидней рүү нүүж, театр ажилуулах болсон. Энэ үе тэдний хувьд үнэхээр гайхалтай аз жаргалтай жилүүд байсан бөгөөд Кейт, Эндрю нар жүжигчдийг тайзан дээр харах туйлын дуртай байсан гэдэг. Бланшетт авга ах Ваня, Шивэгчид зэрэг томоохон жүжигт оролцохын хажуугаар олон кинонд тоглосон байдаг. 

Өнөөдөр Кейт Бланшетт, Эндрю Аптон нар Лондонд амьдардаг. 

Бараг уран бүтээл болгоныхоо дараа Кейт карьераа дуусгахыг мөрөөддөг. Жил бүр тэрээр урлагийн төлөө золиосолж буй цаг хугацаандаа харамсдаг боловч одоохондоо энэхүү асуултад тодорхой хариулт өгөхөд бэлэн биш хэвээр байна.

Кейт хүүхдүүдээ эрхлүүлэн, цай шимэнгээ ном унших зэргээр хамгийн энгийн зүйлээс таашаал авахыг мөрөөддөг. 

Кейт Бланшетт гэр бүлдээ илүү их цаг зарцуулж, хүүхдүүдээ сургуульд хүргэж, тэдэнд амттай хоол хийж өгөхийг хүсдэг. Гэвч тэрээр жүжигчин байх дуртай учраас өдийг хүртэл урлагийн ертөнцийг орхиж чадаагүй гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()