Элон Маскийн хүүгийн ээж, этгээд хэв маягтай уран бүтээлч "Граймс"-тай танилц!

Канадын дуучин Граймс (Grimes) саяхан 33 нас хүрсэн билээ. Өвөрмөц хэв маягаараа алдартай энэхүү уран бүтээлч тэрбумтан Элон Маск (Elon Musk)-ийн хүүгийн ээж юм. Өнөөдөр та бүхэнд энэхүү өвөрмөц эмэгтэйг танилцуулахаар бэлдлээ. 

Элон Маскийн хүүгийн ээж, этгээд хэв маягтай уран бүтээлч "Граймс"-тай танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2018 оны MET Gala-ийн улаан хивсний ёслолын үеэр дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг, тэрбумтан Элон Маск, Канадын алдарт дуучин Граймс нар хамт хүрэлцэн ирж, олны  анхаарлыг татсан билээ. Тэднийг хосууд болсон гэх мэдээ урлаг төдийгүй эдийн засгийн салбарт хүртэл маш том нөлөө үзүүлсэн байдаг. 

Клейр Элис Боушер (Claire Elise Boucher) 1988 оны 3-р сарын 17-нд төржээ. Тэрбээр Граймс гэх тайзны нэрээрээ алдаршсан Канадын хөгжимчин, дуучин, продюсер зэрэг урлагийн олон талын авьяастай нэгэн юм.

Граймс бага насаа Канадын Бритиш Колумбиа мужийн Ванкуверт өнгөрөөсөн байна. Тэрээр Украин гаралтай бөгөөд дунд сургуульд орос хэл сурсны дээр Ванкуверийн балетийн академид явдаг байв. Эмээгийнхээ нөлөөгөөр тэрбээр Тарковский, Достоевский, Набоков нарыг шүтэн өссөн гэнэ. 

Багадаа тэрээр астрофизикч болохыг мөрөөддөг байсан ч Монтреалийн МакГилл их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж, 2000 оноос хөгжим бичиж эхэлжээ. Харин 2007 онд Граймсыг найз нь хамтлагтаа урьж дуучин болохыг ятгаснаар барахгүй, түүнд итгэл төрүүлсэн аж. Мөн өөр нэг найз нь түүнд хэрхэн дуу бичихийг зааж өгснөөр Клейр бие даан дууны хөгжим зохиож эхэлсэн байна.

Анх 2010 онд тэрээр "Geidi Primes", "Halfaxa" гэх хоёр цомгоо зөвхөн кассет дээр бичүүлж байсан бөгөөд уран бүтээлдээ анхаарахын тулд сургуулиа хаяжээ. Хоёр жилийн дараа буюу 2012 онд гаргасан "Visions" гурав дахь цомог нь түүнд асар их нэр хүнд авчирч, сүүлийн арван жилд гарсан хамгийн шилдэг цомгийн нэгээр хэмээн нэрлэгдсэн юм.

Түүнээс хойш Граймс Jay-Z-тэй хамтран ажиллаж эхэлжээ. 2015 онд өөрийн дөрөв дэх цомог болох "Art angels"-аа гаргасан нь мөн л шүтэн бишрэгчдийнхээ талархлыг хүлээсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-нд тав дахь цомог "Miss Anthropocene" худалдаанд гарчээ.

Граймсын цомгууд жил жилийнхээ шилдгээр нэрлэгдэж, олон шагнал хүртсээр ирсэн. Түүгээр ч зогсохгүй мэргэжлийнхэн түүнийг өндрөөр үнэлдэг нь олон сэтгүүлийн нийтлэлээс харагддаг билээ.

Тэрбээр дуулахын хажуугаар олон шинэ уран бүтээлчдийг ивээн тэтгэж, тэднийг төлөөлөх дуу хоолой болдог.  Тэрээр японы анимэгийн хэв маягийг өөрийн бүтээлдээ түлхүү тусгаж өгдөг. Түүнээс гадна Граймс муугүй видео тоглоомчин гэдгээрээ алдартай. 

Граймс анх Масктай твиттерээр танилцжээ. Маск түүний уран бүтээлээрээ гаргаж ирсэн Рококо Басилиск (Rococo Basilisk) гэх дүрийн хиймэл оюун ухааны талаар наргиа хийхээр анх Клейр лүү зурвас бичсэн ч хариуд нь хэлэх үггүй болтлоо лекц уншуулсан гэнэ.

Түүний дараа Граймс өөрийн твиттертээ Элон Маскыг өмөөрсөн утгатай үзэл бодлоо нийтэлсэн юм. Түүний нийтлэлд "Маск өөрийн ажилчдаа үргэлж дэмжиж ажилйладаг. Түүний эсрэг хийж байгаа мэдээллүүд бүгд худлаа. Би түүнийг сайн мэдэж байна. Тэр байтугай би түүний үйлдвэр дээр очиж үзсэн" хэмээн бичжээ. Уг нийтлэл нь Граймсын төсөөлөөгүй олон хүний анхаарлыг татаж, улмаар тэдний тухай цуу яриа дэгдэж эхэлсэн аж.

Гэвч удалгүй 2018 оны дөрөвдүгээр сард Маск инстаграмаа устгаж, твиттерээрээ Граймсыг дагахаа больсон нь хосыг салсан гэх хардлага үүсгэсэн юм. Харин аравдугаар сард нь хосууд эргэн нийлжээ.  Түүнээс хойш 2019 оны 3-р сард Граймс шүтэн бишрэгчдэдээ эргэн ирж, өөрийгөө цаашид "C" гэх нэрээр уран бүтээлээ туурвихаа зарлахын сацуу Элон Маскыг "супер сонирхолтой хүн" хэмээн тодорхойлсон байлаа.

2019 оны 11-р сард Маск Теслагийн шинэ машин "Cybertruck"-aa танилцуулахдаа нууцлаг кибер-охины холограм ашигласан нь үнэндээ Граймстай маш адилхан харагдаж байсан юм. Хэдхэн сарын дараа Граймс өөрийн зургаа инстаграм, твиттертээ нийтэлж, хүүхэдтэй болсноо нийтэд зарлажээ.

Хосууд хүүгээ 2020 оны 5-р сарын 4-нд өлгийдөн авсан бөгөөд " X AE A-12" хэмээх нэр өгсөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()