Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй балетчид

Театрын алтан тайзан дээр дүүлэн нисдэг балетчид төгс бие галбираараа бусад салбарынхны атаархлыг үнэнхүү төрүүлж чаддаг. Хөндлөнгөөс харахад туйлын эмзэг, турьхан гэмээр тэдгээр балетчид цаг ямагт хичээл зүтгэл гаргаж, хатуужил заан байж үзэгч олонд тоглолтоо толилуулдаг. Өнөөдөр бид та бүхэнд урлагийн тайзанд гяалзаж буй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй балетчидын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй балетчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Полина Семионова

Балетчин Полина Семионова авьяас чадвараараа дэлхийн бүжигчдийн анхаарлыг татсаар ирсэн. Полина хэдийнээ Венийн дуурь бүжгийн театр, Штутгарт балет, Мариинскийн театр, Токио балет, Калифорнийн балет зэрэг томоохон уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч тоглосон байна. Сэмионова асар олон шагналын эзэн бөгөөд түүний тэсвэр тэвчээр, баялаг туршлага нь олон бүжигчинд урам зориг төрүүлдэг. Амжилттай карьерынхаа хажуугаар Полина нэр хүндтэй Берлин улсын балетын сургуульд 2012 оноос хойш багшилж байгаа аж.

Полина Семионова

2 Орели Дюпон (Aurelie Dupont)

Францын балетчин Аурели Дюпон 16 настайдаа Парисын дуурийн театрын балетчин болж орсноос хойш үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулж чадсан билээ. Тэрээр асар олон хүндэт шагнал, медалиудын эзэн болсон юм. Аурели "Кихот ноён", "Цөмөөхэй" тэргүүтэй олон алдартай бүжгэн жүжгүүдэд  гол дүр бүтээсэн байна.

Орели Дюпон (Aurelie Dupont)

3 Светлана Захарова

Оросын балетчин Светлана Захарова Киевийн бүжгийн сургуульд сурч байжээ. Дараа нь тэрээр Оросын балетын академээс зохион байгуулж буй тэмцээнд оролцож, академаа төгсөөд шууд Мариинскийн театрын бүжигчин болсон байна. Светлана дэлхийн тайзнуудыг байлдан дагуулж чадсан бөгөөд Большой, Скала театруудын гоцлол бүжигчин болж байв. Харин 2018 оноос хойш Захарова ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёл Урлагийн Зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Светлана Захарова

4 Алина Кожокару (Alina Cojocaru)

Румын бүсгүй Алина Кожокару багаасаа гимнастикаар хичээллэсэн бөгөөд хожим балетчин болохоор шийдсэн байна. Тэрээр Бухарест дахь балетын сургуульд сурах хугацаандаа Киевийн балетын сургуулийн солилцооны оюутнаар сонгогдсон аж. Алина 15 настайдаа олон улсын тэмцээнд оролцож, Лондонд балетын ур чадвар эзэмших зургаан сарын тэтгэлэг хүртжээ. Сургуулиа төгсөөд Кожокару Лондон дахь Рояал Балетын шалгаруулалтад оролцсон бөгөөд тэд бүсгүйн чадварыг өндрөөр үнэлж, хамтран ажиллахаар болсон байна. Ийнхүү тэрээр уг театрт амьдралынхаа 14 жилийг зориулж, дараа нь Английн үндэсний балетын гоцлол бүжигчин болов. 

Алина Кожокару (Alina Cojocaru)

5 Екатерина Шипулина

Екатерина Шипулинагийн ээж Пермийн театрын балетчин байсан учраас тэрээр ээжийнхээ замналыг дагахаар шийдсэн байна. Екатерина Москвагийн хореографийн сургуулийг амжилттай дүүргээд, Большой театрт элсжээ. Одоогоос гурван жилийн өмнө Шипулина ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэнээр барахгүй, 3-11 насны хүүхдүүдэд зориулсан балетын сургууль нээсэн юм. 

Екатерина Шипулина

6 Марианела Нуньес (Marianela Nunez)

Аргентины балетчин Марианела Нуньес зургаан настайгаасаа эхлэн балетийн ертөнцөд хөтлөгдөн оржээ. Тэрээр найман настайдаа Буэнос-Айрес дахь Колонийн театрын дэргэдэх Урлагийн дээд сургуульд элссэн байна. АНУ дахь аялан тоглолтын үеэр түүнд Лондоны Рояал балетад нэг жилийн дадлага хийх санал тавьсан аж. Цаашлаад театрын гоцлол балетчин болсон Марианела уран чадвар, мэдрэмж, өвөрмөц техникээрээ олон шагнал хүртжээ.

Марианела Нуньес (Marianela Nunez)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()