1
21 недель дээрээ төрсөн охин
Амилиа охин хэвлийд бүрэлдсэнээсээ хойш 21 недель, зургаа хоногийн дараа хорвоод мэндэлжээ. Ердөө 284 грамм жинтэй, 23 см өндөр Амилиа охиныг амьд үлдэж чадах эсэхэд хүн бүр эргэлзэж байв.
Гэсэн ч алтан гарт эмч нар түүнийг амьдруулахын тулд чадах бүхнээ хийжээ. Итгэхэд хэцүү боловч охины ээж хүүхдээ аврахыг хичээнгүйлэн гуйж байсан бөгөөд өчүүхэн төрсөн Амилиа "хүн" болж чадсан байна.
2
Муу усны нүхнээс олдсон хүүхэд
Энэхүү цочирдом үйл явдал Хятадад болжээ. Нэгэн орон сууцны оршин суугч бохирын хоолойны хаа нэгтээ хүүхэд уйлж байгааг сонсоод цагдаад мэдэгдсэн байна. Хоёр цаг үргэлжилсэн аврах ажиллагааны талаар Хятадын бүх мэдээллийн сувгаар цацагдаж, энэ мэдээ интернетэд дэлхий даяар тархав. Хүүхэд ердөө 10 сантиметр диаметртэй хоолойд гацсан байсан учир түүнийг гаргахын тулд хоолойг эвдэх хэрэгтэй болсон аж. Хүү 2.8 кг жинтэй, толгой, гар, хөлний арьс нь зарим газраа шалбарсан байсан ч аз болоход хүнд гэмтэл аваагүй байв.
Нярайг бохирын хоолойноос гаргасан даруйдаа эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүнд хүмүүс өдөр бүр живх, хүүхдийн хувцас, хуурай сүү зэрэг хүүхдэд хэрэг болох бүхнийг авчирч байсан гэнэ. Үүгээр зогсохгүй, амьдралын төлөө тэсэж үлдсэн нярайг үрчилж авахыг хүссэн олон хүн гарч ирэв.
Нярайг зориуд жорлонд хийж урсгасан гэж үзсэн цагдаа нар хүүхдийн эхэд "Хүний амь насанд хүрэхийг завдсан" зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
3
Нас барсан хүүхэд амь орсон нь
Луз Милагрос Верон ("гайхамшигтай гэрэл" гэж орчуулагддаг) нь төрөх хугацаанаас гурван сарын өмнө төрсөн бөгөөд эмч нар түүнийг амьгүй төрсөн гэж үзээд морг руу илгээжээ.
Амьгүй төрсөн хүүхэдтэйгээ салах ёс хийхийг хүссэн эцэг, эх хоёр нь охинтойгоо эхний бөгөөд эцсийн удаа уулзахаар болов. "Салах ёс" хийх үеэр харанхуй орчинд 12 цагийг өнгөрүүлсэн нярай гэнэтхэн уйлж, аав ээжийгээ баярлуулсан байна. Хүүхдийн бие хөрсөн ч азаар амьд байсан ажээ. Тэр үеэс хойш Луз Милагрос хэвийн өсөж торниж байгаа гэнэ.
4
Армадиллогийн нүхэнд 24 цагийг өнгөрөөсөн нялх хүүхэд
Энэхүү жихүүдэс хүргэм явдал 2006 онд болсон юм. Цагдаагийнхан Бразилийн нэгэн жижиг хотын захад армадиллогийн (хуягт зараа) нүхэнд булагдсан нярайг олжээ. Хүүхэд энэ нүхэнд хамгийн багадаа 24 цаг хэвтсэн байсан аж. Хүүгийн толгой нь л газраас цухуйсан байсны дээр эргэн тойронд нь ялаа эргэлдэж байв.
Эхэндээ аврагчид түүнийг хэдийнээ амьсгал хураасан гэж бодсон боловч дараа нь зүгээр л унтаж байсныг нь ойлгосон гэнэ. Хүүг нүхнээс гаргасан даруйд чанга гэгч нь уйлж эхэлжээ.
Нярайн эх болох 40 настай Феррейра Гуймаррес дөрвөн хүүхдийн ээж бөгөөд тавь дахь хүүхдээ нүхэнд хаясан байсныг цагдаа нар илрүүлж, зохих шийтгэлийг нь оноосон аж.
5
Төрсний дараахан галт тэргйин жорлонгийн нүхэнд унасан хүүхэд
Энэ хэргийг зүй ёсоор нь гайхамшиг гэж нэрлэдэг бөгөөд дөнгөж төрсөн охин галт тэрэгний жорлонгийн нүхээр унасан ч амьд үлджээ. Жирэмсэн эх Ринку Деби Рае нөхөр, дөрвөн настай хүүгийн хамт Энэтхэг улсын Бихар дахь эцэг эх дээрээ очиж, хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр төлөвлөж байсан гэнэ. Галт тэргэнд явж байхад нь түүний гэдэс базлан өвдөж, бие засахаар дүлэхэд хүүхэд нь гарсан байна. Бүх зүйл хормын дотор болж өнгөрчээ. Хүүхэд эхийн биеэс гарч суултуурын нүхээр галт тэрэгний зам руу унасан аж. Сандарсан ээж хурдтай явсан галт тэргийг зогсоож, хүүхдээ хайж ухаангүй шахам гүйсэн байна. Хачирхалтай нь, ийм адал явдлын дараа нярайн биед бага зэргийн хөхрөлт, шалбархайнаас өөр гэмтэл учраагүй байсан аж.
6
8 давхраас унасан нь
Хүүхэд мөн л санаандгүй ослоор ийм нөхцөлд оржээ. Төрөөд удаагүй хүүхэд 8 давхраас доош унасан бөгөөд азаар овоолоостой хог дээр унаж, ноцтой бэртэлгүй амьд үлдсэн байна. Удалгүй хүмүүс нярай хүүхэд уйлахыг сонсож тусламж дуудсанаар хүүг Бруклины эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо түүний бүх зүйл хэвийн байгаа гэнэ.
7
Цээжиндээ буудуулж амьд үлдсэн хүүхэд
Аргентин хос дэлхийн дулаарлаас үүдэж хүн төрөлхтөн мөхнө гэдэгт итгэлтэй байв. Тиймээс гэр бүлээ гамшгаас урьтаж хөнөөхөөр шийдсэн хос хоёр ойтой хүү Франсиско Лотеро, долоон сартай охин Мириам Колетти хүүхдүүдээ цээжин тус газар нь буудаж, дараа нь өөрсдийгөө буудаж амиа хорлосон байна.
Гурван өдрийн дараа хөршүүд нь тэсвэрлэхийн аргагүй үнэрээс болж цагдаад гомдол гаргасан байна. Дуудлагын дагуу цагдаа нар ирээд амиа хорлосон эцэг эх, хоёр настай хүүгийн цогцсыг олжээ. Гайхамшигтай нь долоон сартай охин цээжиндээ сумтай, гурван өдөр хоол, ундгүй байсан ч амьд үлдсэн байна. Мөн тэрээр эмчилгээ хийлгэсэн даруйдаа сэргэж, удалгүй бүрэн эрүүл болжээ.